Миний нүдээр

2014-11-01 - WPS Office бичиг хэргийн програмын багц + Монгол үгийн алдаа шалгагч (төлбөргүй)

Бичсэн: xvv
Хятадын Kingsoft гээд компанийн бүтээгдэхүүн WPS Office гээд үнэ төлбөргүй Office-ын програмыг олж суулгаж хэрэглэж үзлээ. Ер нь MS Word, Excel, Powerpoint програмуудыг энгийн хэрэглээнд бүрэн орлох юм байна. Windows, iOS, Linux, Android дээр суулгаж хэрэглэх боломжтой юм байна.

Хамгийн гол нь бид ихэнхдээ MS Office програмыг худалдан авалгүй кракдаж буюу хууль бусаар хэрэглэдэг. Түүний оронд энэ програмыг сонгоод хэрэглэх бүрэн боломжтой юм байна шүү. Дээр нь програмд Монгол үгийн алдаа шалгагчийг үнэ төлбөргүй суулгаж хэрэглэж болно. Заавар ба Монгол хэлийг доор оруулсан.








Миний хув...
Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2014-08-03 - Өөртөө зориулан хуулж авав

Бичсэн: xvv

http://www.erdenesukh.com
Гоё нийтлэл, бичлэгүүдтэй блог.

Доорх нийтлэлийг сая санаандгүй ороод уншчихлаа. Ер нь надад л хэлж байх шиг байна. Зоригтой айхгүй байх, шийдвэртэй байх, өнгөрсөнтэйгөө зууралдаж бодоод байхгүй байх. Үнэндээ яг өнгөрсөн давтагдах гээд байгаа мэт, маш адилхан байгаа болохоор айгаад... Магадгүй хаа нэгтээ нь би алдаад буруу тийш нь эргүүлчихдэг байх. Гэсэн ч би байгаагаараа, өөрийнхөөрөө байсан. Тэгэхээр харамсах зүйлгүй. Болохгүй болоод болоогүй л гэсэн үг. Болж бүтсэн л бол болох л байсан байх. Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиод одоо урагшаа хараад алхах хэрэгтэй хүү мин...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2014-07-08 - Төмөр замын цариг ба бас бус

Бичсэн: xvv
Ер нь бол нэлээд хүмүүсийн ярьж бичиж байгааг харж байхад үр хүүхэд, ирээдүйд чинь юу үлдэх нь хамаагүй, өнөө маргаашдаа ашигтай л бол нөгөөдөр яасан ч яахав гэсэн юм л ярьж байгаа юм. Өнөөдөр Монголчууд нүүрс ухаж Хятад руу ихээр нь ХЯТАДЫН ГАДААД БОДЛОГООРОО Монгол улсад тулгасан МУХАР замаар гаргаж эсвэл ураныг гадагш гаргаж ирээдүйд хог хаягдлыг нь буцаан авч нутагтаа булахгүй л бол өлсөөд үхчих гээд, зовж зүдрээд байгаа. Өнөөдөр л зарж үрэхгүй л бол үнэгүй болно гэж ярина. Хөгжлийн талаар биш зүгээр л ард түмний зовлонг нимгэлэх талаар бодлого боловсруулж, тэрийгээ ярьж, бүх талаа...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2014-07-08 - Уран

Бичсэн: xvv
Ураны асуудлын хувьд ганц зүйл хэлье. Ураныг судалдаг эрдэмтэд нь ямар ч аюулгүй гэж ярихад итгээд шэйрлэхээсээ өмнө түүнийг эмч нар буюу ХҮН гэдгийг тэр дотроо хамгийн эмзэг хүн болох ХҮҮХЭД гэдэг юмыг илүү сайн мэддэг. Эмч нарын судалгааг олж үзэх хэрэгтэй. Цацрагийг судалдаг хүнээс илүү цацраг хүнд хэрхэн үйлчилдгийг судалдаг хүн нь илүү мэднэ. Хавдар үүсгэгчийг ашигладаг хүмүүсээс илүү цацрагаас үүссэн хавдар өвчнөөр зовж шаналсан хүмүүстэй ажилладаг хүмүүсийн судалгаа материалыг үзэх хэрэгтэй. Зүгээр нэг эмчээс асуу гэж байгаа биш л дээ олон улсын uptodate.com, pubmed зэрэг сайтуу...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2014-07-08 - Асуудал юунд вэ? (улс төр)

Бичсэн: xvv
Хүмүүсийн талаар л хүмүүс муулаад, муулсан мэдээлэл шэйрлээд байгаа нь сонин юм. Тэр хүний ярьсан, гаргаж ирж тавьсан "АСУУДЛУУД"-ыг уг нь тал талаас нь ярилцаж хэлэлцмээр санагдах юм. Баттулга нь байна уу, Тэмүүжин нь байна уу, Фэнг шү Ганбаатар нь байна уу, Мөнхбаяр нь байна уу тэр нэвтрүүлгээ хийнэ үү, буугаа барина уу хамаа алга. Гол асуудал нь ямар асуудал хөндөж байна вэ? гэдгийг хармаар байна. Бид хэтэрхий хэлбэр, хүн, гаднаас нь хараад байх шиг? Жишээ нь нэг найз маань газрын хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг, ураныг эсэргүүцэж байгаа хүмүүсийг хаанаас хэн санхүүжүүлээд байгаа нь эрг...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah