Миний нүдээр

2015-04-30 - Apple компанийн ажлын ярилцлагад ирдэг сонирхолтой 25 асуулт (хариулж үзэв)

Бичсэн: xvv
unurbat.blogspot.com блогоос lag.mn/free/article374/ дээр хуулж оруулсан байсан 25 асуулт нээрээ их сонирхолтой. Хариулахад зарим зүйлийг бодож бас заримд нь хариулахад их хэцүү юм байна. Би Апплд ажилд орж чадах байсан болов уу ингэж хариулсан бол хэхэ. Бас нэгэн сонирхолтой санал байна. Та дээрх хаягаар ороод хариулчихаад минийхтэй харьцуулж үзээрэй. Тэгээд хариулж байхдаа ямар нэгэн сонирхолтой зүйл бодож олсон, эсвэл бусдад сонирхуулмаар хариултаа сэтгэгдлээр үлдээгээрэй.

1. Таны амьдралдаа хийсэн хамгийн бахархмаар зүйл чинь юу вэ?
Яг ингээд бодохоор бас тэр энэ бахархмаар мундаг зүйл гэх...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2015-04-21 - Сүсэг бишрэл буюу үхлийн дараах амьдрал, там диваажин байдаг

Бичсэн: xvv
Би мухар сүсэгтэй.

Энэ талаар урд өмнө нь тийм ч нухацтай бодож үзэж байгаагүй юм байна. Тэгээд бодож байгаад би мухар сүсэгтэй хүн юм байна, бас энэ тийм муу, муухай хүнээс ичиж зовоод байх ч зүйл биш юм байна гэдгийг ойлгов.

Би ерөнхийдөө өөрт тохиолддог зүүд, зөн совин, мэдрэмжүүдтэй холбоотой, бас өвөө, эмээ, аав, ээжийнхээ ярьсан домог, болсон явдлуудыг сонсож, зарим зүйлийг өөрөө мэдэрч, харж өнөөдрийг хүрч ирсэн. Тэгээд энэ хүртэл тохиолдсон мэдээлэлдээ үндэслээд тодорхой хэмжээнд хувь тавилан, сүнс, г.м зарим зүйлд итгэдэг. Эцэг өвгөд, эмээ өвөөгийн маань сүнс сүлд дээд тэнгэрээс ...

Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2015-04-06 - Блог ба боломжууд...

Бичсэн: xvv
Блогийг олон талаас нь харж янз бүрийн тодорхойлолт өгч болно энгийнээр вэб сайтын нэгэн төрөл гэж ойлгож болно. Хамгийн гол нь үнэгүй, ашиглахад маш хялбар.
Хувь хүмүүс ихэвчлэн үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай санал солилцох, мэдлэгээ хуваалцах,  өөрийгөө нээх, илэрхийлэх, сонирхлоо хөгжүүлэх, танил найз нөхдийн хүрээгээ тэлэх, өдрийн тэмдэглэл хөтлөх, эргэн санах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ашигладаг. Ихэнх блогчид блогийн амжилтаасаа болон бичлэгээсээ хувийн сэтгэл ханамжаа авч байдаг гэсэн судалгаа байдаг. Компани, байгууллагуудын хувьд хэрэглэгчидтэйгээ ойр ...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2015-03-29 - Компютер тоглоом тоглосны 9 ашиг

Бичсэн: xvv

Аливаа зүйлийг хэтрүүлэлгүй тунг нь тааруулж хэрэглэх нь зүйтэй байдаг. Компьютер тоглох нь хэдийгээр олон сөрөг үр дагавартай ч бас сайн талууд байдгийг судалж тогтоожээ. Орчин үед зарим компани ажилтан авахдаа компьютер, ялангуяа баг болж тоглодог тоглоомоор тоглодог эсэхийг асууж авдаг болжээ. Ингээд компьютер тоглодог хүмүүсийн эзэмшдэг 9 чадварыг танд танилцуулъя:

Судалгаагаар PC тоглоом тоглодог мэс засалчид, энгийн мэс засалчдаас 27%-иар илүү хурдан, 37%-иар алдаа гаргах магадлал нь илүү бага байс...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2015-03-24 - Хүүхдээ аз жаргалтай болгох 60 алхам

Бичсэн: xvv

Сэтгэл зүйч Елена Макаренко хүүхэд гэр орондоо аз жаргалтай өсөж торниход шаардлагатай 60 өгүүлбэрийг жагсаажээ. Ээж аавууд эдгээр үгсийг хүүхэддээ байнга хэлж байвал хүүхэд эцэг эхийн хайрыг илүү гүн мэдэрч, өөртөө итгэлтэй болж, баяр баясгалантай амьдарч, бусдыг баярлуулдаг болох гэнэ.

Байнга хэлж байх үгс:

Би чамд хайртай.

Юу ч болж байсан ээж нь (аав нь) чамайг л хайрлана.

Чамд уурлалаа гээд хайрлахаа болихгүй.

Чамайг хол байсан ч хайрладаг. Их санадаг шүү.

Хүүхдээ сонгож авдаг байсан бол ээж нь (аав нь) чамайг л авах байсан.

Баярлалаа.

Өнөөдөр хоёулаа ёстой сайхан тоглолоо.

Миний амь...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah