Миний нүдээр

2011-11-26 - Юу тунхагласан бэ?

Бичсэн: xvv
Тусгаар тогтнол - Өөрийгөө, үндэснийхээ хэл, соёл, зан заншил, онцлогоо таних, мэдэх, хадгалах явдал.
За тэгээд энэ өдрийн талаар нэгэн нийтлэл уншсан аа хуулж тавимаар санагдлаа...
11 сарын 26 Тусгаар тогтнолын баярын өдөр үү? Монголын ард түмэн яруу алдарт марксист түүхчдийн зохиосон түүхийн дагуу жил бүрийн 11 сарын 26 нд улс тунхагласны баяраа тэмдэглэсээр иржээ. Чухамхүү бид тэртээ 90 гаруй жилийн өмнө юу болсон чухам яагаад энэ баярыг тэмдэглэдэг болсон бэ?

            Тусгаар тогтнол гэдэг бол тэс өөр ойлголт. Аливаа улсын туурга тусгаар болсон хийгээд харь улсын колони дарлалаас чө...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-11-20 - Зөв хийх...

Бичсэн: xvv
Ямарваа зүйлийг зөв ба буруу хийх гэсэн зүйл байдаг байх нь. Зөв зүйл хийж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа ч хийж байгаа арга барилыг дэмжихгүй байх нь бий. Харин буруу гэж бодож байгаа зүйлийг зөвөөр хийж байгаа бол зөв хийж байгаа хүмүүсийг нь дэмжих хэрэгтэй юм байна...
Жишээ нь уул уурхайг тэр чигт нь эсэргүүцдэг ч гэсэн нөхөн сэргээлтээ зөв хийж, стандартын дагуу ухаж олборлолт хийх цөөн хэдийг нь дэмжээд байгаль орчин сүйтгэж байгаа, буруу үйл ажиллагаа явуулж байгаа нөхдийг шахах хэрэгтэй юм байна.
Ер нь л зөв хийж буйг нь сайн дэмжиж буруу хийж буйг нь шахан зайлуулах хэрэгтэй юм байна.

...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-11-17 - Зүрхний өвчин...

Бичсэн: xvv

Бүх биеэ зоосны нүхээр цувиулж өвдөхийг тэвчин шүд зуусан дээдэс минь одоогийн бидний энэ байдлыг сонсохдоо өвдөлт гашуудалдаа галзууран бачимдах байсан биз...

Андын бичлэгийн зарим хэсгийг хуулж тавив:

...
Бас нэг өвчтөн ярьж байна: би Солонгос хэлтэй... Одоо ч хэлийг шамдан судалж байна... Мань хүний яриа цаашлах тусам дургүй хүргэж эхлэв. Өнөөгийн Монгол улсын хилийн торгон шугам дотор баруун урд хэсэгт Алтайн Алтай сумаас Өмнөговийн Гурвантэс хүртэл, (олон улсын Gobi desert гэх районы баруун хойд, манай хил дотор хамаарах хэсэг), Хэнтийн нуруунд Сэлэнгийн Хүдэрээс Хэнтийн Батширээт хүр...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-11-17 - Дахиад бурханы талаарх бодол ба өөртөө өгөх зөвөлгөө

Бичсэн: xvv
Бурханы талаар тэнд бичсэн...

Тэгэхээр бурхан байлаа гээд биднийг гуйхаар л нөгөө оюутнуудын тухай онигоо шиг хэн итгэсэн, хэн нь илүү гуйж мөргөснөөр хүмүүст тусалдаггүй л болов уу. Бас бурхан "зөвхөн өөртөө тусалдаг хүнд ч" тусалдаггүй байх аа. Ер нь бол бурханы талаар тусална гэж бодож горьдож байснаас бурхан хэнд ч тусалдаггүй гээд ойлгочихсон нь дээр. Бидний зарим нь бурханаас тусламж авах гээд ламд очиж мөнгө төгрөгөө өгч, баахан мэдэхгүй хэлээр ном сургааль уншиж цагаа үрж, зарим нь бөө дээр очиж эцэг өвгөдийнхөө сүнснээс тусламж гуйж байна гэж баахан цагаа, мөнгө зараад байдгийг нь бол...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-11-15 - Намайг гаргаарай

Бичсэн: g84

"V for vendetta" үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөж чадлаа бурхан минь гэж, үнэхээр янзтай... Улс орон юу болдгийг яаж удирддагийг өгүүлж чаджээ. Alan moore болон David lloyd-ийн бүтээл 2006 онд дэлгэцнээ амилсан тоталитар дэглэмийн тухай нийгмийн гажуудлын тухай гайхалтай өгүүлэмжтэй энэ бүтээлд хүний сэтгэлд хоногшмоор хэсгүүд олон ажээ.

Битгий март хэзээ ч битгий март... Төр нь иргэдээсээ айж байх ёстой болохоос... Энэ улсад амьдарч байсан хүмүүс... Эрх чөлөө... Чи одоо мэдэрч байна уу... Ямар нэг үзэл бодлынхоо төлөө үхэхэд бэлэн байж чаддагийг ....гээд л .... Энэ кино үнэн гоёо оо, баатруу...

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah