Миний нүдээр

2009-12-28 - Шинэ жилийн мэнд дэвшүүлье

Бичсэн: g84
блог ертөнцийнхөн дөө мэндчилгээ дэвшүүлэхгүй байж болшгүй мэт санагдана

Хоёр хүнээр хөтлүүлсэн бөөр алаг үнээ шиг цэнхэрхэн дэлхий минь
Хайрыг минь булаасан хайрт Монгол орон минь
Халуун сэтгэлд минь хоногшсон элэг нэгт түмэн минь
Шинэ тутам ахин дэвшиж, өнгө үзэмж нэмж буй Улаанбаатар минь
Аялгуу сайхан Монгол хэлээрэй чих сонорыг минь баясгаж, оюун ухааныг минь тэлдэг анд сайн нөхөд минь

Он тооллын хуудсыг эргүүлж урагш нэг алхлаа
Та бүхэн бүгдээрээ
Өдөр бүр толинд харахдаа хорвоогийн хамгийн жаргалтай хүнийг олж харж
Сэдсэн ажил үйл бүр тань хаврын цэцэгс шиг дэлгэрч
Та бүхний бүтээсэн үйлс бүрээр...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-25 - Эссэ хэрхэн яаж бичих вэ?

Бичсэн: xvv

Романтай адил эссэ юуны тухай ч байж болно.  Их сургууль болон коллежуудад эзэмших ёстой хамгийн гол зүйл бол эссэ бичиж сурах байдаг. Эссэ гэдэг та өөрийн бодлоо ямар нэг тодорхой асуудал дээр илэрхийлэх, батлах тухай юм. Та нөхцөл байдлыг гарган тавиад, учир шалтгааныг нь харуулах ёстой.  

1. Та эхлээд юуны тухай бичих гэж буйгаа уншигчидад хэлэх ёстой. Эхлээд тухайн сэдэв дээрх өөрийн бодлоо энгийнээр эхний хэсэгт бичих хэрэгтэй. Үүнийг та тухайн эссэгээ бичих хэв маягтаа тааруулан сонгох нь зөв.

2. Хүмүүст хандан бич. Та эхний хэсэгт бичсэн өөрийн бодлоо задалж нэг нэгээр нь дэлгэрүүлэх х...

Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-24 - Хуваарьтай шугам

Бичсэн: xvv
...Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан наран бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном...

Тийм ээ, дэлхий дээр байгаа бид бүхнийг алтан наран ав адилхан гэрэлтүүлдэг. 2 андынхаа номыг өчигдөр уншлаа.

Өргөстэй ишийг нь харвал л сарнайн үзэмжийг мэдэхгүй
Өнгөгүй хальсыг хараад л кивиний амтыг мэдэхгүй
Өнгөөр туяарахыг нь хараад ч солонго хоосныг мэдэхгүй
Өд далавчийг нь хараад тахиа нисдэггүйг мэдэхгүй
Адилхан харагдах алимнууд ч
Амт нь ондоо байдаг...

Хүний зөвхө...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-24 - О. Дашбалбар "Агсам тавимаар хорвоо"

Бичсэн: xvv
Сэтгэлийн минь цог унтраагүй сэрүүн ахуй үедээ
Сэргэлэн болжмор шиг эмсэж, дур зоргоороо явлаа
Тэмцэлдэж явсан хүмүүсийн тэн хагас нь алга даа
Тэрсэлдэж үлдсэний гавьяа, ертөнцөд шунахаас хагацлаа
Уйтгар гунигтай хорвоод уруудаж доройтож явсан ч
Угийн хатуу тавилан минь өгсөж өөдөлж үзлээ
Дэлхийн бөмбөрцгийг өшиглөж агсам тавимаар санагдана
Дээр нь байгаа амьтдын нэг нь би өөрөө юм шүү дээ...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-24 - О. Дашбалбар "Галав эриний зөнч"

Бичсэн: xvv
Долоон бурхан одод залхуутайяа гялалзах
Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй
Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх
Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай
Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр
Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр
Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр
Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр
Хоёрдугаар сард л дуртай!
Түнэр харанхуй шөнийн хүйтэнд захаа босгож
Түнэр харанхуй нь шуурганд дарагдсан их талд
Малгайгаа бүчилсэн найрагч зүг чигээ алдаж
Манан, салхи, шуурга, шөнө уулстай нөхөрлөнө
Хөлдүү салхинд хормой нь дэ...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah