Миний нүдээр

2016-11-30 - Улаан бууртай тэмээ /Монгол ардын харилцаа дууны үг/

Бичсэн: xvv
  Улаан бууртай тэмээгээ
Хураанаа гэсэн чинь яалаа даа
Улаан хүрмийн зах дээр
Уулзнаа гэсэн чинь яалаа даа х3
Улаан бууртай тэмээнүүд
Усанд ороод саатлаа даа
Улаан хүрмийн зах чинь
Урсаж үерлээд чадсангүй х3
Хар бууртай тэмээгэээ
Хураанаа гэсэн чинь яалаа даа
Хатуу зөөлөний зах дээр
Харгалдана гэсэн чинь яалаа даа
Хар бууртай тэмээнүүд
Харгана руу ороод саатлаа даа
Хатуу зөөлөний зах чинь
Харанхуй болоод чадсангүй х3
Хүрэн бууртай тэмээгээ
Хураанаа гэсэн чинь яалаа даа
Хүрэн хүрмийн зах дээр
Хүлээнээ гэсэн чинь яалаа даа х3
Хүрэн бууртай тэмээнүүд
Хүрээ рүү ороод саа...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2016-11-30 - Цэрэг чамдаа хайртай /дууны үг/

Бичсэн: xvv



Сийлэгмаа - Цэрэг чамдаа хайртай хамт. СТА Н. Гантулга ҮГ:

Нараа дагасан сүргийн бэлчээрт
Намайгаа гээд давхиад ирэхэд чинь
Налаад суудаг толин чулуунд
Найз минь чи харагдаад байдаг юм.

Цохилох халуун зүрхэнд гийсэн
Цолмон хар нүдэнд чинь би хайртай
Шингэн дуутай хүүхэд зангаараа
Шинэхэн цэрэг чамдаа би хайртай

Цэнгэг нуурын өнгөн мандалд
Цэнгээнт шувууд чуулсан өдөр
Цэцэг ичээн чамайгаа үнсэхэд
Цэргийн дуудлага өвөрт байсан юм аа

Сэвшээ салхитай ноднин жилийх шиг
Шиврээ бороотой намрын өдөр
Шинээлийн товчиндоо алтан соёмботой
Шинэхэн цэрэг би чинь тангараг өргөнө

Эвээ дагасан хайрын сэт...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2016-08-16 - Ажил амьдрал

Бичсэн: xvv
"Ажлын мал" болно "Робот болно" г.м бол ер нь их утгагүй ойлголт санагддаг. Тэнэг үг. Би л лав 8 цаг унтаад үлдсэнд нь бараг ажилладаг. Гэхдээ би өөрийгөө мал ч юм уу, робот гэж боддоггүй. Хүссэн, дуртай зүйлээ хийгээд л аз жаргалтай сууж байна. Мэдээж хэцүү, ядрах үе гарна. Гэхдээ хэнд ч гай болоогүй, хэн нэгний санааг зовоогоогүй, хэнд ч өргүй, санаа зовох зүйлгүй байгаа маань аз жаргал гэж боддог.

Тэгэхээр миний хувьд бол ажил гэдэг бол амьдрал. Амьдралын хамгийн гол чухал хэсэг гэж бодож байна.

Ер нь хэрэгцээндээ ханаад сурах ер нь сэтгэлийн амар амгалангийн гол үндэс юм шиг санагддаг...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2016-08-16 - Хүсэл - Хэрэгцээ - Боломж

Бичсэн: xvv
"Хэрэгцээ", "Хүсэл" гэдэг 2 юм шал өөр гэдгийг хүн төрөлхтөн ойлгох хэрэгтэй юм шиг. Хэрэгцээ бол чамд өдөрт 3 аяга хоол хангалттай. Харин хүсэл бол хязгааргүй, юу ч идмээр байж болно. Идээд байвал хязгааргүй идэхийн донтой болоод таргалаад үхдэг.

Хэрэгцээ нэг хүнд оюутны 2x3м хэмжээтэй нэг жижиг өрөөнд гал зуух хөргөгч, плитка, гудас байхад болдог. Харин хүсэл бол 3 давхар 10 өрөөтэй, 2 машины гражтай хувийн байшинтай, зам түгжрээд байгаа тул нисдэг тэрэг авмаар байна гэдэг зүйл. Тиймээс хэрэгцээ, хүсэл хоёроо ялгаж ойлгох хэрэгтэй.

Хүсэл бол хязгааргүй ээ бүх хүүхдээ үнэтэй, тансаг сургуульд ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2016-04-23 - 20160423

Бичсэн: xvv
Ойрын үед олон зүйлийг мэдэрч, бас надад хамгийн чухал, миний хувьд, надад, зорилго, тэмцэл, амьдралын утга учир болсон хүнээ ойлгож мэдэрсэн. Сүүлийн хэдэн жил багагүй эрч хүчтэй, завгүй ажиллаж амьдрах болсон. Одоо бүүр ч илүү зорьж, зориглож амьдарна.

Найзууд намайг хайр дурлалын тал дээр туршлагатай, дурламтгай гэдэг. Олон ч хүнд шохоорхож, дурлаж, татагдаж байсан. Харин жинхэнэ хайр гэж хүмүүсийн ярьдаг, хайр ба сэтгэл гэж зүйлийг мэдэрч байснаа мэдээгүй байсан, илүү ойлголоо гэж мэдрэгдэж байна.Одоо бол Хайртай гэж итгэлтэйгээр хэлж чадах, хамт байхыг хүсэх ганц л хүн бий. Олон ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah