Миний нүдээр

2008-12-15 - алтайн магтаал

Бичсэн: g84


Мөнх цасан эхтэй
Мөлгөр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй
Булгийн урсгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй
Харз усан ундаатай
Тал бүрийн салаа жалгаар
Таван эрдэнийн баялаг сүрэгтэй
Хун цэн шувуу цэнгэлтэй
Хур цэцгийн шүүсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад
Халиун халтар буга нь бутардаг
Үзүүрийг нь бариад гарахад
Үнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад
Ирвэс шилүүс дүүлдэг
Мөрний эрэг шугуйд нь
Минж гахай нь сүлждэг
Ариун тунгалаг Булган голд
Аливаа загас нь цэнгэлдсэн
Хамар дээрээ хаваржаатай
Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай
Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиу ...

Сэтгэгдэл (17) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-12-15 - ц ц ц

Бичсэн: Friska
шинэ жил дөхөөд байдаг, ажил ихсээд байдаг...их л ууртай бүхнийг амжуулж байна даа. хөдөө явахдаа олж авсан жаахан цэнэгээ он гартал гамнамаар байдаг...гэтэл заримдаа хэрэггүй зүйл дээр өөрийгээ нэрвтүүлчихийн тэнэг юм шиг. өчдөр л гэхэд хотоос ямар байдалтай ирэв, нээх сонин, нээх гачин...дараа нь үхсэнээ хийж тэгэвээ ч гэж бодох шиг. бүх юм зүв зүгээр л байхад чинь. банжигийн шинэ жилд очиж баахан хүмүүстэй танилцаж баахан уув...баахан нь ч юу ийн, нөгөө уудаггүй хүн чинь сто грамм татцан чинь гайгүй л байна лээ. бужигнаж бужигнаж харив, маргааш нь эрт наашлах хэрэгтэй байсан болохоор эр...
Сэтгэгдэл (18) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-12-15 - Инээмсгэлэл, хайраар бялхаж яваарай!

Бичсэн: xvv
Хуримаа хийсэн хоёр найздаа үхэн үхтэлээ хамтдаа байж үргэлж баяр баясалаар дүүрэн инээмсгэлэж явахыг хүсэн ерөөе



Орж ирээд уншиж байгаа та ч бас тэдэнд маань аз жаргалыг хүсээд залбираад аз жаргалыг дуудах татах хүчийг тэдэн рүү дуудахад маань туслаарай

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-12-15 - юмны учир сумны занги...*

Бичсэн: g84
Ихэд нигүүлсэгч арьяабал Жанрасаг бурхны зүрхэн тарина болох “а УМ МАНИ БАДИ-МИ ХУМ”-ын тухай энэрэн айлдсан айлдвараас....

УМ МАНИ БАДИМИ ХУМ гэсэн Таримыг унших нь машид сайн бөгөөд утга нь өргөн бөгөөд агуу юм. Ийм учир уншихаасаа гадна та бид утгыг нь бодож байх хэрэгтэй.

Энэ 6н үеийн утга нь:

Эхний УМ нь А, У, М, гэсэн гурван үсгээс бүрдсэн.

Уншигчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг Бурхны ариун лагшин, зарилаг таалалд хувиргахыг илэрхийлж байдаг.

Ариун бус бие, хэл, сэтгэлийг ариун болгож болох уу ?

Бүх бурхад бидний нэгэн адил эгэл хүн байсан бөгөөд өөрсдийн зам мөрий...

Холбоос

2008-12-13 -

Бичсэн: tatah
тахиа чоно хоёр гэрлэж гэнэ л дээ.тэр хоёр ханилаад гурван жил болж л дээ. тэгсэн нэг өдөр туулай явж байтал чоно эхнэрээ орилуулчихсан хамаг өдийг нь зулгааж байна гэнээ. тэгээд туулай:
- хөөе чоно гуай та яаж байнаа!!! гурван жил ханилсан ханиа гэсэн,  чоно :
- би энүүнтэй гурван жил ханиллаа , ганц ч удаа шалдан байхыг нь харсангүй гэжээ.

   
...
Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah