2020-06-13 - Ганган борлог /Захчин ардын дуу/
Бичсэн:
xvv
Гадаа шон дээр уяатай байгаа
Ганган борлог хэнийх вэ?
Галын захад хэвтэж байгаа
Ганц түнгэрцэг хэнийх вэ хө?
Хөдөө шон дээр уяатай байгаа
Хөөрхөн борлог хэнийх вэ?
Хөгнөн дээр тохоостой байгаа
Хөөрөг дайлан хэнийх вэ хө?
Тугалын зэлнээс уяатай байгаа
Тоодон борлог хэнийх вэ?
Тулганы захад хэвтэж байгаа
Тоохуу гос нь хэнийх вэ хө?
Айлын гадаа уяатай байгаа
Агсам борлог хэнийх вэ хө?
Архиндаа согтоод хэвтэж байгаа
Атигар эр нь хэн гэгч вэ?
Гэрийн бүслүүрээс уяатай байгаа
Гээдэн борлог хэнийх вэ хө?
Гэрт гадаагаа мэдэхгүй яваа
Гэнэн согтуу тэр нь хэн гэгч вэ?
...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-06-07 - Шигшрэгийн ай /Монгол Ардын дууны үг/
Бичсэн:
xvv
Нарийн хээрийн алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө
Найман хэлхээ шигширэг нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө
Зузаан хээрийн алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө
Зургаан хэлхээ шигширэг нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө
Тарган хээрийн алхаа нь
Товор товор товор товор гэнэ ээ хө
Таван хэлхээ шигширэг нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө
Алаг морины алхаа нь
Товор товор товор товор гэнэ хө
Арван хэлхээ шигширэг нь
Шигэр шигэр шигэр шигэр гэнэ ээ хө
...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-06-07 - Дүрлээ Тоодой хоёр /Монгол Ардын дууны үг/
Бичсэн:
xvv
Арын хуурайг хөдөлгөсөн
Аргаль, угалз хоёр оо хө
Амин зүрхийг оволзуулсан
Дүрлээ, Тоодой хоёр оо хө
Голын шугуйг хөдөлгөсөн
Гургуул, туулай хоёр оо хө
Голт зүрхийг догдлуулсан
Дүрлээ, Тоодой хоёр оо хө
Хамрын чулууг хөдөлгөсөн
Хулан, хавтгай хоёр оо хө
Хүрэн зүрхийг догдлуулсан
Дүрлээ, Тоодой хоёр оо хө
Бонус видео
Дуутай холбоотой домог: https://shuleg.coo.mn/116292/ardiin-duunii-aldartai-saihan-huuhnuud-.html...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-06-07 - Ардын дууны алдартай сайхан хүүхнүүд
Бичсэн:
xvv
Самбаа, Жимбээ хоёрын Дүрлээ, Тоодой хоёр
Ардын хувьсгал ялахаас өмнөхөн Сэлэнгэ нутагт гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан Дүрлээ, Тоодой хэмээх эгч дүү хоёр байж. Эгч Дүрлээ нь том алаг нүдтэй, дугираг царайтай, жирэмлэн сүлжсэн олон салаа гэзэгтэй, моринд гарамгай, эцгийгээ дуурайсан хурц авиртай бүсгүй байсан бол дүү Тоодой нь эхийгээ дуурайсан уян зөөлөн ааштай, зургийн хуар шиг царай төрхтэй, энхрий ялдам охин байж.
Эднийх мянган цагаан хоньтой, шандас сайн хүлэгтэй, ирсэн буусныг дайлж зочилж байдаг, найр наадамд дуртай “Сайхан” Жамбынх гэдэг нэлээд чин...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-06-07 - Бүүжидмаа /Монгол Ардын дууны үг/
Бичсэн:
xvv
Буурал морины маань мундаан дээрээ хө rnБулигаар юу гөлөм нь шаржигнаад байна даа хө rnБуурал аав ээжийн минь захиж хэлсэн үг rnБодол юу санаанаас минь гарахгүй л байна даа хө rn rnСаарал морины маань мундаан дээрээ хө rnСаньхюу гөлөм нь саржигнаад байна даа хө rnСайхан аав ээжийн минь захиж хэлсэн үг rnСанаа юу сэтгэлээс минь гарахгүй л байна даа хө rn rnХар морины маань мундаан дээрээ хө rnХазаар юу гөлөм нь харжигнаад байна даа хө rnХайртай л аав ээжийн минь захиж хэлсэн үг rnХарин чиг санаанаас минь гарахгүй л байна даа хө rn rn rn rnrn...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu
Найзууд
>Friska >xvv >g84 >300-н блог >tatah
|