хүн гэдэгт нэг тийм хэсэгхэн, зуурд-хан амарлингуйн дүрийг олж гэгээрч ухаарсан мэт төгс орших нь элбэгжүү байдаг ч гэлээ удаан үргэлжлэхгүйгээс гадна дахин давтагдашгүй байдаг нь даанч харамсалтай.
япон орны нэгэн соёл 4 мөрт шүлгүүд надад яг нэг тийм цөөн үгтэй хэр нь онож хэлсэн, олон салаа санааны огтлолцол, магадгүй үргэлжлэлийн эхлэл ч юм шиг санагддаг сан.
Под Московские вечера радиогоор явж байснаа цаг зарлаж Москвагаас ярьж байна гэдэгсэн. тэр үед ганцхан удаа сонсоод цээжилсэн дөрвөн мөрт бол магадгүй өнөө цагт би энд байхын зөгнөл ч байсан байж болох юм.
Нутаг аа орхиод га...