Миний нүдээр

2009-02-04 - нахиа...

Бичсэн: xvv
Алхаж яваад мөчир олсон юм
Авч ирээд усанд хийчихсэн
Арзайж саглайгаад үндсэлчихжээ
Алаг эрээн вааранд суулгачихъя
Өмнөхөн нэгэн мөчир олсон юм
Өөрөө ч мэдэлгүй усанд хийчихжээ
Өрвийж эрвийгээд үндсэлчихсэн байна
Өнгө солонгорсон вааранд суулгаад
Өдөр бүр услаад л байвал
Үзэсгэлэнт цэцэг ургах болов уу
Өндөр том мод юм болов уу
Аль нь ч байсан ялгаагүй ээ
Адилхан л ургуулъя,.. хүчилтөрөгч......
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-02-04 - хожимджээ...

Бичсэн: xvv
Үнэндээ айж байна
Үүлэнд тэмүүлээд бороо болон асгарахаас нь
Үнсэлтэнд мансууран
Өөрийгөө алдаж орхихоосоо
Хаа нэг тийшээ нисэн одохоосоо
Хатуу гадаргуу дээр өндрөөс унахаасаа...
Далавч минь шархадчихаж
Дахин би нисмээргүй байна...



...Тэнд хар нүх онгойж байсан
Тэгээд юу юугүй сорон татсан
Тэвчишгүй аймшигтай татсан
Хамаг бүхнийг хамаад татсан
Хав харанхуй нүх...
Гүнд нь юу байгаа бол
Хоосон эсвэл эрдэнэс?
Хатуу эсвэл зөөлөн?
Харагдахгүй байна ёроол нь
Харамсалтай нь нэгэнт халтираад унаж явна тийш...



Цавцайтал нь цас оруулахсан
Чаргаар, явганаар туучихсан
Цан...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-02-03 - Итгэл

Бичсэн: xvv
Нэгэн хошин яриа байдаг юм.
-Амьдрал юун дээр тогтдог вэ?

Хүмүүс хариулна:
-хайр дээр... мөнгөн дээр...  итгэл дээр... ойлголцол дээр... таашаал дээр... зорилго, хүсэл тэмүүлэл дээр... бла бла...
-Үгүй дээ дэлхий дээр тогтдог юм гэж

...Үнэхээр бие биедээ хайртай хүмүүс хамт сайхан амьдраад байдаг уу гээд бодсон чинь бас л эргэлзээтэй юм. Эсвэл тэр нь жинхэнэ хайр биш юм болов уу? Харамлана, хардана, бүүр шал дэмий зүйл дээр нэгэндээ гомдоно, тунирхана... Тэгээд байшин дээрээс үсэрчихмээр санагдана...
Үнэндээ энэ бүхэнгүйгээр хайр ч бас давсгүй хоол шиг зүйл байх биз. Давс ихдэх...
Сэтгэгдэл (20) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-02-03 - Amidral bi chamd Duugai l yvdag shoo gssssssssss

Бичсэн: tatah

Амьдрал би чамд дуугай л юавдаг шоо, Аль болох Зөөлхөн л Гишгэдэг шоо, Ааш зан гайгүидээ Залгадаг шоо, Ёоршиг шоо Дэмий шоо , Юанз бүрийн аашаа татаарай гээ.л эээмр айлгацан бвл юана хихихихих... гэснээс
Би гэдэг Хүн аюгүүүүү зөрүүд,  нэг өдөр зүв зүгээр байжийгаад Таттоо бас Percing хийлгэнэ гээд Залуугаа Хорисоор бхад зөрж гарангуутаа Студи.д ороод нэг мэдсэн Каталоги үзээд хүлээлгийн өрөөнд суужийдий,,,, тээ..л аюгүүүү Загвараа сонгочооо...л юаг хийлгэх гсн чинь айгаад юавцан... Эээжэээ ааваа ёооноо, Таттоо.г чинь Зүүгээр хийдийм бна этр гээ..л гэнэт ухаараад Нүд том болоод , Ухраад ер нь ...

Сэтгэгдэл (16) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-02-02 - БАГШ ТА

Бичсэн: xvv
Багш та
Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ
Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ
Амьдралд тэмүүлэн догдлон мөрөөдөх оюутан, сурагчдаа
Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ

Багш та
Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ
Эрлийн замыг дөтлөгч газарч билээ
Энгүй уудмыг нээгч хаалгач билээ
Ээж, ааваас дутуугүй ачтан билээ

Багш та
Оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ
Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ
Оюутан сурагчдаа хайраараа энхрийлэх ээж, аав билээ
Оргилох хүслийг дэвжээн асаагч салхи билээ

Багш та
Улс орны хөгжлийг атгагч хэргэмтэн билээ
Угтан тосох ирээдүйг зура...
Сэтгэгдэл (199) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah