Миний нүдээр

2009-09-27 - The only one

Бичсэн: g84
Тунгааж бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий!
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд, сvvлд нь дуугар.
Хvний амьдралд чухаг мөртөө
Хvvхдэд хэлдэггvй сургаал гэж бий.
Хvй ертөнцөд элбэг мөртөө
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий!
Өнөө vдэш голсон хоол
Өглөө Босоход эрдэнэ болдог.
Өсөхийн цагт хайхраагvй янаг
Өтлөхийн vед бурхан гэгддэг.
Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий.
Хот газар булаацалддаг зvйл
Холын хөдөөд, хог дээр хэвтэх ч буй.
Хадтай газар хадуур хэрэггvй,
Модтой газар савар хэрэггvй,
Морьтой хvнд бензин хэрэггvй,
Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй,
Аргалын эвэр тэмээнд хэрэггv...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-09-27 - Хэрвээ

Бичсэн: g84
Хэрвээ
Эргэн тойрон дах бүхэн чинь учир утгаа алдахад
Энэ бүхний буруутан нь чамайг мэтээр үзэхэд
Хэрвээ чи өөрийнхөө суурин дээр
Хэзээ хэзээнийх шигээ бат зогсож чаддаг бол
Хүн бүхэн чиний тухайд эргэлзэж
Хүч чадлыг чинь дутуу үнэлж байхад
Хэрвээ чи ердөө өөрийн биед итгэж
Хэн бүхний эргэлзэлийг ойлгож бас чаддаг бол
Итгэл найдвар бүхэн чамайг орхин одоход
Эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр чи хүлээж чаддаг бол
Үнэнч шударгад ойр худал хуурмагаас хол явж
Үзэн ядалт багтаах зай зүрхэндээ байлгадаггүй бол
Хэтэрхий цэцэн цэлмэг ч биш
Хээнцэр ганган сайхан ч биш бол
Хэрвээ чи мөрөөдлийнхөө боол нь болол...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-09-25 - Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ

Бичсэн: g84
2009 оны 6-р сарын 25 ны хэрэг явдал биднийг бурхнаас заяасан нэгэн аугаа их том гэр бүл мөн болохыг сануулсан мэт .... хүн төрөлхтнийг өөрсдийгөө ойлгоход нь тусалсан гэмээр...
Зургаан тэрбум гаруй зүрх цохилж буй энэ дэлхий ертөнц биднийх, энэ дэлхийд гаднын хүн гэж үгүй. Тэрхүү цохилж буй 6н тэрбум зүрхнээс нэгэн зүрх гэнэт зогсоход анзаарагдахгүй өнгөрөх нь илбэг хэдий боловч энэ удаа бүх зүйл өөр, бүр онцгой байсан юм.
Шаргал үстэй, хар шар арьстай, намхан нуруутай, зарим нь бичиг үсэг мэднэ, зарим нь цэвэр ус уухыг хүсдэг, зарим нь дайн дажинд нэрвэгдэж буй, зарим нь ижил хүйстэн, зарим н...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-09-23 - бяцхан зүрхнийх нь хайр юм санажээ

Бичсэн: g84
Бээрсэн талын дээгүүр чалх муутай наран аажуухан дээшлэн ертөнцийн түмэн бодис амилан ууршиж, амьсгалан уур савсаж, элдэв өнгөөр тодрон гялалзаж байснаа тэртээ уулсын оройг халхалж далдалсаар намуухан бууж ирэх шамарга цасанд нөмрөн хучигдлаа.
Өглөөхөн алсдаа цэнхэртэж түүний наагуур улаан, улбар шаргал, бор хүрэнтэж байсан олон өнгийн зохицол алгуурхан цайрч эхлэв.
Гэнэтхэн нэг л өглөө хүний нутгийн уулс хөгширчих шиг болох нь тэр ээ...
Хань татаж байсан гангар хун буцав бололтой бяцхан нуур эзгүйрч сэтгэлийн эгшиг болсон нэгэн анир үгүй болов. Бяцхан зүрхэнд байсан хайрын сэтгэл эзгүйрээд,... х...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-09-21 - Kaspersky antivirus (KAV & KIS) 2010-ыг үнэгүй ашиглах заавар crack, serial, keygen

Бичсэн: xvv
Илүү сайн бас төлбөргүй вирусын програмыг танилцуулъя: Энд дарж уншаарай!
Сэтгэгдэл (20) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah