Миний нүдээр

2013-04-01 - Flash, ODIN, ROM, USB JIG, JTAG, Unbrick, Bricked зэрэг үгний тайлбар ба хэрхэн утсаа unbrick хийх талаар

Бичсэн: xvv
Гар утас маань дотор нь програм суулгаагүй үед бол зүгээр л нэг хоосон хайрцаг мэт зүйл байдаг. Дотор нь зөв ажиллуулах програмтай байж ажилладаг. Тэдгээр програмыг өөрчилж суулгаж болдог. Харин суулгах явцад гацах буюу таарахгүй ROM суулгах зэрэг үед утас эвдэрч асахгүй болдог. Тэгэхээр үүнтэй холбоотой хэдэн Англи үг хэллэгийг тайлбарлан зарим засах аргын талаар оруулъя.
ROM - Дээр хэлсэн утсыг ажиллуулдаг програм. Custom ROM - хувь хүмүүс засаж утсанд зориулж өөрсдөө хийсэн програм. Stock ROM тухайн утасны үйлдвэрээс гаргасан ROM.Flash-дах (шарах) - Утасны програмыг утас руу хуулах үйлдэл....
Сэтгэгдэл (40) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2013-03-18 - Даавар

Бичсэн: xvv
За өнөөдөр "Хүний бэлгийн амьдрал" гээд нэг ном олсныгоо дундаас нь хэсэг харж суув. Тестостерон гэгч дааврын (гормон) талаар бичжээ. Нэлээн дээр үед бас нэг дурдаад өнгөрч байсан.. Даавраар хүний бие дэх бараг бүх зүйл зохицуулагдаж байдаг гэдэг.
Гол энэ тестостерон гэгч эрэгчин, эмэгчин аль ч хүйсэнд бэлгийн сэрлийг өдөөдөг байх нь. Эмэгчинд үнсэлцэхэд хүртэл, мэдээж бэлгийн харилцааны үед бүр илүүтэйгээр тестостерон эрэгчингээс дамждаг байх нь. Үүнээс болоод эмэгчин эрэгчинд татагддаг. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг ч үүнтэй холбоотой байж болохоор юм байна. Тэгэхээр унтсан ч юм уу үнсэлц...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2013-03-13 -

Бичсэн: Friska
Эгшиглэнт хэмнэл нэгэнтээ ирвэл
Эргэж хэсэгтээ надаас явдаггүй.
Аялгуу төгс тэрхүү айзмыг
Алдчихвий гэхдээ би газраар явдаггүй
Бие цогцос минь тайлагдашгүй хэмнэлд автахад
Баяр баясгалан намайг эзэмддэг.
Хэлэхийн эрхгүй тийм аялгуунаас болж би
Хэн нэгний нүдэнд хачин этгээд харагддаг.
Надааар дүүрэн тэрхүү аялгуунаас болж
Нойрсож амрахыг умартах сайхан байдаг.
Үгээр хэлшгүй эгшиглэн үргэж холдохвий гэхээс
Үнэндээ би түгшдэг ч жаргалтай болдог.
Намуун болоод гэгээн хэмнэл
Нэг л мэдэгхэд намайг орхисон байдаг.
Нисэж нисэж газар дээр буугаад би
Нялх хүүхэд шиг тэнцэж ядан хөлд ордог

Б.Галсансү...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2013-03-06 - Шоронгоос оргох, оргуулах талаар

Бичсэн: xvv
"Өглөө бүр хийх зүйлс:" "7:15 аас сэрүүлгийн нэг л удаагийн дуугаралтаар сэрэх... усанд орох... шүдээ/хувцсаа угаах... витаминээ уух ... цэвэрхэн хувцаслах ... цэцгээ услах" гэсэн байх бөгөөд өөр нэг "Үл хүсэм зүйлс" гарчигтай жагсаалтанд "..." гэсэн байв.

Энэ хэсэг надтай адилхан юм, цагийг нь 6:06 гэж солиод. Би ч бас нээх сайн биелүүлж өдөр тутамдаа хэвшүүлж чадаагүй л дээ. хаха Үл хүсэм зүйлс гээд харсан чинь... Одоогийн ажлаа л эс тооцвол бараг үл хүсэм зүйл хийдэггүй хүн юм шигээ би. хэхэ Өнөөг хүртэл амьдралдаа ихэнх зүйлд дураараа, зоргоороо хандаж, бүх зүйлд сэтгэл хангалуун дур...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2013-03-04 - Худлаа шоу

Бичсэн: xvv
Өнөөдөр төрийн ордонд Монголын эдийн засгийн чуулган “Монгол брэнд” сэдэвтэй болж өнгөрсөн гэнэ.

"Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганыг нээж үг хэлэхдээ ноос ноолуур, арьс шир, оёдол дизайн, мах, сүү болон  аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр брэнд үйлдвэрлэх боломж бий гэлээ."

Уг нь бол яг л хүсэж бодож байсан зүйлийг, Монголын дэлхийд брэнд болгоод дэлхийд нэрээ гарган өрсөлдөж болох зүйлсийг дурджээ. Үнэхээр сайхан хэрэг.

Яаж брэнд болгож болох вэ? Ганц л бусдаас илүү зүйл бий. Б.Ренчин гуай хэлсэн байдаг 500 гаран төрлийн ургамал ногоо идэж бэлчиж, байгалийн машинаар боловсруулсан сүү, мах бид ...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah