Миний нүдээр

2010-09-17 - Зүрхэнд туссан

Бичсэн: xvv
Зүрх илбэх зөөлөн булбарай гарт
Зүйрлэшгүй хүч байсныг хэн мэдэх билээ
Сэтгэл ховсодсон хүчтэй соронзон
Сэргэлэн нүдийг яалтай ч билээ
Санахгүй байж чадахгүй нь...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-15 - Сайхны нэгэн билээ чи

Бичсэн: g84

Нарны цацраг нэвт тусаж чадахгүй өтгөн утаа манан дунд өдрүүд өнгөрөхөд аргагүй юунд ч эс торох хээрийн салхи амталмаар санагдах юм...
захидлын хаяг сольж бичиж байгаагүй зангаараа нэгжээд олж чадаагүй чиний тухайд, өөрийнхөө тухайд.... өнөөдөр, түмэн зүйлийн сонор дунд аниргүйг чагнан бичлээ...

санахын жаргал аа ... гэж хагацлын гашууныг нуусан үгс шиг санагдах юм...
Хол ойрын ялгаагүй хайрын сэтгэл уяхан гэж яасан худал үг вэ, дэргэд байгаа нэгнээ санан үгүйлнэ гэж  үү дээ, алслан холдох бүрийдээ ойртдог хайр гэж дууны үг бий дээ, энэ л үнэн бололтой... шашин төрөө дээдэлдэг ч дээлтэй өтгөс ш...

Сэтгэгдэл (14) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-10 - Алдааны тухай лекцээс

Бичсэн: xvv
"Алддаггүй хүн гэж байдаггүй. Хэрвээ хэн нэгэн алдсан бол алдааг түүнээс биш тухайн тогтолцооноос хайж олох хэрэгтэй. Хэн нэгнийг шийтгээд л өнгөрөх нь хэзээ ч шийдэл байдаггүй."

"-Хүнийг чанга шийтгэх, шийтгэл чанд хүлээлгэж байж хүн алдаа гаргахаа больдог...
-Хүн хичээж дээд зэргээр хөдөлмөрлөж чадвал тэр хүн алдаа гаргахгүй байх болно.
гэсэн ташаа ойлголтууд байдаг. Энэ бол маш худлаа зүйл гэдэг нь олон судалгаагаар батлагдсан зүйл..."

"Ямар ч зүйл дээр тархиа нээлттэй байлга, юунд ч бүү баригдаж бай. Хүний тархины ажиллагаа ямарваа нэгэн зүйлд итгэхийг хүсэж, түүндээ итгэсэн бол бусад барим...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-08 - намрын мэнд

Бичсэн: Friska
мод хурдан шарлаасай...шав шар нартай өдөр, шав шар ойд, шав шар навчис дунд алхмаар байна. 2-лханаа, биесээ чагнаад л...

Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-09-07 - Монголд хүүхэд хэрэггүй!!

Бичсэн: xvv

Залруулга буюу хүлцэл өчих оролдлого.

Уншигч та гарчигнаас минь эхлээд “юүгээ солиороод” гэхчлэн зэвүүцэж мэдэх ч бидний энэ байж байгаа байдалыг дүгнэхэд энэ нийтлэлээ ийн нэрлэхээс өөр арга алга.

Уг нь бид чинь эрт цагаас үр хүүхдээ энэрэн хайрлаж, өтгөс буурлаа хүндэтгэн дээдлэх сайхан ёс заншлаараа дэлхийд гайхагдаж ирсэн атал өнөө цагт энэ заншлаа өвлөн авах нь бүү хэл, харин ч бүр нулимж хаях болсон. Төр, засгийн тэргүүн, дарга сайд нараас авахуулаад рок попын нэртэй, нэргүй оддын сонгууль, концертын сурталчилгаа, нам хөдөлгөөний жагсаал цуглаан гэхчлэн юм бүхэнд хүүхдийн нэрээр P...

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah