Миний нүдээр

2007-09-20 - МОДОН ХҮН

Бичсэн: 300-н блог
Би хэн нэгнийг үгүйлсээр л ...
Хэн нэгнийг үгүйлж санаад байгаан бол. Надад их л чухал хүн байсан бололтой. Их хүндэтгэж дурсаал... 

Он цаг урагшлах тусам  урьд байсан БИ гэдэг мөн чанараа  бага багаар алдсаар л...  Орчин үеийн БИ хэн нэгнийг хүндлэхээ байциймшиг, бахархаж баясах нь ховор болциймшиг,  үнэн сэтгэлээсээ хандаж хайрлахаа багасциймшиг...  Хэдий бие махбодиороо оршин амьдраад байгаач нөгөө талаасаа бүүр үл оршиж. Зүгээр л нэг хоосон хөндий... сэтгэл... зүрх... Юу гэж нэрлдгийн билээдээ МОДОН ХҮН гэе.  Хэдийнээс эхлээд мод болон хувирч ирсийн болоо...?, Хэн намайг мод болгоод...
Сэтгэгдэл (14) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-09-20 - гэмшил.....

Бичсэн: g84

наймдугаар ангид юм шиг санаж байна би хорвоо ертөнцийг 152см өндрөөс хардаг байлаа.. үүндээ эхлээд гутарна, дараа нь эвлэрнэ.

анги хамт олон маань жагсана. би хөвгүүдийнхээ хамгийн хойно жагсана. хамгийн том бүдүүн биетэй охидын хажууд... тиймээс бүүүр ч жижигхэн газрын битэг гэмээр л юм харагдана. гүйхээрээ гүйцэгдэнэ. охид дунд буу халсан шигээр додигор гүйж байгаад.

гэртээ хариад бодохоос л уур хүрээд байна. хэ хэ. за сүүлдээ ч бүр ээжид уур хүрнэ. та л намхан та л жижигхэн танийг би дуурайсан байна. заваан юм оччиж очиж таныг дуурайгаад... муу ээжийгээ яах гэж тэгдэг байсан байнаа... ээ...

Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-09-20 - Нулимастай нүдэнд тороогоод үлддэг №2*

Бичсэн: g84
/нутгийн бараа..., үргэлжлэл-1/

.....тэрхүү сонин хачин жигтэй зүйлийг би хэсэг зуур зогсож ажиглаж байснаа, амьсгалах эцэсгүй шороо чулуу, нойтон шамарга ирэхээр нь гүйж очоод, хамт байсан ахын орхиод явсан цувыг задалж нөмрөв. энэ үед агаар хамрын нүхээр багтаж ядан чихэлдэж, амаараа амьсгалахаас өөр сонголт байхгүй байлаа. жижиг ширхэгтэй шороо чулуунууд тагнайн хойд хананд шажигнан цохиж, амаар дүүрэн элс шороо болон, уушги маань задарчих шахан байсан юм.

маш богино хугацаанд хэзээ ч төсөөлж байгаагүйгээр тэрхүү эрчилсэн хуйлралт хүчээ авч, би төд удалгүй ногоон өнгийн цувтай нэлмийсэн юм,...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-09-19 - ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*

Бичсэн: g84

  үргэлжлэл-4

  Түүхий мах бодь ус тул хамтрагчаа эсвэл найзаа ус, газар мах бодтой ордноос сонгох хэрэгтэй. Ус нь галтай огт нийцдэггүй, харин агаартай нийцдэг.

Хилэнц нь ордуудаас хамгийн секси, мэдрэмтгий нь юм.

Тэгэхдээ Хилэнц нь хөнгөн хийсвэр харьцаа, сээтэн зэрэгт дургүй, хайрын явдалдаа ямагт чухал ханддаг ба хайран даа бие, сэтгэлээ зориулдаг. Хайр дурлалдаа зөвхөн зүрх сэтгэлээ л сонгодог бөгөөд үүндээ өөрийгөө бүхэлд нь зориулдаг. өөрийгөө хайр дурлалд зориулагдсанаа,  мөн өөрийнхөө сэтгэл татам байдлын үнэ цэнийг сайн мэддэг. Хайр дурлалд хилэнцүүд амжилт олдог.

Хилэнц нь худа...

Сэтгэгдэл (26) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-09-19 - ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*

Бичсэн: g84

 

өмнөх хэсэг: https://www.blogmn.net/G84/2007/9/7245/%D0%A5%D0%B8%D0%BB%D1%8D%D0%BD%D1%86-%D0%B4+%D0%B7%D0%BE%D1%80%D0%B8%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B0+%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF%D0%BB+%D0%BC%D1%8D%D0%BD%D0%B4.html

үргэлжлэл-3

 

Хилэнц нь шаргуу, ажилсаг, сурах дуртай, ой тогтоол сайтай байдаг. Тэр хүч гаргахгүйгээр хүссэндээ хүрч чадна. Түүний хүсэл нь бодит болдог. Энэ нь азтай байхыг илүү санагдуулам. Юм бүхэнд гайхалтай амархан хүрдэг.

өндөр хөгжсөн оюун ухаан, сэтгэхүй, хүч, зориг шаардсан хэцүү ажлыг маш сайн хийж чадна. Маш сайн мэс засалч, сэтгэл судлаач, уурхайч, далайчин болно....

Сэтгэгдэл (16) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah