Миний нүдээр

2006-04-26 - Хөөрхөн юм.

Бичсэн: xvv
   
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2006-04-25 - Бас нэгэн өдөр..

Бичсэн: xvv
Уг нь англи хэлнийхээ хичээлийг эхлэе гэж бодсон боловч...
Энэ шинэ авсан хост бас жоохон мияа байнаа.. Шалгаж байна гээд л байдаг. Сая хэдэн цаг орж чадсангүй...
Нэтээр баахан Монголын мэдээ уншиж срестэв

Нээрээ Хятад интернет компьтерийн тал дээр аймар байнаа. Yahoo, google, Cisco гээд Microsoft хүртэл хамаг мангасууд нь Хятадын засгийн газартай нууц гэрээтэйгээр ажиллаж байна. Компанийн дотоод хэрэг гэсэн хамгаалалтаар АНУ-н засгийн газар ч бүрэн хянаж чадахгүй байна гэж яригдах юм.. За энэ доор өөр нэгэн хүний бичлэгээс...


hyatad yahoo, google geed internetiin kompaniig ooriin nutagt oruulah...






Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2006-04-23 - Спорт загварын улаан BMW

Бичсэн: xvv
...Өнөөдөр 2086 оны 2 сарын 15. Амьдралын бас нэгэн өдөр өнгөрч зарим нь ертөнцөөс одож, зарим нь чарлан төрж, дэлхий эргэдгээрээ эргээд л. Цээгий баасан гариг бүр ирж суух дуртай бас ч долоо хоногийнхоо стрессийг тайлдаг "Шерлок Холмс" бааранд хэзээнээс ч билээ ямар ч тохиолдолд, захиалгагүйгээр онгорхой байж байх болсон өөрийн суудал дээр суун Алтан говио захиалангаа Ганбаа хэмээх нөгөө залууг хүлээн сууна. 6 жилийн өмнө анхыхаа хэрэг дээр ажилчихаад, бөөлжиж, дараа нь энэ баарны энэ суудал дээр суун тасартлаа уучихаад амаа хориж чадалгүй бурж байхад нь Ганбаа хэмээх биерхүү, дуу цөөтэй, с...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2006-04-23 - Энэ хуучин бичиж байсан...

Бичсэн: xvv
Онгоц саатаад хүлээгээд тэр бараг бүтэн цаг уйдан суулаа. Харих гэж яарсан түүний хувьд энэ 1 цагийн хугацаа Японд өнгөрсөн 10 сарын хугацаанаас ч урт санагдана. Түүнийг Билэгсайхан гэх бөгөөд найзууд нь Бэк гэж дууддаг байлаа. Тэр Япон улсын Осака хотын нэгэн Их Сургуульд сурдаг бөгөөд зуны амралтаараа нутаг буцаж яваа нь энэ билээ. Одоо түүний хувьд Монголд очих гэж яарч байгаа гол зүйл нь аав ээж, хайртай дүүгээс нь гадна түүний хамгийн сайн хоёр найз нь билээ. Тэр гурав бүр арван жилийн 1-р ангиас л нийлж тоглон үерхэн найзлаж хэзээ ч хагацаж чадахгүй найзууд болсон билээ. Төгөлдөр, Уламба...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2006-04-22 - Чамайгаа бодон бодсоор...

Бичсэн: xvv
яахаа мэдэхээ боличихлоо...



..Инээмсгэлэн ширтэх тэр нүдийг хармаар
Элдвийг бодон орон дотроо хөрвөөнө
Өглөө болтол зүүдэндээ түүнийг хайна
Өнөөдөр бас л түүнгүйгээр өдрийг өнгөрөөнө
Гараас нь хөтлөнхөн гадуур алхахсан
Газар дээгүүр түүнтэй дүүлэн нисэхсэн
Тэнгис, Од, Номин-д зэрэгцээд кино үзэхсэн
Тэвэрч суугаад оддыг тоолохсон
Үүр цайтал худлаа ярихсан
Үнэмшин гайхахыг хараад өхөөрдөх юмсан
Замаар өнгөрөх бусдад гайхуулахсан
Зальтайхан эрхлэх нүднийг дандаа харахсан
Хармаар байна хармаар байна зөвхөн л хармаар байна....

Нээрээ хүн бүтэлгүй ч гэсэн дурлаж байх нь биенд сайн гэнээ хэхэхэ тийм бол ч сайн...

















Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah