Миний нүдээр

2015-03-01 - Урт нэртэй хууль гэж юу вэ? Ямар өөрчлөлт орсон нь Монголчуудын ирээдүйд аюултай вэ?

Бичсэн: xvv

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах энэ хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь нийлж зах замбараагүй байсан уул уурхайн зөвшөөрөл, хавтгайрсан замбараагүй уул уурхайг харьцангуй хязгаарлан байгаль орчныг хамгаалж байсан. Харин алт олборлогчид, уул уурхайн цөөхөн компани, гадныхан үүнд дургүйцэж, уул уурхайн хөгжлийг хааж боож байна гэж тэмцсээр ирсэн юм.

Хүн ам маань энэ жил 3 сая болсон ба ...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2015-02-24 - Далд санаа

Бичсэн: xvv
Эмүжин15 hrs ·

Ноён уул нохойд ноцуулж, ноёдын хатавчинд ард өлсөв.

Торгон дээлтэй ноёд төрийн ордонд хөлхөлдөж, тохойн чинээ хөөрөг зөрүүлэн золгож байх мөчид хатавчийг нь бараадан хаяа хатгасан харц ард хар цай ч үгүй, халуун дулаан итгэл ч үгүй гундуухан шинэлэв. Гутруухан цагаалав. Ц.Элбэгдоржийн ээжтэй эндүүрэм Д.Цэрэннадмид хэмээх 60 насыг хол гарсан эмээ шинийн 2-ны өдөр сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн, таван хүүхдээ сандаргаж, тавгүйхэн өнжив. З.Энхболдын аавтай адилтгам өндөр настай Н.Борхүү гуай бор эсгий нөмрөн болзоот уулаа хамгаалахаар эрслэн суусаар энэ өдөртэй золгов. Эр...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2015-02-24 - Монгол улсын байгаль орчин, гол мөрөн, ой мод, Үндэсний аюулгүй байдал аюулд орлоо

Бичсэн: xvv

Та бидний сонсож дуулснаар "Урт нэртэй хууль" хэмээх хууль, энэ хуульд цагаан сарын битүүний өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэе. Мөн Ноён уул гэх ганцхан уулын тухай яриа энэ биш юм шүү. Та Монгол хүн бол үүнийг заавал уншихыг танаас хүсэн гуйж байна.

ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ хуулийн тухай:
Хууль нь 2009 оны 7-р сарын 16-ны өдөр батлагдсан бөгөөд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиг...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2015-02-20 - Интернэтээр хэрхэн мөнгө олдог вэ? Интернэтээр мөнгө олох 10 арга

Бичсэн: xvv
Интернэт нь нэгэнт хүний амьдралын тусгал болж интернэтэд амьдрал буцалж, өрнөж, бүхэл бүтэн нийгэм тэнд оршин байж, интернэт нь мөн маш том зэвсэг, улс төрийн, бизнесийн, тагнуулын хамгийн хүчирхэг хэрэгсэл болж хувирчээ. 21-р зууныг, хүн төрөлхтний хөгжлийг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон энэ үед интернэтээр мөнгө олоод гэрээсээ ажлаа хийгээд сууж байдаг хүний тоо ч олширчээ. Монголд маань ч бараг айл бүхэн интернэттэй болж байна.


Тэгэхээр та бүхэнд интернэтээр мөнгө олох талаар өөрийн мэдэх зүйлсээсээ хуваалцъя. Та ч бас сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай.

Интернэтээр мөнгө ...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2015-01-02 - SMS мессеж бичих соёл ба давуу тал, холбоотой зарим мэдлэг

Бичсэн: xvv
Гар утас гэдэг зүйл мэдээж бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэвч SMS (Short Message Service) буюу гар утасны мессежийг бид тэр бүр ач холбогдолтойгоор ашиглаж чаддаггүй мэт санагддаг. Аль болох залгаж ярихыг эрхэмлэдэг. Та доорх мэдээллийг уншаад үзээрэй.

1. Утсаа авахгүй буюу унтраалттай тохиолдолд SMS бичих.
Тухайн хүн ямар ч шалтгаанаар утсаа авахгүй байж болно шүү дээ. Тиймээс тэр хүн рүү дахин дахин олон удаа залгахаасаа өмнө мессеж бичээд орхих талаар бодолцож үзэх нь хамаагүй дээр. Хэрэв залгасан хүн тань мессеж уншиж чадахгүй хөгшин, эсвэл харааны бэрхшээлтэй биш л бол...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah