Миний нүдээр

2011-10-01 - Зарим нэгэн эцэг, эх болох гэж байгаа хүмүүст...

Бичсэн: xvv
Эцэг бол эцэг, эхнэрээ бодохгүй байж болох ч ирээдүйд гарах өөрийнхөө зулзагыг бодох хэрэгтэй...

Эх бол эх ганц өөрийгөө биш гэдсэндээ байгаа үр төлөө бодож байх хэрэгтэй...

Хүүхэд гэдсэнд байхаасаа л ухаан сүнс нь төлжиж байдаг гэдэг... би ийм юм ярихаар том хүн биш. Гэхдээ  ирээдүйн нэгэн Монгол улсын иргэний эцэг эх болох хүмүүст зарим нэг зүйл хэлчмээр санагдаад болж өгдөггүй...

Нөхөр нь эхнэрээ тайван байлгаж, эхнэр нь ч юманд хүлээцтэй хандаж өөрсдийгөө биш өөр нэг хүний талаар л бодох хэрэгтэй байх даа... Яг яаж үгээ эвлүүлэх ёстойг мэдэхгүй байна... Хүн үр хүүхдээ хэзээнээс эхэлж яаж х...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-09-30 - Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд

Бичсэн: g84
№ Номын нэр Автор Хэвлэсэн он 1 Бид бүгдээрээ зомби П.Одинцов (Б.Галаарид) 2009 2 Дэлхийн баячуудын гайхамшигтай намтрууд Н.Батжаргал 2009 3 Ид шид гоц мэдрэхүй/лам хувраг төөрөг зурхай Б.Галаарид 2009 4 Могол угсаатныг сурвалжилсан нь Үмэсао Тадао (П.Наранбаяр) 2011 5 Монгол орны агуй Э.Авирмэд 2008 6 Монголоо хайсан Монгол М.Буянбадрах 2009 7 Монголчууд: Нүүдэл, суудал Баабар 2009 8 Монголчуудын түүхэнд тодорсон 33 тагнуулч Ш.Насанбат ҮТА 2010 9 Монте Крист...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-09-20 - Мөнхийн хөршийн мөнхийн гомдол

Бичсэн: g84
ОХУ-ын байр суурь ба нийтлэгч Баабарын тайлбар тэргүүтэн:

Цөмийн хаягдал өөртөө агуулж хөрш орнууддаа хохирол учруулж байна.
Цөмийн хаягдалыг Монголд булшлах гэж байгаа талаар сүүлийн үед их шуугих болсон нь юун түрүүн Монголын дотоод улс төрийн тэмцлээс үүдэлтэй. Цөмийн хаягдал Монголд булшлах дамжуулан тээвэрлэх нь хэд хэдэн хуулиар хориотой. Улс төрийн шинэ хуваагдлаар буй болж байгаа бүлэглэлүүд биенээ буруутгаж яллахын тулд энэ талаар гарсан батлагдаагүй мэдээллийг өргөнөөр ашиглаж байгаа. Тэр байтугай зарим нь гадаад орнуудад хамаатан саднаараа элдэв эсэргүүцлийн жагсаал зохион байг...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-09-04 - Шийдэгдээгүй асуудал буюу цөмийн хаягдлыг мөнхөд булшлах байгууламж

Бичсэн: g84

2004 онд Невада мужийн Якка ууланд Америкийн цөмийн хаягдлыг булшлах агуулах байгууламжийг барих ажил зогссон. Учир нь засгийн газраас төлөвлөсөн асар аюултай цөмийн хаягдлыг булшлах байгууламжийг барихад 10 000 жилийн аюулгүйн баталгааг хангалттай биш гэж Америкийн шүүх үзжээ.

Плутони-239-ийн хагас задралын хугацаа 24 400 жил байдаг. Жишээ нь 30 тонн плутони хадгалахад 24 400 жил өнгөрсний дараа ч 15 тонн плутони хорт туяагаа цацруулсаар л байна гэж ойлгож болох юм. Манай эриний тоолол эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хүний насаар тооцвол дөнгөж 80 үе өнгөрсөн байна. Харин 24 400...

Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-08-10 - Бидэнд атомын цахилгаан станц, ураны уурхай, цөмийн хог хаягдал сүйрлийг л авч ирнэ

Бичсэн: xvv
 Зарим нэгэн нийтлэлүүд уншиж, зурагт үзэж, нийтийн сүлжээ сайтуудаас сэтгэгдэл уншиж, найз нөхөдтэйгөө ярилцаж байхад: Зарим хүн "Ураны уурхай байгуулаад гадаадад худалдаж мөнгө олох" хүсэлтэй, хүний хөгжлийн сангийн мөнгөө нэмэгдүүлж авахыг мөрөөдөж байх шиг. Зарим залуус "Атом цөмийн энергийг ашиглах нь маш их ашигтай, эдийн засгийн хувьд Монголыг олон улсын түвшинд гаргана" гэж ярьж мөрөөдөж дэмжиж байна. Зарим боловсролтой гэгдэх залуус "Монголыг дэлхий нийтийн хамгийн аюултай хогийн сав болгоё" гэж байгааг дэмжээд, "ураныг олборлоно ч, хог хаягдлыг нь буцааж авна ч" гэж ярьж...
Сэтгэгдэл (12) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah