Миний нүдээр

2007-11-03 - УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*

Бичсэн: g84

шинэ үеийн Монгол орны хөдөөгийн болон хотын залуусын сэтгэлгээнд, өөрийгөө үнэлж хүндэтгэх сэтгэлгээтэй хүмүүст дөхөм болгож миний мэдэх зарим нэгэн номын тухай бичиж байя гэж саналаа.

үүнд юун түрүүнд харилцааны сэтгэл зүйн тухай буюу өөрөө өөртөө боловсрох тухай надад төдийгүй олон хүнд их зүйл өгсөн гэж боддог, байнга шахуу эргүүлж тойруулж байдаг хэдэн номыг, өөрийн үнэлэмжээр дараах байдлаар танилцуулж байна.

нэгдүгээрт Дейл Карнегийг танилцуулах хүсэлтэй байна.

түүний 3н боть ном байнга шинэчлэгдэн хэвлэгдэж байдгаас үзэхэд, залуу хүмүүсийн мөнхийн сэдэв болох нь дамжиггүй мэт санаг...

Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-11-02 - Шидтэй ундаа, амттай зүүд

Бичсэн: 300-н блог
Хурдсах хөдөлгөөн хийгээгүй удсаныг хэлэх үү ширэн бөмбөгөөр илүү дутуу үзүүлбэр хийж,  дайсны талын тоглогчдоосоо багагүй нудрага, тохой, өвдөгний амтыг мэдэрч бахардаж ундагийн даваан дээр нэг юм дуусгав. Ааяаяаяаяа аймшгийн муухай заал байсан учир сайхан наадаан хийж чадаагүйдээ урам хугардын... Уушигны нүх сүвүүд нээгдвүү хаагдвуу ямартай ч янжуурын утаанд хахаж цацаж, нус нулимсандаа холилдож гарав.  Би өөрөө ч яс юмандээрээ янжуурыг баруун солгойгүй татдаг л хүнэлдээ тэхдээ л тэгсийн.  Урам нь хуга бяц явцан хүн гэв гэнэтэээсээ гэгэлзээд эхэлдийн.  Гэгэлзсэн шалтгаан нь болохоор түүнийг...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-11-01 - ажил маань цэцэгсийн хүрээлэн

Бичсэн: g84

миний ажлын өрөө

их замбараагүй бас жаахан эмэх цэгцгүй ч гэлээ .....групын орших уу эс орших уу гэдгийг шийдэх их олон чухал ажил энэ өрөөнөөс гардаг юм.

таримал цэцэгсүүд.... Мөнх цэцэгт хайтан. өвөл зунгүй цэцгэлдэг

энэ цэцэг бол миний тариж буй цэцгийн нэг бөгөөд, үүнийг *хувь заяаны мод* гэж нэрэлдэг мөн шархалсан зүрх ч гэж нэрлэх нь бий. ямартай ч амьдрах чадвар сайтай цэцэг юм.

аз жаргалын цэцэг, дэргэд маань суудаг нэг эгчмэд бүсгүй тарьдаг юм. саяхан цэцгэлсэн ч гэлээ тун удахгүй хагдарч унадаг нь тиймхэн. гэхдээ ахиад л цэцэглэж таараа...

энэ цэцэг бол харахаас захир...

Сэтгэгдэл (13) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-11-01 - цаг наргүй ажилладаг хобби...

Бичсэн: 300-н блог
Ажилдаа орсон яг бахь байдгаараа л байх шив. Дандаа хугацаа тулсан ажилуудтай зууралдсан, чадах чинээгээрээ л бараал явжийнэ. Нөгөө л хуучнаараа хамгийн эрт ирж хамгийн орой харьдаг хэвээрээ л байх шив. Уг нь жоохон гам баръя гэж бодож байтал ингээд худлаа болвоо. Лавтай 3 хоног гэртээ харьсангүй. Ядаж байхад нь компанийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болно гээд орой болгон зааланд тоглоно гэнэ. Тоглмооргүй л байна. Гэвч гоцлон дуулаач нь болохоор нөгөө хэдээ чирчих гээл (хальт онгиров) . гэнэт асар их өлссөнөө мэдэж. Өлсөж сандарсандаа өөрөө ч мэдэлгүй нохой гахай шиг л идчихэж....
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-11-01 - сэтгэлгээний гоо сайхан*

Бичсэн: g84

ерөөс амьдрал маань зүүд гэлтэй зүүд маань амьдрал гэлтэй

энэ хорвоогийн өдрүүд өнгө аяс хийгээд дуу хуур, цөм нэгэн учир зүй нь эрэмбэлэгдээгүй бөөн овоорсон бүхний нийлэмж гэлтэй.

саглагар хөгшин модод бүхий голын хөндийг дүүргэж ургасан ойн дундуур уртаас урт бөгөөд өргөн мөрөн Дөлгөөнөөр урсана. би эврээхээ болон нисэж тэрхүү модон дундуур голын усыг уруудаж, өгсөж явсандаа, нэг бол баруунаас зүүн, зүүнээс баруун тийш голыг гаталж ниснэ. энэ бүхнээс өндөрт байрлах дэнж дээрээс бүхнийг ажиж байгаад тэрхүү эрвээхий унтаж амарна. түүний зүүд бол миний энэ хорвоо дээрх амьдрал юм. миний зүүд...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah