Миний нүдээр

2008-12-10 - Dunjkaad...

Бичсэн: tatah
Чамд би гомдохгүй

Хаяж явсанаас хойш хэдэн сар өнгөрч
Харанхуй орчлонд би ганцаар бүдчин явна
Ханьсахын заяа бидэнд бгаагүй ч гэлээ
Хайрт чамаасаа үртэй хоцорсондоо айвч баярлана!
Хэний хүү юмаа гээд ээждээ хэлэх зүрхгүй
Хэний хэн гээд овоглочих зүрх над үгүй
Хэтэрхий хайртай гэж чамайг хоргоосоор би
Хэлтгий заяаны эрхээр нулимстай нүдтэй хоцорлоо
Анхны хайрын минь дурсамж хүү минь төрөхөд
Аав нь нь ирлээ гээд цонхоор харуулчих тавилангүй
Алагхан үр чинь өсөөд учир мэддэг болоход нь
Аав чамд бхгүйэ гэж худлаа хэлэх чадахгүй...

Гэсэн ч би чамд гомдохгүйээ хайрт мин...
Сэтгэгдэл (19) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-12-09 - блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*

Бичсэн: g84
Блогч миний зэвсгийн эрдэм хүрсэнгүй
Энэ блогмн нэт шинэ жилийн уур амьсгал ороод их гоё болжээ.
Блогийнхоо адиминд баярлалаа.
өмнөх бичлэг навс эвдэрсэн байна. больж, тэр нь ч дээр...хүмүүс сэтгэгдэл бичиж болохгүй байна гээд байсан.
(яг энэ бичдэг хэсэг дотроо бүх тохиргоонууд нь өрөөд уурлаад гаццан байна. )
за тэр ч яахав.
шөнө жил ч гэх шиг,... болдог юм болдгоороо болно л биз, ямартай ч бусдаас урьд аад бүгдэд нь Шинэ оны мэнд....
үндсэн асуудалдаа ороё..
БҮХ БЛОГЧидод....
блогчид-ийг 21 зууны Монголын шинэ үеийн сэхээтнүүд гэж боддог...,...
заримдаа гайхалтай бодол санаатай...
Сэтгэгдэл (24) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-12-07 - Саран...*

Бичсэн: g84



(агуулга өнгөөр ялгарна....)

Эх дэлхийд маань сар 80 дахин ойртох аваас, эсвэл бидний нүд түүнийг 80 дахин өсгөж хардагдсан бол сарны гадарга хэрхэн, ямар-хан тогтоцтой болохыг олж мэдэж чадах юм.

Олон зууны туршид өнчин саран шөнө дөлөөр гэрэлтэж, үзүүр нь эс олдох цаг хугацааны хөврөх аясаар хүн төрөлхтний гол төлөв шөнө дөлөөр хэлэлцэж, бас гүйцэлдүүлж байдаг муу үйл бүхний цорын ганц, сүүлчийн бөгөөд эхний гэрч болон мэлтийсээр иржээ. ингэхдээ тэдний үйлсэд заримдаа тус хүргэж, заримдаа гай хүргэсээр ирсэн нь энэ буйзаа.

Сар бол толь, энгийнээр ойлгоход ингээд л болоо. тэр ...
Холбоос

2008-12-05 - Турах заавар шүү ;-)

Бичсэн: xvv
Шинэ жил дөхөөд л, охид бүсгүйчүүд маань шинэхэн даашинзандаа зориулж биеэ бэлдэж байх шиг байна. Сураг сонсвол элдэв тураах эм бэлдмэлүүдийн эрэлт ихсэж, нэлээн зарагдаж байгаа сурагтай... Тэгээд тэсэлгүй нэг хуучин бичлэгээ хуулж оруулахаар шийдлээ. За тэгээд эрэгтэй эмэгтэй гэлтгүй турах сонирхолтой бол хэрэг болж магадгүй нэг уншчихна биз дээ ;-)

Хүмүүст, тэр дотроо охид эмэгтэйчүүддээ гэж хэлэхэд гоо сайхан, гадна төрхөндөө ер нь л тодорхой хэмжээнд цаг мөнгийг гарлагадаж, идэвхитэй "хөөрхөн" байх хэрэгтэй шүү. Миний хувьд лав гоо сайхан чухал зүйл. Мэдээж тэрэнд биеийн галбираа хадгалах...
Сэтгэгдэл (20) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-12-05 - Хямрал

Бичсэн: g84
Хямрал
Одоо үед ч юмыг урьдчилан таахад үнэн хүнд болж дээ. Дэлхийн хамгийн шилдэг шинжээч, судлаач, риск менежерүүд ажилдаг хүчирхэг санхүүгийн корпорациуд шил шилээ даран дампуурлаа зарлалаа. 2008 оны 09 дүгээр сарын 15-нд нийт 639 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Lehman Brothers банк дампуурлаа зарласан. Энэ Америкийн түүхэн дэхь хамгийн аврага том дампуурал болон түүхэнд бичигдсэн юм. Гэтэл үүнээс ердөө 11 хоногийн дараа Washington Mutual дампуурсныг нийтэд зарласан /АНУ-ын бүх цаг үеийн 2 дахь том дампуурал/. Мөн энэ үеэр даатгалын аврага корпораци AIG нь золтой л нөгөө ертөнц рүү явахаа ...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah