Миний нүдээр

2016-04-23 - 20160423

Бичсэн: xvv
Ойрын үед олон зүйлийг мэдэрч, бас надад хамгийн чухал, миний хувьд, надад, зорилго, тэмцэл, амьдралын утга учир болсон хүнээ ойлгож мэдэрсэн. Сүүлийн хэдэн жил багагүй эрч хүчтэй, завгүй ажиллаж амьдрах болсон. Одоо бүүр ч илүү зорьж, зориглож амьдарна.

Найзууд намайг хайр дурлалын тал дээр туршлагатай, дурламтгай гэдэг. Олон ч хүнд шохоорхож, дурлаж, татагдаж байсан. Харин жинхэнэ хайр гэж хүмүүсийн ярьдаг, хайр ба сэтгэл гэж зүйлийг мэдэрч байснаа мэдээгүй байсан, илүү ойлголоо гэж мэдрэгдэж байна.Одоо бол Хайртай гэж итгэлтэйгээр хэлж чадах, хамт байхыг хүсэх ганц л хүн бий. Олон ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2016-04-18 - Сексээр эмчилж болох 15 өвчин

Бичсэн: xvv
Толгойны өвчнөөс эхлүүлээд даралт ихсэхийг хүртэл эрүүл мэндэд тохиодог олон эмгэгийг сексээр эмчилж болно гэдгийг та мэдэх үү. Гэтэл эрдэмтэн судлаачид удан хугацааны судалгаа,  туршилт, ажиглалтын явцад үүнийг баримтаар нотолсон байна. Секс нь эрэгтэй эмэгтэй хүний эрүүл мэндийн олон эмгэгийг эмчилдэг болохыг эрдэмтэд хэлж байна.

Хамгийн түрүүнээ л хэлэхэд секс гэдэг бол биеийн тамирын дасгал. Нэг удаа секс хийх тэр 30 орчим минутад та ойролцоогоор 85 калори алдаж  чадна. Та үүнийг 42 удаа хийлээ гэвэл 3600 кг калори буюу хагас кг жингээ гээж чадна. Ингэхээр та ямар ч фитнес энэ тэ...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2016-04-04 - Зөвлөгөө уншив

Бичсэн: xvv
Эр хүн шиг эр хүн байх гэж нэг ойлголт байгаад байх шиг байгаа юм. Мэдээж хүн бүрийн хувьд харилцан адилгүй ойлголт байх. Гэвч ерөнхийдөө янз бүрийн зөвлөгөөнүүд байдаг. Ойрд амьдрал, хамтран амьдрах гэх мэт талаар бас арай өөр өнцгөөс харж мэдэрч байгаа болохоор зарим зөвлөгөө уншаад, бас өөртөө жоохон сануулга болох үүднээс тэмдэглэж хуулж аваад сууж байна. Бодож явахад илүүдэхгүй шүү хүү минь ээ:

Маргаанд ялах гээд байх шаардлагагүйУйтгар гуниглалд цагаа дэмий бүү үрНэг зүйл тэр чигээрээ байхгүй. (Өөрчлөлтийг бас өөрөө хийж болно)Хэрэв чи хэн нэгэн бүсгүйд хайртай л бол амжиж сүй тавиарай (з...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2016-03-28 - Араа ба үнэр

Бичсэн: xvv
Хотын нэг байшингийн цонхоор 30 нэлээн гарсан ганц бие нэг залуу хамт амьдардаг бүсгүйгээ хүлээнгээ уйдсан залхсан байдлаар дээрээс харж зогсоно. Цаг наашилж дулаан орсон ч гадаа утаатаа хэвээр, загалтсан цонхны цаадах хот уйтгартайяа гэрэл гялбалзан харагдана. Магадгүй өөр нэгний хувьд энэ гэрлүүд жаргалтайгаар ирмэж, шоунд урин дуудаж байж ч магадгүй л юм.

Бага байхад байсан хот их л өнгөлөг гэгээлэг байсан мэт. Социализмын үеийн гэгдэх хуучны зурагнуудыг харж байхад их л сайхан цэвэрхэн байсан санагддаг. Хэдхэн жилийн өмнө бол эдгээр гэрлүүд ирмэн дуудаж оройн энэ цагт өөрийн эрхгүй гэгэлзэж...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2016-03-16 - Амар түвшин /Дууны үг/

Бичсэн: xvv

Агаархан тэнгэр нь ариун тунгалаг байж
Алагхан цэцгүүд минь анхилуун тансаг байг
Алтанхан нарныхаа амин туяан доор
Ачтайхан ээжтэйгээ амар түвшин сууя

Алиманхан сарны доор мөнгөн шүүдэр бууж
Рашаанхан хурын дээж мөнхийн тунсаг байг
Рашаанхан дусал түүнд чамайг харж баясаад
Амрагхан чамтайгаа амар түвшин сууя

Аадрын үүл догшин байвч дайран өнгөрөхдөө
Агь гангын үнэрийг бас сэргээн сэнгэнүүлж байг
Анхилхан талынхаа үнэрийг шингээсэн
Алиахан хүүтэйгээ амар түвшин сууя

Аясын салхи хуурын дууг холхид цуурайтуулж
Аяланхан хангинанхан найруу дуурсаж байг
Азтайхан жаргалаа хуур...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah