Миний нүдээр

2007-02-13 - Umnuh deer nemeh ni

 Энд ирснээс хойш хараад байхад өнөөдрийн дэлхийн хөгжсөн улсуудийн ард иргэдийн сэтгэхүй асар баригдмал болоод байгаа юмуу гэж бодох боллоо.

Хоёр мод бариад хадчих гэж хэлбэл хөдлөх хvн гарахгvй. Учир нь тэд тэр хоёр модийг яг ингэж бариад, дараа нь хадаасаа тэгж бариад, ингэж алхаараа цохивол хуруугаа цохихгүй гэж нэг бvрчлэн хэлж өгөхөөс нааш тэр хадаасийг хадаж чадахгуй. Асар энгийн үйлдлүүд дээр ч ийм байдал байнга ажиглагдана (Зарим нэг нь энийгээ чадваргvйдээ биш хариуцлагаас айсандаа ингэж байна гэх нь бий. Зарим нэг нь нээрээ тийм ч биз. Харин үлдсэн нь?).

Шийдэх асуудал өглөө, чи араас нь тэр асуудлийг хэрхэн шийдэх бvх алхмыг нэг нэггvй бичсэн зааврыг заавал өгөх ёстой.

Тэхээр өмнөх Investigator найзын бичсэн дээр л нэмэх гээд байна л даа. Юу гэхээр өнөөдрийн хятад хүмүүс тийм хөлдчихсөн сэтгэхүйтэй биш юм. Тийм байсан бол энэ олон хvн дотор хоолоо олж идэж чадахгүй, өлсөж үхнэ биддээ. Тэгэхээр цагийн эрхэнд энэ нь тэдний давуу тал болж өнөөдрийн дэлхийд гарч ирэхэд нь тус болж байна. Харин монголчууд маань энэ талаар хэр сэн билээ? Хvний хийж байгаа юмийг нэг хараад л сурчихдаг улс биш билvv? Тэднийг үзэн ядахын оронд хамтдаа тоглоё л доо

Дээрээс нь хятадуудтай хамт тоглоход тэд нарт байхгvй нэгэн давуу тал бид нарт байна. Саяхан болсон Australia Day (Монголоор бол Yндэсний их баяр наадам нь гэхүү дээ)-р туршилтаа оройтож дуусгаад, харьж явах замд хэдэн савж хөөрсөн нөхдүүд зам тосоод ирлээ. Are you f_cking chinese? гэж байна. Sorry to disappoint you, but I'm Mongolian гэсэн Wow Mongolian, sorry man гээд ард үлдсэн. Юу гэх гээд байна гэхээр хэрэгтэй vед нь хятад болоод, бусад vед нь би монгол хvн гээд тоглолт хийж явбал нэлээн давуу талтай болох байх. Үүн дээрээ нэмээд тэдний хэлийг нь аль болох олон хүнд сургах хэрэгтэй. Дараагийн глобал хэл гэдгээрээ ч тэр. Тэдний талаар аль болох олон хүнд судлуулах хэрэгтэй. Найзаа ойр байлга, дайснаа бvр ойр байлга гэж үг бий дээ. Тэгсэн цагт бид тэднээс давуу болж, тэдний алдсанийг бид олж, давж тоглож чадна.Эцэст нь нэгэн найздаа болон бусад зарим нэг хүмүүст хэлэхэд сургуулийнхаа зэвүүн хятадыг зодох биш харин хажууд нь эвтэйхэн сууж, өнөөдрийн дэлхийд хамт тоглох нь зуйрлэшгүй ашигтай байх болов ууЗа хэсэг улс төр энэ тэрийн үнэр оруулчихлаа хэ хэ

Сэтгэгдэл бичих!

2010-10-29 -

Бичсэн: Зочин
хайртай
Хоблоос Засах

2007-09-01 - Сэтгэгдэл

Бичсэн: tatah
kkk... daisnaa nzaasaa iluu hundel, ter chamaig tevcheertei bhad surgadag gedgiim bnlee...zovdoo...tom bolj ylaa alj surah ni dee...kkk
Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah



:-)
 
xaax