2006-05-31 - Баяртай тэмдэглэл минь...
Бичсэн:
xvv
За найз нь 9 сард нэг шалгалт өгч магадгүймаа.. тэр хүртэл ямар ч байсан энэ бүхнээс хэсэг хөндийрөх амьдралын тулгамдсан шаардлага байгаад байгаа ч өөрийгөө барьж чадахгүй л яваад байна... хэхэхэ
Компьютертэй зууралдахаар хамаг цаг явчих юмаа... Хүмүүсийн хэлснээр мартсан ч яахав өдөрт нэг хэдэн үг цээжилж явахгүй бол нэг мэдэхэд 9 сар болцон тахиа хүү хоосон сууж байх шинжтэй.. мэйл мэдэгдэл ирдэг мэйлээ 9 сар хүртэл шалгахгүй, аль ч сайтаараа орохгүйгээр шийдэв...
9 сар хүртэл зөвхөн унтаж идэж, хэдэн үг, ганц нэг канж цээжлэх...
За тэгээд иргэж ирэхэд бодвол их л хоцрогдох байх.. гэлээ гээд ...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2006-05-28 - Аарцны кремтэй бялуу
Бичсэн:
xvv
Орц: 250 гр гурил, 180 гр маргарин, 80 гр элсэн чихэр, 1 ш өндөгний шар, ванилин.
Кремний орц: 750 гр аарц, 250 гр элсэн чихэр, хальсалсан нимбэг 1 ш,
өндөгний шар 2 ш, 250 гр цөцгийн тос, тал аяга чихэрлэж дөрвөлжилсөн
жимс, цэлцэгнүүр.
Бэлтгэх ажил: Зуурсан гурилаа ижил хэмжээтэй нимгэн хоёр хэсэг
болгон элдээд жигнэнэ. Элсэн чихэр, нимбэг, өндөгний шар, цөцгийн тосыг
аарцтайгаа хольж хөөсөртөл нь хутгаад, дээр нь чихэрлэсэн жимс болон
цэлцэгнүүрээ хийж сайтар хутгана. Хатуурч бөөгнөрч эхэлмэгц өндөгний
цагаан хийнэ. Аарцны зуурмагаа жигнэж бэлтгэсэн бүтээгдэхүүнийхээ нэг
дээр нь...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2006-05-28 - Амжилтаар “цангадаг” хүний мөрдөх 20 дүрэм
Бичсэн:
xvv
1.Ажил хэрэгч зан. Цаг ягштал баримтлах, хурдан сэтгэх, төлөвлөсөн л бол хийх.
2.Сайхан зан, эелдэг харилцаа. Бусад хүмүүс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогүй юм шиг хандах чадвар.
3.Соёлтой зан. Гэхдээ эелдэг байна гээд хэт ичээж “хайлж”, дүр эсгэх хэрэггүй. Ийм хүнд хүмүүс хэтэрхий дургүй байдаг.
4.Бүх ажил, эд зүйл чинь дэс дараалан эмх цэгцтэй байх ёстой. Хамгийн
наад зах нь хайсан юмаа шууд олохуйц, бүх зүйл чинь өөрийн гэсэн
тогтсон байрлалтай байдаг.
5.Өөрийн гэсэн зарчим хуваарьтай байх. Та өөрөө хатуу мөрддөг хуваарь дэглэм байхгүй бол нэг ч ажил урагш ахихгүй....
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2006-05-28 - Шүлгүүд...
Бичсэн:
xvv
Зөөлөн зөөлөн алхсаар чамайг хүрээд ирэхэд
Зөн билгийн совин хуураагүй гэдэгт итгэсэн
Зөв бурууг ухаарах сэтгэлийн дэнс цалгиж
Зөвхөн чамд хайртай гэж зүрх минь надад шивнэсэн
Сэм сэмхэн чи минь хараад байх шиг
Сэтгэл дотроо хайраа нуугаад ч байх шиг
Нүд чинь нэг л зөөлөн аргадаад байх шиг
Нүгэл байгаадаа би өөрөө дурлачихсан юм болов уу
Хайранд бүү яар
Зовохын цондон
Харцанд бүү шуна
Шаналахын цондон
Уурлаж бүү аашил
Хаягдахын цондон
Уйлж бүү гуй
Үл тоогдохын цондон
Үгүй бүхнээр дутаж чамдаа би дурладаг
Үсний ширхэг тоолон чамайгаа би урладаг
Дүүрэн ...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu
Найзууд
>Friska >xvv >g84 >300-н блог >tatah
|