Манантай юу өдөр байна саруул болно хө
Мандах нар нь гараад ирвэл тунгалаг болно хө
Мянга түмэн олон хүний дундаасаа
Миний зүрхний бяцхан тэр минь хосгүй үнэнчээ хө
Ай да ханилаад мэднэ хө
Түүхий төмрийг ээ дархандаа тушаалаа хө
Түлхүүр хийнэ үү цоож хийнэ үү өөрөө мэдээрэй хө
Төрсөн биеэ чамдаа тушаалаа
Түшээд авна уу түлхээд хаяна уу өөрөө мэдээрэй хө
Ай да сэтгэл мэднэ хө
Зэвтэй юу төмрийг дархандаа тушаалаа
Зээтүү хийнэ үү жоотуу хийнэ үү өөрөө л мэдээрэй хө
Цэвэр биеэ чамдаа тушаалаа
Цэнгүүлж явна уу жаргуулж явна уу өөрөө л мэдээрэй хө
Ай да сэтгэл мэднэ хө
Үүл...