Миний нүдээр

2015-08-09 - Адуучин /Монгол Ардын Дуу/

Бичсэн: xvv
Дуучин: Б. Долгормаа


Түмэн чиг олон адууны дундаас
Төгрөг сартай манхан шарга нь түрүүлээд ирнэ дээ хөө
Түмэн чиг олон хүний дундаасаа
Миний зүрхний жаахан тэр маань тормойж харагдана аа хөө

Мянган чиг олон адууны дундаасаа
Магнай сартай манхан шарга нь түрүүлээд ирнэ ээ хөө
Мянган чиг олон хүний  дундаасаа
Миний зүрхний жаахан тэр маань мишээж харагдана аа хөө

Алтан чиг хоёр бугуйвчийг ээ хөө
Арслан хотын урчуудаар сийлүүлсэн юмаа хөө
Асгаруулан мэлмэрүүлэн уйлаад яах вэ хөө
Амар болоод мэнд л суувал уулзана шүү дээ хөө


...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2015-08-09 - Суман дэлт /Монгол ардын дуу/

Бичсэн: xvv
Үндэсний дуу бүжгийн "Түмэн эх" чуулгын дуучин, СТА Г. Бямбажаргал
Хөгжимчин Ц. Чулуунцэцэг 

 

Суман дэлтэй хээр морь нь
Сумнаас хурдан дүүлээд байна аа хөхө
Суурь муутай тэр нэг залуу чинь
Энд ч үгүй тэнд ч үгүй яа хөхө

Ороогоод оёсон олбог ширдэг чинь
Орны өмнө байна аа хөхө
Онцлоод хэлсэн хоёр гурван үг чинь
Чиний болоод миний цээжинд ээ ээ

Хөхрөөд байгаа ногоо гэдэг чинь
Хөндий маань ногоо юм аа хөхө
Хөгшин залуу хоёр гэдэг чинь
Хөгтэй ч болоод жигтэйхэн дээ хөхө

Хоёр сайхан гар чинь ээ
Ханцуй дотроо байна аа хөхө
Хажуугаар нь хавираад өнгөрөхдөө
Ё...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2015-08-09 - Уянга цагаан хуруу /дууны үг/

Бичсэн: xvv
Үг: Ц. Сүхбаатар Ая: Н. Авирмэд
Дуучин: СТА М. Цэрэндулам
Дуучин: МУГЖ Б. Энхбат

Намираа хоргой нэхийний
Найгал сорыг жигдлэхдээ
Наран ургуулж утас сүвлэх
Наалинхай чиний савхан хуруу

Тансаг хилэн нэхийгээ
Татан тавин мэтгэх
Учиг сүвлэх сүмбэн хуруу
Уянга өргөх лимбэн хуруу

Сахлаг хамбан нэхийний
Шаглаа оёог тааруулан
Саран ургуулж угалз ороох
Сайхан чиний уран хуруу

Тансаг хилэн нэхийгээ
Татан тавин мэтгэх
Учиг сүвлэх сүмбэн хуруу
Уянга өргөх лимбэн хуруу

Жийжүү торгон нэхийний
Зүсийг хоршин мэтгэхдээ
Хорвоог уярааж үйлс дээдлэх
Хонгорхон чиний уян хуруу ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2015-08-09 - Таван эрдэнэ /дууны үг/

Бичсэн: xvv
Шүлэг: Лхамжавын Лувсандорж
rnХөгжим: УГЗ Зундуйн Батсүх
rnДуучин: Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин МУСТА Г.Бямбажаргал
rn
rn rn
rn rnrnЭнгэрийн яргуй цасан дор зүүдлэхэд
rnЭхний төл наран наашилж цангинана
rnЭзэн малчны магнай тэнийн баярлаад
rnЭх орны минь сүрэг нэмлээ гэж дуулна
rn
rnТаван бүлээн зүс таван уяхан эгшиг
rnТэгш таван хүслийн амьд таван эрдэнэ
rn
rnЖаврын үзүүр уярч цаг наашлахад
rnЦэлмэг шөнийн од шиг төлөөр сүрэг баяжна
rnӨнгө аялгуу зохирол чихнээ ялдам таацаад
rnӨнөр малчны хот таван эрдэнийн далай
rn
rnТаван бүлээн зүс таван уяхан эгшиг
rnТэгш таван...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2015-07-03 - Ном унших хурдаа хэрхэн нэмэгдүүлэх вэ? /Пиль/

Бичсэн: xvv

Сүпермэн болох үйл явц: Хэрхэн илүү хурдан уншдаг болоод номыг 4 цагт машиндаж Варрен Баффетийг хүртэл атаархахад хүргэх вэ? 

Нилээд хэдэн жилийн өмнө би хаа нэгтэйгээс уншиж байгаад ямар төрлийн сүпэр хүчийг хамгийн ихээр хүсч байна вэ гэж Варрен Баффетээс асуусантай таарсан юм. Харин тэр “Хурдан уншигч болох” гэж хариулж байсан юм даа. Нисэх, сүпэрмэний хүч эсвэл бодол унших зэрэг хүчнээс илүү хурдан унших гэдгийг сонгосон нь сонин л юм.

Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

Магадгүй Баффет ихэнхи гүн ухаантнуудын адилаар бүх амжилт бүтээлийн нууц нь сурах үйл явц гэдэг жишгийг баримта...

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah