Миний нүдээр

2017-05-12 - Миний ээж

Бичсэн: xvv
Алтан дэлхийд үрийн бүүвэйтэй хамт заяасан
Ангир уургаа шимүүлэн өсгөх буянтай төрсөн
Атар хээрийн анхилуун цэцэгсийн үнэр шингэсэн
Алиа хөөрхөн үрийнхээ дуунд сэтгэл баяссан

Залуу ч явсан, сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий

Уудам дэлхийд үрийн бүүвэйтэй хамт төрсөн
Ураг төрлийн ариун холбоог чандмань болгосон
Ухаан бодлын болор тунгалаг хайраа ивээсэн
Уудам орчлонгийн наран дор үрээ бүүвэйлсэн

Залуу ч явсан, сайхан ч явсан миний ээжий
Зон олныхоо хайрыг татсан миний ээжий

Энэхэн дэлхийд нэгэн бэрхийг биеэрээ туулсан
Эргэж олдохгүй нэгэн амьдра...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2017-04-21 - Хэрэв та ямар нэг зүйлд сэтгэл дундуур байдаг бол үүнийг уншаад үзээрэй

Бичсэн: xvv
Нэг блог дээр хүмүүсийн гомдол, сэтгэл дундуур байдлыг уншаад бодсон сэтгэгдлээ бичсэнээсээ зарим хэсгийг нь аваад блог нийтлэл болгоод биччихлээ.


"Хүнээр хайрлуулах" гэдэг хүсэл нь хүнийг өөрийг нь жаргалгүй болгодог. Хүн би заавал авах ёстой ч юмуу, ямар нэг зүйлийг дутуу гэж бодсоноороо жаргалгүй болж хувирдаг.

Магадгүй чиний бодлоор улс орон чинь АНУ, Япон шиг хөгжил өндөртэй, удирдагчид нь авилга авдаггүй шударга, банкнууд нь хүү багатай, ажил чинь цалин өндөртэй бүх зүйл нь сайхан байх ёстой. Эсвэл найз залуу, эсвэл бүсгүй чинь чамайг бүхнээс илүү хайрлаж, халамжлах ёстой. Эсвэл хайрта...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2017-03-30 - Танд маш хэрэгтэй, заавал уншаарай!

Бичсэн: xvv
2.5 минутын бичлэгэнд маш чухал зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэхээр ойлгомжтой тайлбарлаад өгчихөж. Англи хэлтэй хүмүүс нь шууд үзээрэй. Монголоор доор орчуулахыг хичээлээ.



Унтахынхаа өмнө дэлгэц хардаг бол таны нойр хүрэхгүй байх нь ээ. Яагаад гэхээр дэлгэцнээс ялгарах гэрлийн фотонууд хүний нүдээр дамжуулан тархийг сэрүүн бай, унтах болоогүй гэсэн мессежийг өгч тархины мелатонин хэмээх нойр хүргэж унтуулдаг дааврыг ялгаруулахгүй дарангуйлснаар сэрүүн байлгаад байдаг юм байна.
Үүнээс болж оройтож унтаад өглөө эрт босохоор хангалттай унтаж чаддаггүй.


Насанд хүрсэн бараг бүх хүн 7-9 цаг за...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2017-03-27 - Дурсамж яриа 2

Бичсэн: xvv
...Гадаад явдлын яамны сайд байсан Аварзэд гэж хүн байсан. Цэдэнбал даргатай Оросод газраа өгөхгүй, би үр хойчийнхоо өмнө тийм юм хийж чадахгүй гэж анх зөрж муудаад, гарын үсэг бичиг цаасан дээр нь зураагүй юм гэдэг. Тэгээд тэр өдрөө гэртээ ирэхэд нь улсаас өгсөн бүх тавилга юмыг хурааж аваад, утсыг нь хүртэл таслаад явсан байсан гэж аавтай ярьж байхад нь би хүүхэд байхдаа сонсож байсан.

Удалгүй Албани руу элчин сайдаар явуулахад нь тэнд дайнтай байсан болохоор нь нутагтаа үхнэ гээд хаяад ирсэн гэдэг. Бас их хөгжилтэй хүн.

Ирэхээр нь нутаг руу нь (Говь-Алтайн Цогт сум) цөлөөд манай сума...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2017-03-27 - Дурсамж яриа

Бичсэн: xvv
-Халтар манан хөөрөг гээд энэ их гоё дуу шүү.
-Таны нөгөө алддаг хөөрөг чинь халтар мана байсан билүү.
-Тийм жинхэнэ л халтар мана байсан. Нутагт байхад 5 үе дамжсан хөөрөг гээд 400 төгрөг билүү нэлээд хэдэн төгрөгтэй надад Намгаррэгзэн гээд миний нагац ах болох хүн өгч байсан. Яаж нагац болдгийг нь сайн мэддэггүй, нагац болох хүн гэдэг. Ганц охинтой байсан. Намайг очиход нэлээн бие нь тааруу охиноороо даалин шинээр хийлгээд миний халтар хөөрөгний эзэн ирлээ гээд өгч байсан юм.

Нэлээн сүүлд аавыг өнгөрдгийн өмнөхөн Эрдэнэ сум орчмын айлуудаар ажлаар явж байгаад ганц өвгөн байсан орхиод буцаад оч...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah