Миний нүдээр

2008-06-01 - Кисель

Бичсэн: xvv
Уржигдар кисель идэв. Аймар хүйтэн, найз маань тэнгэр гуайд хууртагдаад нимгэн гарчихсан, хамт алхаж байснаа даараад байна гээд, цусан дахь сахараа нэмж дулаан үүсгэх зорилготой замын хажуугийн дэлгүүр рүү орсон чинь "кисель" байж байх юмаа. Аваад гараад гудамжний шороотой тоостой холиод харих хүртлээ идэв :D Бага байхад ч юу эстэй хольж иддэг байгаав дээ хэхэ Нээрээ үнэхээр гоё танил дотно мэдрэмж. :D За тэгээд өнөөдөр харин Бодрол блогийг бас олж авлаа. Кисель шиг мэдрэмж??
http://www.xanaduartgallery.org/blog/

Ойрд онцын хийж бүтээсэн юмгүй, ер нь бол амьдрал өрнөөд, би ядаж байхад Сарааги...
Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-06-01 - нутаг минь нутаг минь*

Бичсэн: g84
Сутайн бараа
алсын бараанд алсалсаар...
тэнд та энд би
сум нутаг минь
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-05-31 - Rare people*

Бичсэн: g84
Турьхан, тамир муутай гар хөлтэй, нуруу нь он цагийг даагаагүй дээ бус өөрийн амьдралынхаа зовлон нажидаа даахгүй дээ бөхдийж яваа туранхай атигар эр хүүгээ дагуулжээ. Хүү нь эцэгтэйгээ нэгэн адил халзан толгойтой бөгөөд, эцгийнх нь нүцгэн толгой нь олон сорви шалбархайтай бол хүүгийн толгойд тийм зүйл нэг ч үгүй аж. Халтар муу хувцастай, харц нь ийм байдалдаа хэн нэгний өмнө өөрийгөө буруутгаж байдгийг гэрчилсэн тэнүүлчин, энэ тэрүүгээр явж хотын гудамжийг хэрэгтэй хэрэггүй хогоос цэвэрлэж заримдаа аль нэг байшин сууцны дэргэд дахь хогийн цэгийг бусниулж явна. Ингэж явахдаа түүний нүд байнга ...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-05-28 - Энтеровирус - 71 буюу аюулын харанга

Бичсэн: xvv
ЭХ СУРВАЛЖ: www.tech.orloo.info

Гар хөл амны өвчин гэж ойрын үед яриад байнаа залуусаа. Энэ талаар бага зэрэг судалж үзэхээр шийдэж та бүхэндээ хэрэг болохуйц мэдээлэл бэлдэхээр шийдлээ. Угийн хүнд итгэж өгдөггүй зангаараа өөрөө үзэхээр шийдлээ. Бид Enterovirus гэж яриад байгаа нь биш юм байна. Яг үнэндээ Энтеровирус гэдэгт Халдварт гепатит А, В, С гээд шилээ дарсан асар олон вирус хамрагддаг юм байна. Харин бидэнд аюул учруулаад байгаа энэ вирус нь Enterovirus-71 гэж нэрлэгдсэн вирус ажээ.

Энэхүү вирусд анх 1969 онд Калифорния мужид нэр өгчээ. Вирусын хийж чадах зүйл нь төв мэдрэлийн сист...

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-05-19 - доромжлогдсон тусгаар тогтнол минь*

Бичсэн: g84

Чи сосо соло гэдэг ундаа хэр их уудаг вэ?

Манай нутагт чацаргана урагдаг. Бас хармаг, тошлог тэргүүтэн ч бий.

Монголоос сансарт нисэх хувьтай төрсөн аавын хүү одоогоор нэг бий. Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт гарахдаа чацаргана хэмээх эгэл хирнээ ер бусын шидтэй жимс хэрэглэж байснаараа биеийн тархлаа эсэргүүцэл нь үнэмлэхүй сайн байсан гэдэг. тиймдээ ч уг жимс одоогоор сансрын нисгэгчдийн хүнсэнд байвал зохих нэрсийн жагсаалтад орсон хэмээн дуулдах юм. Харин Ж.Гүррагчаа гуайн зүрхнээ уяатай газар дэлхий хэмээх сансар огторгуйд хөөрөн ниссэн тухай дурдатгалын ном-онд энэ жимсний тухай...

Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah