Арван зургаадугаар зууны Ромд ер бусын гэгээн хvн гэж нэрд гарсан лам Филиппо Нери хэмээгч оршин суудаг байв. Шvтлэгтнvvд тvvнийг олон хvний өмнө уншлага хийж байхдаа хэрхэн агаарт хендийрөн хөвөхийг болон чөтгөрийг хөөн зайлуулж байгааг нь, мөн vхсэн хvнийг амилуулах зэргийг нь гайхан хардаг байлаа.
1589 оны гурван сарын 16-ны өглөө эрт гэгээн лам Нерийг, Италийн принц Фабрицио Массимо хvн явуулан ордондоо урьсан байв. Принц Массимогийн хvv принц Паоло хvндээр өвчилж, удаан амьдрахгvй болсон тухай ирсэн хvмvvс тvvнд хэлсэн ажээ.
Тэр жаал хvv ламыг орных нь дэргэд ирж суухаас хагас цаг...