Уг нь би яг одоо их дэлгүүрт явж байх ёстой... Утга авцалдаагүй бичлэгийн өнгө аяс бүхий биеэ тоосон нэгэн залуухан зохиолчийн ээлжит романийг худалдаж авахаар, бас найз охиндоо мартийн наймнаар далимдуулан урьд нь авч өгөхсөн гэж хүсдэг байсан зөвхөн миний л төсөөлөлд байдаг цагаан торгон сарпанчикийг авч өгөхөөр. Даанч яг тийм сарпанчик олдохгүй байх л даа, нэг бол туунээс хавгүй дээр хийцтэй, эсвэл цагаан биш огт ондоо ногоон өнгөтэй...
Юутай ч би яг одоо энд, ямар ч хамаагүй, хүний сонирхол татахаар зүйл бичих хүслийнхээ өмнө ялтай мэт компутэрийнхээ ард дуулгавартай нь аргагүй бодлог...