Миний нүдээр

2007-08-17 - биегүй би*

Бичсэн: g84

 Ойн цоорхойд шаргал наран ээж, зуны бүгчим халуун бүхнийг нозооруулан, байгаль дэлхий залхуутай-яа оршино. Хааяахан нэг сэвэлзэх салхины аясаар моддын орой найгаж, шуугин дуу гаргах ажээ. Энэ нь яг л их устай гол мөрөн мэтээр сонсголонтой дуулдах юм. Багшран ургасан их өвсөн дунд нэгэн хагархай шил хэвтэх бөгөөд түүнийг хэн хэдийд ууж султгасан, за мөн юуных болох нь үл мэдэгдэнэ. Тэрхүү хагархай шил нь ямар нэгэн лонхны ёроол хэсэг бөгөөд мөнөөх бүхнийг амьсгалах аргагүй бүгчим халуу шатаж буй нар түүнийг хайлуулах шахам цонож, төмөр байсан бол улайссан байхаар халаажээ. Нарны цацраг хагарха...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-08-16 - өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*

Бичсэн: g84
Dennis Rodman гэгч эр, чимээгүйхэн байсан шөнө дундын үед, америк иргэншлийн нам гүмхэн шөнө дундыг цочоосон буун дуу гаргасан юм. Энэ хэрэг хэдийд болсныг би сайн санахгүй байгаа ч их олон жилийн өмнөх хэрэг юм. Тэр даруйд цагдаа нар түүн дээр хүрч очин саатуулсан ба түүнээс хойш түүний биеийн арьс эрээн цоохор болж, мөн зан авир нь ихээхэн өөрчлөгдсөн юм.

 

Тэрээр цагдаа нарын мэдүүлэгт, би өөрийгөө буудан хороосон гэж хэлсэн байдаг.

Safety буюу Монголоор ойлговол аюулгүй ажиллагаа эрхэм болгож би өдөр бүр хүмүүст бүсээ зүү гэж сануулдаг. Энэ таны насыг уртасгана. Хэн нэгэн alcohol хэрэ...

Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-08-14 - Хагархай тольны дууль Парени

Бичсэн: g84
Feb 22, 2007 10:13 AM
Салхины уринд жинддэг царцуу цэцэг
Сайхны өмнө сөхөрдөг гандуу заяа
Сар жилүүдийн уртад сорвижоогүй зүрхний шарх
Сархдын охь бялхсан болон жүнз шиг сэтгэл

Хайран залуу насаа эргээд нэг дурсахад
Хагархай толины хэсгүүдийг эвлүүлж суух шиг санагдана...

To be continued...
Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-08-14 - let it real...парени

Бичсэн: g84

Өмнөтгөл:
Гараараа бичээгүй найргийг нүдээрээ уншихыг хориглоно!


Очиж үзээгүй харийн шашны сүмийн гадаа
Учирч байгаагүй бүсгүйтэй өнгөрүүлсэн таван хормыг мэдрэхүй...



Найраг ингэж өрнөдөг...

Сул асгарсан цагаан манан хөшгийг
Сэмэрч тунарсан саарал будан сүлээд л...
Сэтгэлийн зүгээс үүр тэмдэгрэх ийм л өглөөд
Чи бидэн хоёр хоёул дуртай болоод л
Сүмийн гадаах хуучин чулуун зам дээр
Чив чимээгүй биесээ ширтэлцэхээр санаандгүй учирч дээ

Улиг болсон нам гүмийн чимээг
Уянгат далсаймийн* хөнгөн анир түрээд л...
Уйтгарийн чанадаас хусэл хуглух энэ л
аялгуунд
тэр би...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-08-14 - Haiku like aphorisms by Bayanaa

Бичсэн: g84
Гүнж бол жүнз

Амидрал бол амид арал

Шумуул бол жигүүртэн "Мосqуйто хас вингс"

Биелээгүй жаргалаас биелэсэн зовлон дээр

Зовлон бол жаргалд суралцах уйл явц мөн

Жинхэнэ хайр дурлал гэдэг нь 2=2

Ганцаараа бол ганц араа


To be contuined...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah