Эхнийх нь Л.Өлзийтөгсийнх, 2 дахь нь Б.Галсансүхийнх.
Үстэй малгайн дороос
Үстэй алчууран дороос
Уруул, нүд харагддаггүй болохоор
Өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг
Цасанд даруулж бөхийсөн хүмүүс
Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс
Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх
Царайлаг ч байж мэдэх хүмүүс
Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг
Хүйтнээс нуугдсан дулаахан үг
Хүмүүсээс ичсэн нүцгэн мод...
Хаана байна аа, тэр улаан, ногоон
Хаа сайгүй л цагаан.. цагаан
Өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай ...