2009-12-24 - О. Дашбалбар "Агсам тавимаар хорвоо"
Бичсэн:
xvv
Сэтгэлийн минь цог унтраагүй сэрүүн ахуй үедээ Сэргэлэн болжмор шиг эмсэж, дур зоргоороо явлаа Тэмцэлдэж явсан хүмүүсийн тэн хагас нь алга даа Тэрсэлдэж үлдсэний гавьяа, ертөнцөд шунахаас хагацлаа Уйтгар гунигтай хорвоод уруудаж доройтож явсан ч Угийн хатуу тавилан минь өгсөж өөдөлж үзлээ Дэлхийн бөмбөрцгийг өшиглөж агсам тавимаар санагдана Дээр нь байгаа амьтдын нэг нь би өөрөө юм шүү дээ...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-12-24 - О. Дашбалбар "Галав эриний зөнч"
Бичсэн:
xvv
Долоон бурхан одод залхуутайяа гялалзах Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр Хоёрдугаар сард л дуртай! Түнэр харанхуй шөнийн хүйтэнд захаа босгож Түнэр харанхуй нь шуурганд дарагдсан их талд Малгайгаа бүчилсэн найрагч зүг чигээ алдаж Манан, салхи, шуурга, шөнө уулстай нөхөрлөнө Хөлдүү салхинд хормой нь дэ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-12-24 - 4 болон олон мөртүүд
Бичсэн:
xvv
Дугариг цагаан саран Үүлэн цаанаас мишээж Дуу аялан би арманчиглан алхаж байхад Дүн өвлийн жавар хацар чимхэн аяглаж Дүрсгүй бужигнах ширхэгүүд хамар дээр буугаад хайлнаа гэж
** ** **
Хэрвээ надад хор байсан бол Хүчээр чамд уулгаад өөрөө уух байсан юм Хэн нэгэн Ромеог дуурайсандаа биш Хэмжээгүй хайрандаа галзуурахдаа тэгэх юм...
** ** **
Зүрхэнд аялгуу алга Зүгээр л дүүрэн байна Романтик сайхан зүйл огт алга Ороо нь орсон мэт дүүрэн л байна Бичье гэсэн ч үгс алга Бийр цаас нийлүүлсэн ч халил алга Юм бүхэн л тэр л байна Ерөөсөө л хэтэрсэн байна...
** ** **
Зүүд 1 Эргэлдэн бүжсэн нь зүүд байжээ Инг...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-12-24 - Сайхны өмнө харц буруугүй
Бичсэн:
xvv
Хажуугаар өнгөрөх бүсгүйг би эргэж харлаа Хайртай хүнээ мартсандаа тэгээгүй Хан тэнгэрийн бүтээлийг сонжин нэг харсым Харин өөрийн болгохыг хүсээгүй
Гунхсан сайхан бүсгүйг би эргэж хардаг Гурав салаалсан гэзгийг нь хардаг Гуйж очоод танилцъя гэж бодоогүй Ганцхан хараад л баясаад өнгөрье гэсийм
Булбарайхан бүсгүйтэй зөрөөд би эргэж харлаа Буцашгүй дурласан түүнийгээ мартаагүйээ Бурхны бас нэгэн сайхан бүтээлийг Бултхан хараад цаашаа явсан юм
Гоёл наадмыг үзээд би баяслаа Гоонь гээд хайраа хайгаагүй юм тэндээс Гоо охидын зураг шиг төрхийг ганц удаа Гуутай бурхны жаазтай хөрөг шиг хараад л өнгөрсийм
Хараад өнгөр...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu
Найзууд
>Friska >xvv >g84 >300-н блог >tatah
|