Миний нүдээр

2007-02-12 - investigator naiziin bodol.

Би нэг их бичээд энэ тэр болоод байдаг хүн бишээ. Гэхдээ хаяа хаяа худлаа ч гэсэн хэрэг болохгүйг нь мэддэг ч гэсэн бичиж бухимдлаа тайлмаар санагдах юм. Төрийн төлөө оготно гэгчээр үүнийг бичиж сууснаас хоёр гурван үг цээжилж суувал дээргүй юу гэж өөртөө хэлсэн боловч...
 
Нэг л болсонгүй ээ. Хийх ёстой ажлаа барьж авсан ч гэсэн бодогдоод л... уур хүрээд л...
 
Ерөөсөө л бичье. Хүн намайг хэнээтэй гэнэ үү, хэрэггүй юм хийж байдаг яасан завтай амьтан бэ гэнэ үү, дураараа л болог. Бичье.
 
Би хүүхэлдэйн кинонд учиргүй дуртай. Багын л „Боролдойн цаг“-ийг анддаггүй байж билээ. ...Боролдой хүү минь баяртай, болзсон цагтаа... Одоо ч гэсэн Диснейн сувгаас зав л гарвал сална гэж үгүй шүү :“> . “Мулан” гарч байнаа. Гоёо л доо. Гэвч нэг л биш юмаа. Гэхдээ л энэ чинь хүүхэлдэй ш дээ. Үзсэн боловч эцэст нь уур хүрлээ.
 
Арай ч дээ. Бидний өвөг дээдэс болох Хүннүчүүд тэр хүүхэлдэйн кинон дээр гарч буй шиг тийм хэрцгий бүдүүлэг гэж үү, тийм хагас араатан шинжтэй гэж үү. Бид түүхэндээ Хятад руу дайлаар мордоод тэдэнд ингэж дийлдэж байсан гэж үү. Гэтэл “Мулан 2” дэлгэцэнд гарсан байна. Тэр кинон дээр өвгөн хаан нь хэлэхдээ “Монголчууд биднээс тооны хувьд хэт давуу байна” гэж хэлдэг. Хүннү гэж биш, бүр Монгол (Mongols) гэж хэлдэг. Гэтэл Муланы сүйт хархүү хариулахдаа “Хэдий тийм боловч нэг Хятад цэрэг 3 Монгол цэрэгтэй тэнцэх биш билүү” гэж хариулдаг (ямар мөрөөдсөн гар нь ингэж зохиодог байнаа).
 
Бидний түүх мушгин гуйвуулагдсан нь ганц энэ биш билээ. Хэрвээ та бүхэн санаж буй бол нэг хэсэг Монгол болон Хятадын газрыг нэгтгэн нэг өнгөөр зурсан газрын зураг бүхий бөмбөрцөг худалдаанд гарч байсан. Мөн нэгэн хятад оюутантай ярьж байхад их газрын цагаан хэрмийг зөвхөн хятадийн сүр хүчийг дэлхий дахинд гайхуулахийн тулд барьсан, Хубилай хааныг Хятадийн хаан байсан мэтэээр дунд сургуульд нь заадаг байна.
 
Ийм бахархал болсон хэрмийг байгуулсан ард түмэн аугаа их түүхтэй байж таарна. Аугаа их түүхтэй ард түмэн аугаа их ирээдүйтэй байж таарна
(Richard Nixon, at the Great Wall)
 
Ийм бахархал болсон хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн мөн дутуугүй аугаа их түүхтэй байж таарна
(Б. Баабар “Нүүдэл суудал”)
 
Бид энэ бүхнээс юу гэж дүгнэж болох вэ гэвэл мянга мянган жилийн туршид Монголын баялаг уудам газар нутагт шунаж ирсэн Хятадийн санаархал өнөө ч гэсэн унтраагүй л байгаа юм бишүү. Энэ л миний хэлэх гэж ядаад байгаа зүйл билээ. Хэрвээ та бүхэн газрийн зураг дээр үзвэл Монголын нутгаас өм цөм таслагдан өвөр Монголын нутаг дэвсгэрт буюу Хятадын нутагт орсон хэсэг нь Монголийн хамгийн баялаг (газрийн тос болон бас бус юмаараа) хэсэг болохийг харж болно. Энэ бол баримттай мэдээ.
 
Саяхны харамсалтай нэгэн жишээ. Манай боксчин яаж Хятадын боксчиныг нүдэж „амьтан“ болгож байсныг бүгд л харсан. Гэтэл манай боксчинийг ялсаар байтал Хятадын боксчинийг албаар ялуулсан явдал. Би хувьдаа дүгнэхдээ энэ бол Хятадууд цаанаасаа бодлого явуулж шүүгчидийг хахуулдсан. Хятад боксчин Монголд ялагдаж болохгүй гэж үзэж буй хэрэг. (Хувийн эсэргүүцэл. Монгол хүн нэг муу захын Хятадад нүдүүлтэлээ холоо хэвтэх биз.)
 
Тэгвэл одоо яах вэ? Үүнийг л одоо бодох хэрэгтэй. Энэ бүхнийг зүгээр л дургүйцээд, харсаар суугаад л байх уу. Би яг одоо үүнийг л бодож сууж байна.
 
Би ингэж бодлоо. Энэ бүхний эсрэг бидний хийж чадах зүйл бод үргэлж алхам тутамдаа Хятадууд биднийг хэзээ ч хүчээр дийлж байгаагүй, харин өнгө, мөнгө, архи, арга залиар л дийлж ирсэн гэдгийг л санаж явах нь зүйтэй болов уу. Өнгөний өвчин, хахууль, архидалт, хооронд нь хор хутган муудалцуулах (бидний өнөөгийн нийгмийн хамаг хар бараан, эмзэг асуудлууд биш гэж үү). Гэхдээ бид чинь үүнийг мэдсээр байж одоо хүртэл түүхэн алдаагаа давтсаар л байх гэж үү. Энд Кунзын сургааль нэг үгийг хэлмээр санагдаж байна. “Алдаагаа давтдаг хүн л хамгийн тэнэг хүн”. Бид чинь арай хамгийн тэнэг үндэстэнээр шалгарах гэж тэмүүлээд байгаам биш биз дээ.
 
Би хувьдаа эх орон гэж цээжээ дэлдэхийг боддоггүй ээ, тэгж хэлээд ч яахийн. Би бол хамгийн хувиа бодсон этгээдүүдийн нэг байх. Энэ захиа ч миний хувий бодсон сэтгэлийнх. Тэгвэл яагаад үүнийг бичээд байгаа билээ?
 
Би сайхан амьдармаар байна. Би 2 тэрбум хүнтэй улсийн иргэн байж тэдэнтэй ширүүн өрсөлдөөн хийж биш, 2-хон сая хүнтэй өрсөлдөж (үнэндээ бол нэг их өрсөлдөж сүйд болсон зүйл алгаа) амьдармаар байна. Би хүний эрхээ дээд зэргээр хасуулсан оронд биш, эрх дураараа эцэг өвгөдийнхөө нутагтаа амьдармаар байна.
 
Магадгүй миний буруу ч байж мэдэх юм. Гэхдээ бид яагаад Хятадуудаас суралцаж болохгүй гэж. Тэдний ажилсагийг, бас нэг нь нэгэндээ тусалдаггийг бид бүгдээрээ л мэднэ. Үгүй ядаж л наймаа хийж байхад нэг хятадтай муудалцахад нилээн олон хятадтай зодолдох хэрэг гардаг гэдэг биз дээ. Яагаад гэвэл хамтарсан нь ашигтай байгаа болохоор л тэр. Би тэд нараас энэхүү хувиа бодсон хамтач зан (яг үнэндээ харагдаж байгаа шигээ нэг нэгнийгээ бодож байгаа биш, хамгийн хувиа бодсон зан юм шүү дээ), бас ажилсаг занг нь сурахийг хүсэж байна. Яг одоо миний хийж чадах юм бол нэг л зүйлийг (тэр нь юу ч байж болно, шал угаах ч юмуу, эсвэл ном бичих ч юмуу) төгс шахуу сурах, үгүй дээ л хэнээс ч дутахгүй сурах тэгээд тэр л зүйлээ монголдоо хийх. Ингэснээр би сайхан амьдарна. Бүх хүмүүс хийх ёстой зүйлээ хийгээд л явж байгаа үед бүгд л сайхан амьдарна ш дээ.
 
Би ухаалгаар хувиа хичээмээр байна. Би өөрийхнөө төлөөнөө одоо байгаагаасаа жаахан илүүг хиймээр байна. Би арай цөөхөн цагийг ууж наргихад зарцуулж, арай олон цагийг өөрийнхөө төлөө ямар нэг юм хийхэд зарцуулмаар байна. Би бурхан биш учраас ганцаараа бүхнийг мэддэг болох чадвар ч алга, цаг хугацаа ч алга, надад хамтрагч хэрэгтэй байна, тиймээс би мэддэгээ бусдаас харамлах биш, би өөрийнхөө мэддэгийг бусадтай хуваалцаж хамтдаа тогооны амсар луу бие биенээ дэмжиж авирмаар байна.
 
Магадгүй миний буруу ч байж мэднэ. Гэхдээ би өөрийнхөө түвшинд сэтгэж байна. Хэрвээ буруу зөрүү бодож байгаа бол түүнийг минь засч залж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсэх байна.
Сэтгэгдэл бичих!

2007-02-14 - Сэтгэгдэл

Бичсэн: lazulum
би ч монголд байх дуртай л даа. Амьдрах боломж ч байгаа юм шиг. Хамгийн гол нь Монголд байхаар болж бутэхгvй болгонийг нь харахгуй байж болохгуй, тэрнээсээ болоод depressed болоод байхийн. Харин хаа нэг газар нудэн балай чихэн дvлий явж байвал амар ч юм шиг. Ахиад л хувиа хичээх ни..
Хоблоос Засах

2007-02-13 - Сэтгэгдэл

Бичсэн: Зочин

Гэрэлт ирээдүй биднийг угтанаа гээд хэлчүүл арай л хэтэрчих юм бол уу, юу ч гэсэн ирээдүйг өөдрөгөөр хараад байгаа, гэхдээ сэтгэл эмзэглүүлэхээр дүр зураг зөндөө л байх юм, Монголын ирээдүй ч бүрхэг байна дээ гэж бодогдуулахаар...хаа нэг тийшээ яваад амар жимэр сайхан амьдрамаар, гэхдээ Монголоосоо өөр газар БИ МОНГОЛ гээд цээжээ дэлдээд явах газар олдохгүй л байх, харийн нутагт би хэн ч биш, гадаад явж амиа борлуулахад буруудах юм байхгүй ч ядаж чи, би...зарим нэг нь эндээ үлдэж үгээ хэлж эрхээ эдлэн амьдрах ёстойм биш үүSmile

Хувиа хичээх яах вэ, тэр ч хүний мөн чанар юм шиг байгаан, хувиа хичээхдээ бусдын эрх ашгийг хохируулахгүй, нөгөө мөрөөрөө мөөмөө унжуулаад гэдэг шиг л явж байвал хамаа шд, чи хөгжинө, би хөгжинө...хүн бүр дор бүрнээ хөгжөөд боловсроод байвал улс хөгжинө л гэсэн үг, өөрөө болоогүй байж улсаа хөгжүүлнэ, эх оронч сэтгэл энээ тэрээ гэж том том дуугарах ч яамай байна, ярихыг бол хэн чадна гээд бодоод байгаа шд, гэхдээ бас л хийхгүй байнаа миний хувьд.

Фриска.

Хоблоос Засах

2007-02-12 - .....

Бичсэн: lazulum

тиймээ, энэ бол яах аргагуй бодит унэн. манайхний нэг л болохгуй зан бгаа нь хамтийн ажиллагаа гэдэг юм огт бхгу. ууруу ашиг олох олохгуй нь хамаагуй, хамгийн гол нь хажуугийнх нь хун ашиг олохгуй бол баярладаг. хэн нэг хун муу явахад баярладаг. дээрээс нь залхуу.

юр нь бол туухэндээ монголчуудийн хучирхэг явж ирсэн уэдээ зувхун эв нэгдэлтэй бсанийх л бдаг шд.

би л лав туухэн роман унших дургуй ээ. Ялангуя Пурэв гуайн зохиолуудийг. Уншихаар уурийн эрхгvй уур хурээд, амьсгал давчдаад явчихдаг юм. Монгол орний уналт бууралт бухэн бидний эв нэгдэлгvй бдал, монголийн лэадэр-vvдйин урвалт, хахууль хамгийн гол нь архи, хуvхэн бсан юм шиг.

одоо ч энд тэндхийн ситэ дээр сэтгэгдэл уншиж бхад аймаар санагддаг юм. манай залуучууд хэтэрхий замбараагуй. ууж идэж, унтаж хэвтэх дуртай. тэгсэн хирнээ тэрнийхээ хариуцлагийг хулээх чадваргуй болчиж. би ч гэсэн эндээс ирээдvйгээ олж харахгуй бнаааааааааа.

Хоблоос Засах

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah



:-)
 
xaax