Миний нүдээр

2008-05-18 - эгэл жирнийн билээ би*

Бичсэн: g84
Дэнүү энгийн , бүр түүнээс ч эгэл жирийн...
жив, жирийн, өглөө босоод л өмд гутлаа цуглуулж өмсөөд гардаг...
хааяахан тамхи нэрнэ. зангидсан хөмсгөн доор зохихгүй инээмсэглэл, жижүүрийн инээмсэглэл байнга тодорсон амьгүй царай төрх минь.....амьдрал минь, зорилго минь, зүрх сэтгэл минь....

намба, нас хоёр минь... надад үнэндээ байхгүй зүйлсийн хамаатуулж хэлж болохгүй нэрс минь...
яльгүй инээх гэж ядахдаа, язарсан уруул, хөхөрсөн хөмсөг, нүдээ хөндүүрлүүлж орхидог, бялдууч зан минь.... залуу нас, гоо үзэсгэлэн хоёрыг гуйж аваагүй ч, гуядаад цохчих юмгүй л эгэл жирийн нэгэн....
хэнд ч үл ...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-05-18 - эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*

Бичсэн: g84

Саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн нэгэн сонирхолтой статистик мэдээлэл олж уншсан маань хүн төрөлхтний төлөвшил гэсэн сэдвээр бодолхийлж үзэхэд хүргэсэн юм.

Уг статистик мэдээлэлд хүн төрөлхтний 15н таашаалыг дурдсан байлаа. Хамгийн тааламжтай байж болох таашаалуудын арван таван нэрсийг дугаарлан жагсааж бичсэн  жагсаалтын тайлбар болгож өнөөгийн олон арван улс орнуудын хүмүүсээс санал авсан тухай бичсэн байв.

Санал асуулгын үр дүнгээс үзэхэд Хүний төрөлх зөн мэдрэмжээс үүдэлтэй таашаалаас, найтаалгах,эмэгтэй хүний нүцгэн бие хасыг харах (эрэгтэйчүүдийн хувьд), сексийн ха...

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-05-17 - хүсэл минь*

Бичсэн: g84
Чамайг би бусгаж зугтсан харцаар ширтэж
Чамайг би биширсэн сэтгэлээр хайрлаж
Чамайг би ичингүйрсэн үнэсэлтээр үнэсэж зүүдэлдэг.
Өглөөд өрхний оосор өөрөө даллаж алхахдаа
Өмссөн хувцастайгаа хамт ичгүүрээ тайлаад
Өвөрт минь дулаацаж хоносон амрагтай байхыг би хүсэх юм.
Өмнө минь бүхнээ далдлах зүйлгүй нүцгэн сэтгэл байвал
Тэр сэтгэл чиний сэтгэл байгаасаа гэж хүсэх юм.
Хэрэв энэ бүхэн биелэх бол
Илчилсэн сэтгэлдээ санааширч суухгүй болохсон
Намайг хайрлаж, чамайг хайрлаж байхсан
Тэгж жаргах юмсан.....


уурхайн гэр кемп 2007 оны өвөл
...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-05-17 -

Бичсэн: 300-н блог

Ажилаа сольсоон... күй эээ яах вээ болжил байна. Гэхдээ нээт гээшийн зүйлгүй болчоод үнэхээр хүй нэгдлийн үед амьдарчаагаа юмшиг тэнэг байна аа. Нөгөө влоогоо тааг мартдгийн даваан дээр чан чан чан... гээд зэмлүүлсэн... өнөөдөр нэг юм мэссэнжэрээ нэгж үзлээ, гоё байна. Би өөрөө тэнэг байна одоо зааланд тоглохоор явлаа. Хэлэх, бичих, маацарах зүйл өчнөөн байгаа боловч гарлаа баярлалаа баяртай,,,

...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-05-17 - Араншин

Бичсэн: Friska
Зэн-Буддизм гээд нэг ном надад байдын...ойлгох юм цөөн л дөө. Нэг ийм юм уншлаа.

Зэн судалж байгаа нэг хүн багш дээрээ очоод:
-Багшаа, надад нэг засрашгүй араншин байна, яаж түүнээсээ салах вэ? гэж халаглав.
-Чи нэг л хачин зүйл яриад байнаа даа, алив тэр этгээд занг чинь харья гэхэд шавь:
-Гэхдээ би түүнийг харуулж чадахгүй нь гэлээ.
-Тэгээд хэзээ чи түүнийгээ харуулж чадах вэ гэж багш асуухад,
-Тэр араншин огт санаандгүй л гарч ирдэг юм гэжээ.
-Тэгвэл наадхи чинь яагаад ч чиний араншин байж таарахгүй. Хэрэв энэ чиний жинхэнэ зан ааш байсан бол надад чи түүнийг шууд л гаргаад үзүүлчи...
Сэтгэгдэл (13) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah