Миний нүдээр

2011-01-30 - Хатуу дискний талаар зарим нэгэн зүйл

Бичсэн: xvv
Хатуу диск бол таны тооцоолуур дотор таны хадгалсан зураг, дуу, бичлэг, бичиг баримт бүх зүйлийг хадгалж байдаг хамгийн хамгийн хамгийн чухал эд анги юм. Бусад эд ангиуд эвдэрсэн ч зүгээр л шинээр солиод тавьчхаж болдог. Харин энэ эмзэг бөгөөд, хамгийн чухал эд анги маань эвдэрсэн тохиолдолд мэдээллийг нь сэргээж авах боломжгүй ч болох үе тохиолдож болно. Тэр үед өмнө хийсэн, тооцоолуур дотор байсан зураг, бичлэг, мэдээлэл гээд бүх зүйл устаж алга болдог. Тиймээс өөр нэгэн нөөц зөөврийн хатуу диск худалдан авч хэрэгтэй зүйлсээ хуулж нөөцөлж авч хадгалах, эсвэл DVD дээр хуулж хадгалж байх нь дээр байдаг.

Mөн хэрэв хатуу диск эвдэрсэн бол хамаагүй ажиллуулалгүй, дээр нь юм бичилгүй байж байгаад юмаа сэргээж авахыг оролдсон нь дээр. Үүний тулд энд дарж ороод нэлээнд доор сэтгэгдэлд байгаа аргаар гэх мэт сэргээдэг програм софтоор оролдоод үзэх хэрэгтэй.

Тэгээд болохгүй бо...
Сэтгэгдэл (22) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-01-28 - Ш. Сүрэнжав - Багш /найраглал/

Бичсэн: xvv
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.
Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
Цээжит зүрхний тольтод
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүр ч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
... Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж
Өнгийн олон амьтад
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалтай өвгөн
Хойчийн олон багачуулд
Захиас бэлэг өгдөг гэж
Аглаг хөдөөгийн сургуульд
Анх багш минь заасныг
Ангайн гайхаж явсан
Алдрай насаа мартаагүй ээ би
Ахмад үеийн багш нарт
Хийхгүй ажил гэж байгаагүй
Хөгжим баривал дуучин
Клубт очвол жүжигчин
Багт гарвал ухуулагч
Байшин барьвал инженер
Бүлээрсэн хүүхдэд эмч
Бүрэлгэсэ...
Сэтгэгдэл (101) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-01-26 - мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа

Бичсэн: g84
мөнгө хэмээх орон зай дахь
хүн хэмээх цаг хугацаа
буюу
Хөгжилд хөтлөгч “хурд''
Чингис хаан Их Монгол улсыг байгуулснаас 130 гаруй жилийн дараа анхны автомашин бүтээгджээ[1]. Гэвч 1907 оны үеэс автомашин нь гадна төрхийн хувьд өнөөгийн машинтай төстэй хэлбэрийг олсон бөгөөд 1933 оныг хүртэл тэдгээр машинууд ихээхэн болих загвартай байсан байна. Харин анхны дотоод шаталтын хөдөлгүүртэй машинуудын зорчигчдод шатахуун тосны үнэр сүрчиг мэт сэнгэнэ үнэртдэг байжээ.

1900 оны үед машинууд хурдалж эхлэхэд Францын шинжлэх ухааны академийн тэргүүн 50км/цагаас илүү хурдыг хүн тэсвэрлэх боломжгүй бөгөөд түүнээс дээш хурдалбал тархи нь задарч үхэх болно хэмээн баттай мэдэгдэж байлаа. Гэвч Герман, Австри, Англи зэрэг орнуудад 19-р зуунаас “хүн тэрэг” хөлөглөхөө нэгэнт больцгоосон билээ.

“Homo sapians” үүнээс өмнө төдийлөн хурдалж байсангүй. 50кг-аас илүү ачааг төдийлөн даах...
Сэтгэгдэл (16) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-01-25 - Р.Чойном "Би"

Бичсэн: xvv
Би –
Агуй хонгилын ханан дахь мянган наст чулуун дээр
Арслан зааны цусаар бух гөрөөс зурж
Ангийн хишиг гуйж, есөн тэнгэрт мөргөсөөр
Анхны нумын хөвчийг алдалж татсан эр.

Би –
Хөвчин Монгол омогтны хөх толбот үрийг
Хөдөө хээрийн жаварт барсын арьсан дээр эх барьж
Гүрэлзэж байгаа хүйг нь хүрэл хутгаар эсгэж
Гүрэн их улсынхаа тулгын чулууг тулахдаа
Гантай хөө хуягаар өссөн биеэ чигжиж
Гянтат болд сэлмээр өрнө зүгийг чичиж
Гал усыг туучин тэнгэрийн хаяа хүрч
Галзуу догшин эзнийхээ нэрийг нэрлүүлсэн цэрэг.

Би –
Цайдам өргөн талаас шарга тахийг уургалж
Цавчим өндөр уулсаас сүрэг малыг буулгаж
Цас, бороо, шуургатай ширээсэн ган шиг тулсаар
Цагийн саалтанд уярсан чөлөөт талын нүүдэлчин.

Би –
Отог омгийн дажинд Онон, Хэрлэн цалгихад
Охин нойтон үрсээ хормой доороо нууж
Одоо – хожмын түүхэнд Монгол угсааг үлдээх гэж
Одтой тэнгэрийг орчтол тэмүүлж тэмцсэн ижий.

Би –
Хүннү - Шаньюгийн үеэс хүч тэнхээтэ...
Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-01-24 - Монголчууд 500-аад төрлийн өвс ногоо иддэг...

Бичсэн: xvv
Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан "-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай "-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг. Үнэхээр бид химийн бодисоор бордсон жимс ногоог боловсруулалгүй шууд идэх биш харин мал хэмээх байгалийн боловсруулах амьд үйлдвэрээр дамжуулан малын мах, сүү болгон...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah