Миний нүдээр

2009-10-04 - Бүдүүлгээс хамаргүй нь...

Бичсэн: xvv
Урд талд 10 гаран насны хоёр жаахан охин алхана. "Аальгүй хогнууд вэ? Охинтой болохоороо даруухан хөөрхөн ааштай болгож хүмүүжүүлэх юм шүү..." энэ тэр гэсэн юм бас бодогддог болчихжээ. Тэгж явтал тэдний урд явсан нэг даруухан царайтай хөөрхөн охин мөхөөлдөснийхөө уутыг шууд унагчхаад авсангүй юу, ямартай ч алхаж явсан зам дээрээ хаячихлаа. Харин нөгөө "аальгүйчүүд"-ийн маань нэг нь "Хөөе чи хогоо аваач ээ!" хариуд нь "Сургуулиас гарчихсан байна шүү дээ"...

"Аальгүйгээс хамаргүй нь дээр" гэж ард түмэн маань ярьдаг байсан. Гэхдээ "Соёлгүйгээс аальгүй нь мянга дээр" юм байна. Гол нь тэр охины эцэ...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-10-02 - Ямар вирусын програм хамгийн сайн бэ?

Бичсэн: xvv

arstechnica.com нэгэн хэрэгтэй судалгааг танилцуулжээ. AV-Comparatives энэхүү судалгааг хийж энэ оны 8-р сард танилцуулсан бөгөөд  судалгаандаа A, Б гэсэн 2 бүлэг вирусын багцыг ашигласан байна. А багц нь 2007 оны 12 сараас 2008 оны 12 сар хүртэлх хортой програмуудыг багтаасан (бүх програмууд 97%-аас дээш илрүүлсэн) бол Б багц нь сүүлийн 7 сарын хугацаанд шинээр төрөн гарсан тооцоолуурын хорхой, шавьжнуудыг багтаасан байна. Судалгааны илрүүлэлтийн дүнгээр G Data Antivirus тэргүүлж, Avira Premium удаалжээ. Мөн Avast маань 5-д орж харин Монголчуудын хамгийн их хэрэглэдэг Kaspersky эхний 10-т ч б...

Сэтгэгдэл (22) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-10-02 - .NET programming in Ubuntu

Бичсэн: xvv
Миний бие Линукс системтэй танилцаад 6 жил, Убунтутай танилцаад 3 жил гарантай болж байгаа ухаантай. Гэтэл Линуксын нэгэн боломжийг огт мэдэлгүйгээр өнөөг хүрчээ. Тэр боломжийг олж мэдэнгүүтээ Убунтуд дурлаж байснаа бүр хайрлах шат руугаа орлоо шүү дээ. Миний олж мэдсэн, надаас бусад нь аль хэдүйн мэддэг байсан болов уу гэмээр энэ боломж намайг ёстой л алмайрууллаа даа.

Би бээр Моно гээч зүйлийг хальт энд тэндэхийн мэдээний гарчиг дээрээс харсан ч яаг юу болохыг сонирхож уншилгүй өдийг хүрсэн билээ. Ном уншаад сууж байсан чинь .NET-ийн програмууд зөвхөн Виндоус дээр бус ямар ч платформ дээр ажи...
Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-09-29 - Joomla! 1.5 Монгол орчуулга гарлаа

Бичсэн: xvv
Та бидний хүсэн хүлээсэн Joomla! 1.5 Монгол орчуулга албан ёсоор гарлаа. Joomla! 1.5 Монгол хувилбарын Удирдлагын самбар, Үндсэн сайт, Жишээ мэдээлэл, Суулгацын хэсэг бүгд иж бүрнээрээ Монгол хэл дээр орчуулагдан та бүхэнд хүрч байгааг хэлэхэд таатай байна. Энэхүү хувилбарыг бүтээсэн Нүүдэлчид 2.0 Нутагшуулалтын багийн гишүүд Анарболд, Лхагвасүрэн, Цэцболд нарт, тэднийг дэмжигчдэд баярлалаа.

Мөн өнөөдөр Joomla Day Mongolia 2009 өдөрлөг болох юм билээ. Та бүхэн оролцоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.n20.mn веб сайтаас авна уу....
Сэтгэгдэл (26) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-09-28 - Ганцаардан хөрвөөсөн хүсэл

Бичсэн: xvv
Шүүдэр сувдрах үдшээр
Шүлэг шивнэн эрхлээд
Сүрчигний үнэрт мансууран
Санчиг үсийг илбэхсэн
Орог саарал сэтгэлээ
Оддын гэрэлд дэлгээд
Орчлонд хоёулхнаа мэт
Орой шөнийг өнгөрөөхсөн
Хууранд уяран зүүдлэн
Хулжих нойрон дундаа
Хунгийн далавч мэт цагаахан
Хуруун дээр чинь үнсэхсэн
Уйлахад нулимсыг шингээдэг
Унтахад түшүүлж дэрлүүлдэг
Зураггүй чимэггүй цулгай
Уутгүй бүрээсгүй шалдан ч
Тэвэрт чинь үргэлж байдаг
Дэр чинь байх юмсан



...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah