Миний нүдээр

2009-02-07 - Garchig ogood ch yaahuu

Бичсэн: tatah

Дон дон хийгээд хөг ордоггүй ятга шиг

Догдлохоо болисоон энэ муу сэтгэл (kkkk)

Уянгатай сайхан үг, хайрын харц, халуун амьсгаанд

Уярахаа больсоон залуу минь

Хийсээд л бсан, нисээд л бсан тэр намрын навчис

Хийлийн эгшиг цурхирах шиг би уйлаад л бсаан

Толгой өндийлгэж дараа нь уужранхан бодоод

Тоохоо болисоон, дурлал хайр гэдгийг чинь

Хөдлөхөө болисоон, энэ муу сэтгэл

Хөөрхий минь юугаар хуурдагийм мэдкүү...

Хөндөлсөж зам дээр битгий хүлээ

Хөсөр хаясоооннн би залуу насаа... ккк

залуухан нас минь дээ, Та нар ингэж болкуу шоо!.. зиак ойрын сонин сайханаас бүх шалгалтууд ...

Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-02-06 - Нүдээ аниад л...

Бичсэн: xvv
Ж.Батцэцэг

Нүдээ аниад
Аниад л
Ертөнц гэдэг чимээнээс
Зууртаа тасаръя
Гэрэл харанхуйг
Үл ялгахын тулд
Гэнэ сэрэггүй амьдралыг
Түр мартахын тулд
Алган дээрээ байгаа бүгдээсээ
Агшин зуур салахын тулд
Аяа, бас үнэ цэнэтэйг нь мэдрээд
Амиа тавьж хоргодохын тулд
Нүдээ анья

Сормуусаараа нүдээ хучаад
Сох амьдралыг орхиод
Сайн муу хоёр дэнсний
Сайн нь байх гэж
Санаархах
Шунаг сэтгэлээ мартъя
Харцаа нээхээр
Халуун их дуу чимээ
Сайхан муухай
Саваагүй дурсамжууд
Таних танихгүй зүс царай
Таатай таагүй үзэгдлүүд
Холилдон
Хорвоогоор нэг холхино
Ичмээр, огт ичмээрийг
Харахыг...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-02-06 - Хэнийг ч би хүлээхгүй..

Бичсэн: xvv
Н.Оюун-Эрдэнэ

Янагийн халуунд мансууран, ялдамхан инээмсэглэн суухдаан
Ямар азаар учраа вэ гэж яавч би бодохгүй
Хатуухан дарсны баланд хоёр нүдээн сүүмийлгэчихээд
Халаасандаан гараа хийгээд, ханцуйвчнаас чинь би дугтрахгүй
Бодол болон гунихарч, борхон зүрхээнч эгшээхгүй
Болзоот амраг минь гэж би чамайг хүлээхгүй ээ

Надад итгээрэй гэж найздаан би хэлэхгүй
Нэгэн насны андуудаа гэж, наалинхайтаж би дуугарахгүй
Хамгийн нандин үгсээн харамгүй би чулуудах ч
Хариу нэхэж чамаас халуун итгэлийг хүсэхгүй
Надтай хуваалцсан зовлон бүрд нулимсаан би дуслуулах ч
Намайг мартсан жаргалыг чинь...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-02-06 - Чамтайгаа л хамт...

Бичсэн: xvv
Хайрах жаврыг ч үл тоон
Хацраа улайлган алхмаар
Бужигнан буух цасан ширхгээр гоёод
Бүжиглэн, эргэлдэн, хөтлөлцөн гулгамаар

Шороо шуурах хаврын өдөр
Шоолон биенээ эгдүүлэн тогломоор
Үс арзайж халтар царайлсан ч
Үгсээ шивнэн хамтдаа зогсмоор

Зуны бороонд чичрээд зогсохдоо
Зузаан цув шиг биенээ халхалмаар
Тэнгэрийн эрхэс оддод шивнэн
Тэртээ ирээдүйгээ мөрөөдөн хүсмээр

Шарлан унах навчсыг гишгэлэн
Санаа алдан хамт гунигламаар
Шүүдэр унасан талын үзэсгэлэнг
Шүлэглэхийг сонсоод хажууд нь суумаар...

2009.2
...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-02-06 - шилэн бөмбөлөг

Бичсэн: xvv
Хайр хэмээх шилэн бөмбөлөг
Хагас нь минийх тал нь чинийх
Хамтдаа байвал хагарахгүй гялалзана
Хагацвал хайлан уусна
Өрөөсөн тал нь сэвтэхэд
Өнгө алдан гундана
Хайр гэдэг шилэн бөмбөлөг
Хагас нь минийх тал нь чинийх...

2009.2

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah