Д.Пүрэвдорж /Ардын уран зохиолч/ (2008-12-04)
-НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА-
Монгол уран зохиолын тал бичээч бивээр сэтгүүлч дүүгийн нэрийг эс мэдэх эндлээр амны уншлага болсон үгээр чинь нэр оноосондоо гэмшье.
Мэдээжийн бус хорвоогийн түг түмэн ончроог тайлах гэж зуун зуунаар мэргэд оюун чилээсээр атал миний дүү бүхнийг “мэдээждэх” нь хуудамдаад буйгаас учиглаж зэм, сэрэмжийн сүсгэр үгээр үзэг хөшив.
Мэдэмхийрэл бол харанхуйн хаацайл агаад эрдэмд гэгээрэгсэд хөвсөрдөггүй, гагцхүү шинжлэж, судлаж, нуталдаг билээ.
Эрхэм дүү “Мэдээж” “тэгдэг л байхгүй юу” мэт хоосон бардамналыг хүнд суртлын тойнт...