ерөөс амьдрал маань зүүд гэлтэй зүүд маань амьдрал гэлтэй
энэ хорвоогийн өдрүүд өнгө аяс хийгээд дуу хуур, цөм нэгэн учир зүй нь эрэмбэлэгдээгүй бөөн овоорсон бүхний нийлэмж гэлтэй.
саглагар хөгшин модод бүхий голын хөндийг дүүргэж ургасан ойн дундуур уртаас урт бөгөөд өргөн мөрөн Дөлгөөнөөр урсана. би эврээхээ болон нисэж тэрхүү модон дундуур голын усыг уруудаж, өгсөж явсандаа, нэг бол баруунаас зүүн, зүүнээс баруун тийш голыг гаталж ниснэ. энэ бүхнээс өндөрт байрлах дэнж дээрээс бүхнийг ажиж байгаад тэрхүү эрвээхий унтаж амарна. түүний зүүд бол миний энэ хорвоо дээрх амьдрал юм. миний зүүд...