Миний нүдээр

2012-03-21 - ЦӨМИЙН ЦИКЛ

Бичсэн: g84
“Цөмийн шаар”-ыг “ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛ” гэж нэрлэх болсон.
“Цөмийн хог хаягдал”-ыг одоо “АШИГЛАСАН ТҮЛШ” гэж нэрлэж байна.
Энэ хугацаанд “НЭР” л өөрчлөгдсөнөөс хортой хог хаягдал нь огтхон ч багассангүй.
Бүү хуурт, Монголчуудаа!!!


Уран олборлох, ураныг баяжуулах, шар нунтаг гаргах, АЦС-д эрчим хүч гарган авах
бүх шатанд “ЦАЦРАГ ИДЭВХТ ХОГ ХАЯГДАЛ” ялгардаг.


Монголоос олборлосон ураныг худалдан авсан улс түүнийг боловсруулж эрчим хүч
гарган аваад, манайд цөмийн шаарыг нь буцааж өгөхийг “ЦӨМИЙН ЦИКЛ” гэнэ.
“Монголын цөмийн санаачлаг”, “Цөмийн түлш зээлдүүлэх, цөмийн банк, цөмийн
түлшний лизинг гэж нэрлээд байгаа нь энэ.
Бүү хуурт, Монголчуудаа!!!



Монголын тал нутаг “цөмийн булш” биш. Атомын цахилгаан станц барих нэрээр
“цөмийн хаягдлы...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-03-21 - Цөмийн задрал ба цацраг идэвхт хог хаягдалын наслалт

Бичсэн: g84
Anti Nuclear Movement Mongolia (www.golomt.org) · 

Цөмийн урвал задрал ба цөмийн хаягдал

Нейтрон нь ураны изотопын цөмүүдтэй мөргөлдөж задрах үед маш их энерги ялгардаг. Улмаар түлшний савханцрууд халж  реактор дахь усыг буцалгахад сэнснүүд эргэлдэж, цахилгаан үүсгэдэг. Хэсэг  хугацааны дараа түлшний савханцрууд шатаж дуусах буюу хуучирдаг учраас солих шаардлагатай болдог. Ашигласан ураны савханцрыг зориулалтын усан санд хийж хөргөнө. Ийнхүү цөмийн түлшний хаягдал үүсдэг. үүнд АЦС-ын ажилчдын хувцаснаас авахуулаад машин техник тэнд буй цацраг хордолт бүхий агаар хүртэл хамаарна. цөмийн хаягдал нь хий шингэн, хатуу, шаварлаг, төмөрт, даавуунд шингэсэн ямар ч хэлбэртэй байж болдог.

Түлшний савха...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-03-21 - Францын цөмийн лобби төсөөлөгдөхгүй зүйл болдгийг бодоход хүргэж байна.

Бичсэн: g84

Францын цөмийн лобби төсөөлөгдөхгүй зүйл болдгийг бодоход хүргэж байна.

 Ansgar Haase, (dpa ) Парис


Одоог хүртэл хүссэнээ хийдэг байсан Францын цөмийн лобби түүхэндээ анх удаа өөрсдийнхөө ирээдүйн төлөө сандрах болж байна.

Учир нь 2035 гэхэд Францын 58 атомын цахилгаан станцын 24ийг ашиглалтаас хасна гэж амлаж байгаа Францын Социалист нам 2012 оны Францын ерөнхийлөгчийн сонгуулийн санал асуулгыг тэргүүлэх боллоо.

Өчигдөр пүрэв гаригт (17.11.2011) дараагийн аймшигт мэдээ ирсэн нь Фукушимагийн ослын дараа Францын цөмийн паркийн мэргэжилтнүүд Францын атомын цахилгаан станцууд 100% ын осол аюулын баталгаагүй гэсэн 500 хуудас судалгааг ирүүлээд,  Францын цацрагаас хамгаалах ба цөмийн аюулгүй бай...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-03-21 - Уран олборлолт бол байгаль орчныг сүйтгэх гэмт хэрэг.

Бичсэн: g84
Уран олборлолт бол байгаль орчныг сүйтгэх гэмт хэрэг.

Атомын цахилгаан станцын түлш бэлтгэхэд Уран- 235 изотоп шаардлагатай байдаг.  Энэ изотоп бол байгаль дээр байгаа ураны хүдэрт зөвхөн 0,7% хэмжээтэй агуулагдаж байдаг.

Ураны ил уурхайгаас гаргаж авч байгаа хүдэрт ихэнхдээ дөнгөж 0,05-0,5% байдаг.

Үүнээс харахад олборлосон ураны хүдрийн 99% нь хэрэглэгддэггүй, хаягдал болдог байна. 1300Мегаваттын нэг реактор жилд 33 тонн Уран-235 хэрэглэдэг бөгөөд түүнийг бэлтгэхэд 407 000 тонн цацраг идэвхт үлдэгдэл, шавар, хог хаягдал гардаг байна.

Уран бол цацраг идэвхт бодис. Түүний задралын бодисууд ч цацраг идэвхтэй. Радон - 222 бол уран олборлолтын явцад  маш хялбар байгаль орчинд тархан хордуулдаг бодис юм. Энд ойр хавь амьдрах хүмүүст  уушигны хавдар өвчин үүсгэх эрсдэл бий болгодог.

Уран олборлолтоос болж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн 70 % нь ураны ордтой улсын иргэд байдаг.

Уран нийлүүлэгч орнуудад Австр...

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-03-21 - Атомын цахилгаан станцын үнэн, худал 

Бичсэн: g84
Атомын цахилгаан станцын үнэн, худал 

 Японы эрдэмтэн  Коидэ Хироакийн номоос…

АЦС ажиллуулахад их хэмжээний цацраг идэвхт хаягдал гарах ба тэр хаягдлын асуудлыг орчин үеийн шинжлэх ухаанд шийдэх ямар ч арга байхгүй. Гэхдээ хорт хаягдал зөвхөн атомын цахилгаан станцаас гарна гэж ойлгож хэрхэвч болохгүй. Уран олборлох шатнаас л их хэмжээний хаягдал хог гарах тул цацраг идэвхт бодисын хордолт ураны уурхайгаас эхэлнэ. Уурхайн дараа ураныг боловсруулж баяжуулах үйлдвэр ч мөн адил их хэмжээний хаягдал гаргана. Сүүлийн шат буюу АЦС-ын реактор ажиллуулахад хортой хаягдал түлш их хэмжээгээр хуримтлагдана.

Өнөө үед цацраг идэвхт хог хаа сайгүй хаягдаж байна: уран олборлох уурхайд, уран баяжуулж боловсруулах үйлдвэрт, АЦС болон ураны хаягдал түлшийг дахин боловсруулах үйлдвэр зэрэгт.

Байгаль дэлхийгээ хордуулан хаяж буй энэ “цөмийн хогийн” асуудлыг нэг тийш шийдье гэвэл ямар ажиллагаа шаардлагатай вэ?

 
Хамгийн том асууд...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah