Миний нүдээр

2007-09-26 - зоргоор унших номнууд, золоор учирсан найзууд*

Бичсэн: g84
хоёр бүсгүй хоржоонтой үг хэлэлцэн сууна.

инээд алдаж маасганана. тэр хоёр өнөө орой уйдсандаа, ийнхүү өвөр зуураа хэлэлцэхэд хашиг-чин ярихаас өөр аргагүй, дуу шуугиан ихтэй, хүн хөл болсон газар иржээ.

бас ч үгүй дээд зэрэглэлд багтах тохижилт сайтай нэгэн pub-д тийнхүү хоёр, ганц бие бүсгүйчүүд элдвийг ярилцан сууна......

юун дээр ч тогтож эс чадах нүд орчинг зогсоо зайгүй гүйлгэж харснаа, амьдралд нь байхгүй ямар нэгэн зүйлийг эрж хайх мэт....бүхнийг ажиглана.

том ягаан шилтэй бүсгүй хоёр гараараа ширээг тохойлдож, мөнөөх хоёртой зэрэгцэн сууж буй эрчүүд рүү албаар шахуу анзаарагдахаар харна. ...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-09-26 - Хайртай...

Бичсэн: xvv
Хайртай гэдэг үгийг ингэж хамаагүй хэлж болдог юм гэж үү?

...Амьдралыг чи алтаар үнэлбэл
Амьдрал чамайг алтаар үнэлнэ
Эс тоож сохор зоос шиг хандвал
Эргээд чамайг элсний ширхэг гэж үзээд үлээчихнэ...

Тиймшд амьдрал гэдэг бол хүнд ганц олдох алмас эрдэнэ...

...Ганц олдох амьдрал юм чинь дуртай юмаа л хий... Амьдрал утгагүй, үхээд л өгнө, тамхи тат, архи уу, архичин болсон ч яадгийн? г.м...

Гэвч ганц удаа олдсон эрдэнэ... Өөрөө л амьдралаа үнэлж, өөрийгөө хүндэлж, бусдыг хүндэлж, тэднээр өөрийгөө хүндлүүлэх.. болж өгвөл алдахгүй, алдлаа гэхэд алдаагаа давтахгүй...???
Гуйх, гу...
Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-09-25 - ЦАГААН МАЛГАЙТ-2*

Бичсэн: g84

/үргэлжлэл, тул эхний хэсгийг өмнөх бичлэгээс уншина уу/

хэдий зун цаг ч гэлээ, намаржаад хангайд бороотой байсан үе.

бид нэрийг нь эс мэдэх нуурын хөвөөнд хонов. залуу халуун насанд үзээгүйгээ үзэж мэлхий гээч амьтнаар илдүүрээ хангаж, шинжлэх ухааны туршилт гэх нэрийдлээр нэлээдгүй тамлан зовоох ажиллагаа хийвээ.

тэрхүү цагаан малгайтны дуль эхэлдэг өглөө, манайхан манантаж, уйлагнасан тэнгэрийн доор урт маршрутын эхэнд үүрийн зургаан цагаар бэлэн жагсжээ...

би тэр өдөр жасын нярав хийж, Ниваалын ээлжтэй байсан тул бусад галынхаа арын албаныхантай отог майхнаа нүүлгэх ажилтай үлдлээ. бид...

Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-09-25 - ЭМГЭНЭЛ

Бичсэн: 300-н блог
1983-2007
Ээж аавын хайртай хүү, эмээ өвөөгийн амин ач, бид бүхний үнэнч анд ...-н ЗОВЛОН хоёр мянга долоон оны есдүгээр сарын хорин тавны өдөр өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр 1983 онд ... аймгийн ... суманд төрж өсөн бага залуу насаа өнгөрөөсөн юм. Улмаар Улсын тэргүүний ... дугаар сургуулийг төгссөн юм. Тэрээр Улаанбаатар хотод ирж ажил, амьдралын алтан гараагаа эхэлсэн билээ. Тэрээр 2000-2004 онд ......... дээд сургуульд ........ мэргэжлээр сурч төгссөн. Тэрээр суралцах хугацаандаа 2000-2002 онд .......  -н боловсролын акидемид багш. 2002-2003 онд МИАТ-н ...-д дагалдан ажилчин. 2003-...
Сэтгэгдэл (16) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-09-24 - МОДОН ХҮН-2

Бичсэн: 300-н блог
Өнөөх чинь дахиал гэгэлзээл... эхэлчлээ...  нээх хаврын зэврүүн, шороотой муухай өдөр шиг санагджийнэ, өнөөдөр. Өмнө нь нэг иймэрхүү өдөр, тиймэрхүү байдалтай байсан бололтойм. Санах гээл санах гээл... яаг гараад ирдгийн даваан дээрээ буцаал байхгүй болчхийн...  Өмнө дурлаж хайрлаж байсан охин санагдаад ихххххх хөөрхөн охин байж билээ. харин уг хүн нь  царай шигээ байгаагүймаа. Тэхдээ л тэр нүд... гэнэхэн, томоогүй ширтэх байнга ус гүйлэгнэж харагдах... инээмсэглэл... гайхамшигтай .... зүрхийг минь маш ихээр  догдлуулдаг байж билээ... Бидний уулзаж учирсанд нь харин сайхан дурсамж үлдээгүй бай...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah