Угаартай ч хааяа гадуур дэмий янжууриа баагиулаад элдвийг бодоод хаашаа ч хамаагүй алхах сайхан байдаг юм. Өнөөдөр яг тийм өдөр бололтой гадуур дэмий алхан зүгээр л толгойгоо амраана гэж гашлааж, угаартай агаарыг тамхиний утаатай давхар гүн гэгч уушиглаж буцааж гаргах энэхэн хором бүхэл зүйлс толгойноос замхарч, хоолой зууран ам хамарнаас зэрэг олгойдох утааг л ажиглан дуусахад буцаад л нөгөө учир утгаггүй бодлууд... энэ бодлуудаас салах гэж дахин дахин сорж гаргахдаа бодлуудаасаа зугтах гэсэн аятай улам шуналтайгаар сорон гаргаж нэжгээд янжуур дуусахад дахин нэгийг асаана. Яг л над шиг ...