Миний нүдээр

2007-04-26 - Хэт халууцуулах аюултай

Бичсэн: xvv
Хүүхдээ даарчихна гээд л дулаалаад байдаг тэгвэл бас их халууцуулах ч маш аюултай байдаг байна.

Хүүхдийг өрөөнд оруулангуутаа малгайг нь тайлж хувцсыг нь нимгэлж байх хэрэгтэй юм байна. Ер нь хүүхдэд хамгийн тохиромжтой өрөөний температур  цельсийн 18 хэм байдаг гэнэ.

Мөн нярай болон нялх хүүхдийг яг эгц дooш нь харуулж хэвтүүлж болохгүй гэнэ шүү.

Жирэмсэн эх өдөрт 4 аягаас дээш кофе уух нь бас төрөөд гарах хүүхдэд тань муугаар нөлөөлдөг болох нь батлагдсан гэнэ. Тэгэхээр та кофе уудаг бол ер нь аль болох бага л хэрэглэвэл зүгээр юм байна.

Мөн жирэмсэн үед архи, тамхи хэрэглэх, эмчийн зөв...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-04-26 - Coca Cola хортой гэнэ

Бичсэн: xvv
Coca-cola» гэгч хийжvvлсэн, амтат ундааг ууж vзээгvй хvн гэж Монголд бvv хэл дэлхий дээр байхгvй гэвэл хэтрvvлэг болохгvй байх. Гэтэл олон зуун сая хvмvvсийн уух дуртай «Coca-cola» нь та бидний амаа олохгvй шахам муулаад байдаг архи гэгч ундаанаас дутахааргvй, заримдаа бvр илvv ч хортой байдаг ажээ...

гээд эхэлсэн нэлээд олон баримт дурдсан нэг бичлэгийг сая уншлаа. Ер нь л хийжүүлсэн ундаа нь анагаах ухааны номнууд дээр ч нэлээд муулуулсан байдаг бөгөөд, тийм өвчний үед хийжүүлсэн ундаа ууж болохгүй гэсэн хоригууд олон байдаг. Сүүлийн үед Монголын ундаа үйлдвэрлэдэг компаниуд сироп, түүхий э...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-04-24 - Хүүхэд бол хүүхэд

Бичсэн: xvv
Бид бараг алхам тутамдаа л "одоогийн хүүхдүүд хүнээ байж, бидний үед ийм байгаагүй" гэх үгнүүдийг сонсдог гэхэд хилсдэхгүй. Заримдаа бүр тэгж хэлдэг хүмүүсийг өнгөрснөө мартдаг, өөрөө залуу байгаагүй юм шиг гээд л муурхана даа.  Үүнд хэн хэн маань бэрээгүй юм шиг хирнээ бас үл ойлголцол, хэрүүл уруул гарах нь элбэг. Өчигдөр гадуур явж байгаад  "одоогийн хүүхэд хүнээ байж" гээд л орь дуу тавих эмээг олж харлаа. Яагаа юм бол гэж бодсон ч очиж чадахгүй холоос хараад л өнгөрлөө. Харин ард явсан залуу "яанаа энэ эмээгийн барьж явсан юмыг нэг хүү булаагаад гүйчихлээ" гэж дэргэдэх хүүхэндээ хэлж байх...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-04-24 - Firefox нэг дусал мэдлэг

Бичсэн: xvv
Хуудас үзэж байхдаа Ctrl товчоо дарж байгаад хулганыхаа голын хүрдийг эргүүлэхэд үсгийн хэмжээ томорч жижгэрдэг юм байна. Зарим нэг сайтын бичиг хэт том, заримынх нь үзэгдэхгүй жижигхэн байна уу? тэгвэл энэ аргыг хэрэглэхэд хамгийн хурдан амархан арга юм байна :)
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-04-24 - Windows XP hibernate гэж юу вэ?

Бичсэн: xvv
Мэддэг ч байж магадгүй. Windows XP -д hibernation гэдэг нэг мундаг хэрэгтэй зүйл байдгийг сая л мэдлээ. Компьютерээ унтраамаар байдаг, хийж байгаа юмаа тэр хэвээр нь орхичихмоор байдаг?? унтраагаад гарах уу, асаалттай орхиод гарах уу?
За тэгэхээр Shutdown цонхон дээр Standby товчин дээр Shift товч дарж байгаад дарахад Hibernate буюу компьютерийг яг байгаа чигээр нь унтраадаг юм байна.


Хэрвээ таний компьтерт ингэж болохгүй бол hibernation-г идэвхижүүлээгүй байна гэсэн үг үүнийг. Идэвхижүүлэхдээ. Control Panel -> Display -> Screen Saver -> Power -> Hibernate гэж ороод Enable hibernation гэ...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah