2009-02-02 - БАГШ ТА
Бичсэн:
xvv
Багш та Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ Амьдралд тэмүүлэн догдлон мөрөөдөх оюутан, сурагчдаа Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ Багш та Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ Эрлийн замыг дөтлөгч газарч билээ Энгүй уудмыг нээгч хаалгач билээ Ээж, ааваас дутуугүй ачтан билээ Багш та Оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ Оюутан сурагчдаа хайраараа энхрийлэх ээж, аав билээ Оргилох хүслийг дэвжээн асаагч салхи билээ Багш та Улс орны хөгжлийг атгагч хэргэмтэн билээ Угтан тосох ирээдүйг зура...
|
|
Сэтгэгдэл (199)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-02 - чимээгүй алхая даа...
Бичсэн:
xvv
Магад энэ бүхэн зүүд ч юм билүү
Маргааш өглөө сэрэх ч юм билүү
Өгүүлж буй үгс худлаа ч юм билүү
Өөрөө би энд ч байхгүй ч юм билүү
Чи мэдэрч чадахгүй ч зүрхнийхээ гүнд
Чимээгүй л тэврээд зогсоё...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-02 - Үгүйлэл
Бичсэн:
xvv
Шаагих бороон дусал бүр гуниг шивнэнэ
Чамайг үгүйлэн шаналах харанхуй өдрүүд
Үзэг цаасаар өөрийгөө багахан тайтгаруулж
Өнчирч үлдсэн мэт үгүйлэн санахдаа
Хөнжилдөө хөрвөөж үүр цайлгах шөнүүдийг
Хөөж энэ шүлэгтэй хамт хийсгэж орхихсон...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-02 - блогчны үг
Бичсэн:
xvv
Дэлгэж тавьсан блогийнхоо хуудсаар
Дэвэрч будилах сэтгэлийнхээ учгийг би нээе
Дээврээс нисэх тагтаанд захиа дайдгийн адилаар
Бичлэгээрээ би чамдаа зүрхний үгсээ илгээе
Шууданч цагаан тагтаанд захидал дайдгийн адил
Шулуун яруу үгсээ чи минь ч бас илгээгээч
Шивнэх блогийн минь хуудсаар дамжуулж
Сэтгэгдэл, коментоор сэтгэлээ нээгээрэй......
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-02 - тэрнийх
Бичсэн:
xvv
Хэрвээ тэр чихэр бол би хэл байх
Хэрвээ тэр нуур бол би хун байх
Хэрвээ тэр цэцэг бол би зөгий байх
Хэрвээ тэр гэрэл бол би дэнгийн эрвээхэй байх
Хэрвээ тэр миний гүнж бол би тэрнийx л байж таараа :D
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu
Найзууд
>Friska >xvv >g84 >300-н блог >tatah
|