Миний нүдээр

2020-06-07 - Бүүжидмаа /Монгол Ардын дууны үг/

Бичсэн: xvv
Буурал морины маань мундаан дээрээ хө
rnБулигаар юу гөлөм нь шаржигнаад байна даа хө
rnБуурал аав ээжийн минь захиж хэлсэн үг
rnБодол юу санаанаас минь гарахгүй л байна даа хө
rn
rnСаарал морины маань мундаан дээрээ хө
rnСаньхюу гөлөм нь саржигнаад байна даа хө
rnСайхан аав ээжийн минь захиж хэлсэн үг
rnСанаа юу сэтгэлээс минь гарахгүй л байна даа хө
rn
rnХар морины маань мундаан дээрээ хө
rnХазаар юу гөлөм нь харжигнаад байна даа хө
rnХайртай л аав ээжийн минь захиж хэлсэн үг
rnХарин чиг санаанаас минь гарахгүй л байна даа хө
rn rn
rn
rnrn...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2020-06-06 - Сэргэлэн бага нас /Дууны үг/

Бичсэн: xvv
Yг. Г. Лхагва
Ая. X. Сэргэлэн

Цэлмэг тэнгэрийн хаяа
Газарт нийлэх тэртээд
Захгүй шаргал талын
Нарийн зөргөөр хөлхөөд

Сэрүүн сайхан хангайдаа
Сэтгэл сэргэж явсан
Сэргэлэн бага насаа
Дуулж явна би

Хонин сүрэг налайх
Уудам талын бэлчээрт
Хоолой шалгах дууны
Уяхан зөөлөн айзамд

Хотлоор цэнгэх баярын
Учрал бүрдэх дуулианд
Хонгор бага насаа
Дуулж явнаа би

Хурдан морины нуруунаа
Гийнгоо аялан хурдлаад
Хуйвтай шилбүүр унаад
Хурга ишгээ хариулаад

Цэнгэг голын уснаа
Өдөржин шумбаж тоглосон
Цэнгээнт бага насаа
Дуулж явнаа би
  ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2020-04-07 - Махтай хоолны араас цай уугаарай

Бичсэн: xvv
Төмөр дутагдлын цус багадалттай юмуу эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдээс бусад хүмүүс махтай хоолны араас цайгаа сайн ууж байгаарай. Ер нь махтай хоолны өмнө хойно халуун бүлээн сүүтэй цай сайн уу гээд байдаг байсан даа бага байхад. Учир нь мах нь төмөр ихээр агуулдаг. Төмөр гэхээр сайн мэдэхгүй хүмүүс гайхах байх. Төмөр гэдэг химийн элемент нь маханд байж хүний биед дутагддаг бол бас илүүдвэл хор болдог. Ер нь хар ухаанаар төсөөлбөл маханд нунтаг төмөр байдаг, бас тэр нь илүүдвэл хор болдог гээд ойлгочих хэрэгтэй. Харин сүүтэй, сүүгүй цай, кофе нь ходоодноос төмөр шимэгдэж цус руу орохыг бууруулдаг...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2020-03-09 - Эмэгтэй хүнийг ѳѳртѳѳ татах сэтгэл зүйн 10 арга

Бичсэн: xvv

Хэрэгтэй санагдаад хуулав:  10 Psychological Tricks To Get Her To Like You.

Hey If you are single and trying to finding a girlfriend so you are at the right place where i’m gonna tell you that 10 psychological ways to get a girl to like you first off I want to say that these are ethical and aren’t manipulative but will in the end make a girl subconsciously be attracted to and want to be around you.

#1. Have Your Own life. (Ѳѳрийн гэсэн амьдралтай бай)

This is like literally the foundation of starting a great relationship and will give you the starting base to make her like...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2020-03-09 - Амьдралд хэрэгтэй 7 зан чанар (зуршил)

Бичсэн: xvv

Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал зуршил номоос санаа авав.

Амжилттай, эргээд харамсахгүйгээр амьдрахын тулд хүнд чадвар, мэдлэг гэхээсээ илүү зан чанар, ѳѳрийн зуршил болгосон чадварууд хэрэгтэй байдаг.

1. САНААЧЛАГАТАЙ БАЙХ.

Хүний заавраар, хэлснээр биш үргэлж идэвх, санаачилгатай, шинийг сэдэж байгаарай. Ѳѳртѳѳ ч, гэртээ ч, найз нѳхдийн хүрээнд ч санаачилга, идэвхтэй байдал нь ямар нэгэн үр дүнг авч ирдэг. Унтаа байдал хэзээ ч сайн зүйл авч ирж чадахгүй. Хэдийгээр одоо байгаа байдал тань таатай ѳѳрчилмѳѳргүй байж болох ч ирээдүйд хүн хийгээгүй зүйлийнхээ тѳлѳѳ илүүтэй харамсдаг. Хэрэв...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah