Миний нүдээр

2008-02-20 - насан багийн зөнөглөл*

Бичсэн: g84

надаар тоглосон хайр майр, хугацаа нь дууссан виза мийзан дундуур тонгочуулж явсаар эгэл жирийн эрчимтэй амьдралын хэмнэлээс нэгэнт алслан холдож чухамдаа өчигдөр өнөөдөр маргааш нь хоорондоо огтоос ялгагдах юмгүй яг тиймхэн газарт хүрч очив.

энэ нь Баянтүмэний хуучин орос цэргийн ангийн балгас юм. их д хичээнгүй хийсэн баатарлаг Коммунист үзлийн хөшөөнүүд хэн нэгний булш бунхан мэт чимээгүй дүнсийж хоцрохдоо энд тэндээсээ эмтэрч сэмэрчээ.

би: -одоо хаана хүрэхээр бууж шээнэ гэж хэлсэн бэ жолоочоо

жолооч: - 123

би: - аанг, 123 дээр чинь юу байдаг билээ.

-юу ч байхгүй, тэндээс л цаашаа суу...

Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-02-19 - оройн хурал

Бичсэн: 300-н блог
Орой найм өнгөржаахад хурал болжээнэ... энд... хар ядаргаа... түй чоорт... мэддэг хэдэн хараал биш л дээ энээс ч олонг мэднэ... Баахан хүмсүүд хуралджээнэ... Хөөрхий зайлуул эд намайг хар хурдаараа бичдгийн гээд протокол бичүүлжаагаан... Шал духлаа царайтаа бичэж байгаа би.... яс юман дээрээ надыг блог бичиж байгаа гэдгийг хэн ч мэдэхгүй байгаа нь сайхан... Энэ хурлын царайтай хүмсүүд үнэн чухал царайтаамаа... Худлаа духлаа царай гаргацгаагаад инээд хүргээд... хихи... гэхдээ би ч гэсэндээ... шал төв царай гарагчаад аанхаа аанхаа... зарим дундуур нь ойлгоогүй байж шал худлаа хэдэн үг чулуудчаал...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-02-19 - Би гэж өөдгүй залхуу амьтан... (өөртөө зориулав)

Бичсэн: xvv
За хөө би гэдэг хүн ярианы Англи хэл болоод дүрмээ сайжруулах хэрэгтэй гэж бодож, айж, зугтаж явсаар ахиц гаргалгүй даруй хэдэн жил өнгөрч байна. Бодсоноо бага багаар эхлүүлэхгүй бол энэ чинь одоо... Хулгана жилийн сүүл гэхэд өөрчлөгдсөн байх болно шүү нөхөр минь! Энэ жил аль болох худлаа ярихгүйг хичээх болноо...

www.Tusgal.com сайтаас ийм мэдээлэл олж авлаа.

Хамгийн амархан сурч болох эрдэм бол Англи хэл
Хэл сурахад авъяас хэрэггүй
Хэлний онцгой авъяас гэж байдаг, түүнийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Гэхдээ хэлний авъяас бол цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш. Аль болох залуу насанд сурах л хэ...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-02-19 - хар костюм*

Бичсэн: g84

нарийхан гольдролоор багтаж ядан урсах уулын гол нь өндөр цавчим эрэгтэй ажээ...

түүний нүргээнтэн шуугих урсгал нь хөөсрөн урсах агаад нэгэн модон гүүр голын өрнөд дорнодыг холбох ажээ. голын ус тэр нутгийн хүмүүсийн араншин мэт ширүүн тогшин омголон байх агаад их л бахим, бүдүүн баараг хийсэн мөнөөх гүүрэн дээр тэр гүүр болон дэргэдэх байгальтайгаа ерөөсөө зохицохгүй хувцастай  нэгэн эрхэм хүн зогсох нь хэн ч харсан содон тусахаар аж.

гэвч түүнийг энэ удаа хэн нэгэн анзаар ч харахгүй байв. учир нь явуулын тэр хүн түнэр харанхуйд бодол болон зогсож буй нь тэр юм.  гол руу бууж ангасан сэтгэлэ...

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-02-19 - хуримын даашинз*

Бичсэн: g84

..сайн нэр дуулаагүй байж болох ч гэлээ хайрлаж явсан,... нүүрэмгий байлаа гээд хүн ёр сайн нэр дуулах биш, ингэхэд би сайн нэр дуулах гэж л амьдарч яваа хэрэг биш шүү дээ...

хайрласандаа гологдож, хажууд байгаадаа гоочлуулж явах ёстой биш... зүрх сэтгэлийг маань ганц донслуулж байдаг тэр хүн хэзээ нэг өдөр намайг анзаарч харах юм болдоо ?....

ингэхэд эмэгтэй хүн гэдэг өөр нэгэн хүн гэрлэх санал тавиасаа гэж хүссэн хэвээрээ өөр нэгний авааль эхнэр болж хурим найрыг хийж явдаг л амьтан юм гэж үү дээ ?! 

хэрэв тэр намайг ойшоож үзсэнсэн бол би харин ч нүүр өгөхгүй, эрээ цээрээгээ алдсан амьтан г...

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah