Миний нүдээр

2011-02-14 - Харц

Бичсэн: xvv
Санаанаас гардаггүй нэг харц байдаг юм. Дарь-Эхийн автобус яг энэ зураг дээрх шиг шар автобус явдаг байсан үе. 50 орчим насны болов уу хос байсан юм. Эхнэр нөхөр, эсвэл зүгээр л таньдаг хүмүүс алин байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан хуучин автобусны хойно зогсож явсансан. Орос л болов уу Европи царайтай тэр ах эгч хоёрын настай хүний өнгө нь буурсан нүдээр хэдий ч гал нь буураагүй харцаар бие биенээ энхрийлэн ширтээд ярилцаж байсан тэр харц одоо болтол санаанаас гардаггүй. Магадгүй зүгээр л надад тэгж санагдсан ч байж мэдэх л юм. Ямар ч л байсан түүнээс хойш уншиж байсан номнууд дэ...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-02-14 - Заанаас буулгах тактик ба экспертийн хүүхэд нас

Бичсэн: g84

Онгоцноос буумагц өчигдөржин шуурсан цасан шуурганы дараах намар аажуу болсныг илтгэх жихүүн салхи хотын бүгчим амьсгал, их дуу чимээнээс ангижирсан гэдгийг минь мэдрүүлж хүйтнээр үлээнэ. Гэвч энэ бүхэн сэтгэлд таатай сайхан.

Жавартай өдрийн үд дүнд салхины аясаар аажим хөдлөх бөөн үүлсийн хөх сүүдэрт уулсын бараа цэнхэртэж, цасан шуурганд туугдан хошуурсан цасан хунгарууд хязгааргүй үргэлжлэн алсална. Зарим даа зам зуур түрж орж ирсэн хэсгүүдээр машин явахад дугуйны эргэлт бүрээр цас шажигнан гяхарч дуугарах ба замын энхэл тунхалуудад захаараа зайрмагтсан шалбааг ус байсхийгээд тааралдах нь эн...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-02-12 - Геологичдын цалин хэд байдаг вэ ?

Бичсэн: g84

Геологийн мэргэжилтэн нь дэлхий судал ба ашигт малтмалын эрэлд мэргэшиж ажилладаг. Энэ мэргэжилд усны судалгаа, палеонтологи, чулуулаг судлал, эрдэс судлал, ашигт малтмал, нефть гэх мэт салбарууд багтдаг.

Геологичдын цалин хөлс нь албан тушаал хариуцлагаас хамаарч нэмэгддэг. Ахлах геологич болон хээрийн туршлага сайтай геологич байх нь тэднийг дундаж цалингийн өндөрлөгт хүргэдэг ажээ. Энэ бол дэлхийн жишиг. Бид дэлхийн жишигт ойрхон уу ?

Америкийн Нэгдсэн Улсад өндөр цалинтай геологичид Virgin арал дээр ажиллаж буй бөгөөд тэд 97 мянган ам долларын цалинтай. Удаах байранд Миссисипи муж улс да...

Сэтгэгдэл (23) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-02-10 - Олон дайчин

Бичсэн: xvv

"АНУ-д Балтиморын хамгийн аймшигтай буюу харуудын амьдардаг зөвхөн өөрийн хуулиар амьдардаг дүүрэгт олон жилийн өмнө нэгэн судалгаа хийгджээ. Хотын их сургуулийн социологийн нэгэн профессор оюутнуудаа энэ дүүргийн нэгэн сургууль уруу илгээж хүүхэд бүрийн ирээдүйд үнэлгээ бичихийг хүсжээ.Бүх тайлангуудын хариу “найдваргүй” гэж гарч, мэдээж маргааш би амьд байх эсэх нь тодорхойгүй, хар арьстай, хар тамхичид ихтэй, хөвгүүд нь хүүхэд байхаасаа л ямар нэгэн гэмт хэргийн бүлэглэлд холбогдож, охид биеэ үнэлээд л нийгэм нь ч тэднийг хүлээн авахгүй, тэд ч өөрсдийн нийгмээс бусдыг хүлцэж чадахг...

Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-02-01 - Сар шинэ дээ сайхан шинэлээрэй!

Бичсэн: xvv
За хөө шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны баяр шинэхэн цэцэглэх хавартаа энх золгосны баяр Цагаан сарын маань баяр удахгүй болох нь дээ. Сар шинээр үр хүүхдээ их дагуулж айл хунар хэсэж ханиад томуу хүргэв, ам хамрыг нь сайн дарж авч яваарай, витамин C, аньсны ханд зэргийг урьдчилан сэргийлж уулгаж, дааруулчихалгүй, хоолой амаа зайлж чаддаг бол содтой ус энэ тэрээр сайн зайлуулж байгаарай. Бас чихэр их идэх хүүхдийн дархлалыг маш ихээр бууруулдаг тул аль болох идүүлэхгүй байгаарай. Өөрснөө ч гэсэн хоолой амаа зайлаад урьдчилан сэргийлээд яваарай. Чоно борооноор гэдэг шиг хүйтэнд баяраар ханиад...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah