Миний нүдээр

2007-09-14 - турах тухай - ТАРГАН БАЙХ ТАЛ БҮРИЙН ӨВЧИН.....*

Бичсэн: g84

/анхны бичлэг/

тарган мал тал бүрийн ашигтай гэдэг шиг бүдүүн байх бүх төрлийн өвчинтэй гэнэ. шинэ жилээс урьдаар таалагдсан хувцсандаа таармаар байгаа бүсгүйчүүдээс асуух гэсэн юм.

бүгд бүдүүн биш тул бас өөр зүйлсийн тухай ярих гэсэн юм. харилцааны тухай бас хайр дурлалын тухай, амьдралын тухай асуудлуудын тухай, нэг нэгэнд хань болох тухай, ажил амралтаа хэрхэн зохицуулж, алжаалаа тайлах тухай, эрүүл мэндийн тухай бичихийг хүссэн юм. аль сэдвээр хамгийн эхэнд бичих вэ ?

...
Сэтгэгдэл (16) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-09-13 - ҮхэХ нь Ээ*

Бичсэн: g84

энэ одоо хаашаа юм бэ, суулгадаг ханиад гарсан гэнэ үү, гэдэс дотор авдаг, нэг тийм халдварт өвчин ч гэнэ үү, шингэн энэ тэр алдаад үхдэг.... янзан бүрийн химийн хорт бодистой ус, хүнсний ногоон дээрээс асгаж байхын гэнэ,.. тэгээд өтөж мууддаггүй, ялаа шумуул суудаггүй юм байх, долоо хоноод л нөгөөдөх нь ууршаад алга болчихдог юм гэнэ ээ. мэдэхгүй юм, шуудайтай ногоонуудыг нэвчин урсах цагаан хөөстэй ус газраар урссан мөр нь лав долоо хоногийн дараа байж л байсан-даг..

ямар гээгчийн ялаа шумуул яасан гэнэ үү, хүний амиа гэж хэврэгхэн юм даа... юун дээр ч тогтож байдаг юм.

Чингис хаан шархадс...

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-09-13 - Цасан шуурга*

Бичсэн: g84

Цасан шуурга
би Цас хүсэж байна. амьдрал маань уулаас нүд чихгүй цасаар шуурч, нүдүүлж байгаа юм шиг л байна.

тэр жил зургаан сумтай угсарч бууддаг жижиг буу мөрлөөд хэсэг хүмүүстэй ууланд гарлаа. ойн байцаагч анчид бүгд шинэ цас орсон өглөө чонын мөр хөөхөөр гарч ирсэн улс... би буга гөрөөс юу л таарна, түүнийг нь нударчихмаар л байсан юм санаж,...

хэсэг алхаж байгаад хойно үлдсэн нөхдийг хүлээлээ... ёоооохх чи чинь яасан түргэн явдаг хүн бэ, түрүүлж яваад тасарчих юм... хм, яриад юухийв, чи хөөе алхдагаараа бол мундаг л анчин юм, гэхдээ энэ ойг чи ганцаараа хамаг анг нь түүвээчихлээ, одоо...

Холбоос

2007-09-13 - ГаЛт ШуВуУ*

Бичсэн: g84

би шатаж байна. биеийн эрхтнүүд маань бүгд уугаж байна...

би ганц л удаа шатна. би нэг л удаа амьдарна.

сохор харанхуйг гэрэлтүүлэн дүрэлзэж буй бамбар шиг л би шатаж байна.

би шатаж дуусаад үнс болоход, Галт шувуу шиг ахин төрөхгүй ээ. би нэг л удаа шатна. би чиний төлөө шатна. би шатаж дуусаад амилахгүй ч битгий намайг унтраа, би шатаж байна.

асаасан тамхитайгаа, амьдрал бодолтойгоо би шатаж байна.

надаас үсэрсэн оч бүхэн од болон түгнэ. надаас уугих утаа бүхэн чамд үнэртэнэ.

цагаан үүлэн дундаас диваажингийн хашаанууд сүндэрлэн босож, шатаж, нисэж, хөвж буй би тэр хашааны гадна нь ч, ...

Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-09-12 - хичнээн их хүлээвээ чамайг*

Бичсэн: g84

хэчнээн их хүлээвээ чамайг 18:00 цаг минь

өнөөдөр өрөөндөө нэгэн гадаад бүсгүйтэй ажиллаа уураа барлаа

чиний сууж байгаа РС дээр сканер-ийн инсталл байдаг юм хоёр ширхэг албан бичиг оруулаадахий гэж хэлэх гээд ойлгуулж барсангүй... бараг л сандлаас нь түлхэж унагаж байж суулааа

хэдэн зураг эвлүүлээд байхаар нь чамд наад районы чинь магнитo, геотетоник план хэрэгтэй юм гэж асуулаа

тэгсэн эргүүм чинь надад үзүүлж болох уу гээл байсийн байналээ би яаадийн ойлгохгүй шоу моовуу яриад байхаар нь урдаас нь Монголоор  өнөөдөр баасан гариг бишээ Партийнийй өдөр чинь тусдаа, өөр тэглээч би чамайг да...

Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah