Миний нүдээр

2020-03-09 - Ч.Лодойдамба: Гэрээслэл /Ѳгүүллэг/

Бичсэн: xvv

Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш. Хожим намайг сургуулийн мөр хөөж гарснаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бүр айл болоод өөр нутагт байдаг ба эх нь Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт амьдардаг байв.

Ханд гуай шиг өндөр настай эмгэд олон үгтэй, ярианд дуртай байдаг. Ялангуяа хуучны юм залуугийн явдлыг нь асуувал цэцэглэж явсан ид сайхан насаа бодож сэтгэл санаа нь сэргэн яриа нь төгсгөлгүй болдог шүү дээ. Харин Ханд гу...

Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2020-02-25 - Бид мартахгүй киноны дууны үг

Бичсэн: xvv



Бүсгүй: -
Хайр гэрэлтсэн нүдийг чинь
Харах бүрийдээ дальдравч
Хайрлан булиглах зүрх минь
Байлдагч чам руу тэмүүлнэ

Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж
Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана

Хүнлэг хайрын шивнээг
Бодох бүрийдээ ичингүйрэвч
Хүсэн мөрөөдөх сэтгэл минь
Хайртай чамдаа тэмүүлнэ

Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж
Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана

Залуу: -
Хар нүдэн бүсгүй минь
Хэн хүний үр болоод чи
Онгон хайрыг минь уяруулж
Унтах нойрыг хасна вэ?

Чи уулзахдаа хайрын дээдийг заяаж
Чи учрахдаа жаргал авчирлаа

Янаг хайрт бүсгүй минь
...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2020-02-25 - Мөрөөдлийн дуу /дууны үг/

Бичсэн: xvv


Таанын үнэрт салхи чи
Талын дээгүүр өнгөрөхдөө
Танхил хонгор түүнд минь
Танил дууг минь дамжуулаарай

Сэвсээ зөөлөн салхи чи
Сэлүүн талаар аялахдаа
Сэтгэлт хонгор түүнд минь
Сэтгэлийн үгийг минь шивнээрэй

Үелзүүр зөөлөн салхи чи
Үүлсийг хөөн наадахдаа
Үнэнч хонгор түүнийг минь
Үнсэн таалан илбээрэй

Хангайн сэрүүн салхи чи
Хаврын шувуудтай хамтдаа
Харьж намайг очино гээд
Хайртай түүд минь дамжуулаарай...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2020-02-25 - Ээж минь - Адарсүрэн /Дууны үг/

Бичсэн: xvv
Үг Л. Дагвадорж
Ая З. Батсүх

Хүний маань дээд нь ээж минь билээ
Амттайхан арвин цагаан сүүгээрээ
Алагхан зүрхийг минь ашид амилаан
Амь шигээ хайрлан байж өсгөнхөн
Хүслийн минь тэнгэр үр минь гэдэг
Хүний маань дээд нь ээж минь билээ

Хүний маань дээд нь ээж минь билээ
Уянгын маань дээд уяхан бүүвэйгээрээ
Хайрын уянгыг зүрхэнд шингээн
Хайлан дуулан байж өсгөнхөн

Хүслийн минь тэнгэр үр минь гэдэг
Хүний маань дээд нь ээж минь билээ

Хүний маань дээд нь ээж минь билээ
Үнэнийг л дандаа дуу шиг дуулаарай гэж
Ухаан санаа бодлоо хэлэнхэн
Өхөөрдөн үнсэн байж ө...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2020-02-17 - Кантик :)

Бичсэн: Friska
       Кантемир Балагов гэх энэ залуутай анх Теснота киногоор нь танилцаж байлаа. 91 оны 30  хүрээгүй энэ залуугийн хийсэн бүрэн хэмжээний 2 кино болох Теснота 2017 (Давчуу) болон Дылда 2019 (Гозон) нь тус бүртээ л шуугиан тарьж элдэв шагналуудыг түүн, Балагов маань хэвлэлийн "Баатар" болоод буй.  Оросын кино найруулагч Сокуров нь Орос улсын харъяат Кабардино-Балкарийн Нальчик хотод өөрийн курсээ хичээллүүлэхэд суралцаж төгссөн 20д залуусын нэг ба 5 жил үргэлжилсэн энэ курсын 3-р курсээс нь шууд элсэн орж 2015 онд төгссөн байна.

Түүний дээрх 2...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah