Миний нүдээр

2008-01-27 - Би Улаанбаатарын иргэн

Бичсэн: xvv
Тамхины утаа дуниартсан
Архичны гэрт төрсөн би
Утаат энэ хотоо өлгий минь гэж боддог
Хар утаа суунагласан
Алсын Баянхошууг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл өвдөн харахад
Yлээж байгаа утаа нь
Yнэртээд ч байгаа юм шиг
Уугиж байгаа нvvрс нь
Утаад ч байгаа юм шиг
Ирвэгнэж хамар хорсоход
Элэг зvрх минь хордож
Хорсож гарсан нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг

Нийрээ л хордоод, хорсоод, хоёр нүд бүрхэж ирээд байшүү. Уурлаж босоод гүйх гэхээр утаанд угаартаад л нам суух юм, удаан зоволгүй чад хийж бурханы оронд очих замыг ойртуулж шулуутгаж өгч байгаа хотынхоо утаа, хойрго дарга нартаа б...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-01-27 - Гурил нь илүүдэв

Бичсэн: xvv
Өчигдөр аав, ээж дээрээ очиж цагаан сарын буузаа хийсэн чинь гурил нь нилээд илүүдэв. Манайхан цагаан сарын буузны гурил нь ихэдвэл тэр жилдээ өмсөж зүүх элбэг дэлбэг байх юм байна, мах нь илүүдвэл хоол унд элбэг байх юм байна гэцгээдэг юм. Энэ жил гурил нь бүүр хэт илүүдэв. Тэгээд ямар ч байсан хувцас хунар элбэгтэй, хоол унд бага зэрэг тааруухан байх юм байна.

Үнэний хувьтай ч юм шиг. Үнэндээ одоо Монголд маань олигтойхон идчихээр чанарын шаардлага хангах хүнсний бүтээгдэхүүн хуруу дарам цөөхөн болж дээ :( Наад захын жишээ гэхэд тэр нэг алаг үнээний зурагтай Хятадаас авчирсан хуурай сүүг...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-01-26 - Завгүй бүсгүйн нэг өдөр

Бичсэн: xvv
Тэр өглөө нар ургахаас, харанхуй болж орондоо орох хүртлээ борви бохисхийхгүй ямар нэг юм хийж, хэдэн өрөөгөө дамжин ядартлаа гүйнэ. Өглөө босонгуутаа чанга дуугаар "Ээжээ бос" гэж захиргаадаад, орноосоо бууж, зочны өрөөний буйдан дээр хэвтээд намайг сүү халааж өгтөл тэвчээртэй хүлээдэг юм. Сүүгээ уучихаад, нүүр гар, шүдээ угаагаад (угаахаасаа илүү сойзоороо ус хутган сорж баахан уудаг юм), хувцасаа солиод, эмэгтэй хүн юм болохоороо нүүр амаа янзалж, ээж эмээ хоёрынхоо аль нэгний пудр, уруулын будгийг хэрэглээд, зурагтныхаа өмнө тухтай нь аргагүй хайртай сармагчингаа тэврэн сууж, teletubbies ү...
Холбоос

2008-01-26 - мардай хотын түүх, эсвэл хориотой хотын, эсвэл миний эрэл хайгуулын түүх*

Бичсэн: g84
маш олон зураг сэлт байгаа хэдий ч замын дайвар болгож явуут дунд бичиж буй тул энэхүү бичлэгт тус хотын болон бусад баримт зургийг оруулж эс амжив.

эхлэл хэсэг
яагаад ч юм вэ, бүү мэд.
өвлийн хүйтэн жаварт машинаас хаяа нэг бууж морь харангаа тамхи уугиулж зогсох зуурт жавар тачигнан  хацар нүүрийг жиндүүлж, хуруу гарыг тасалчих дөхөөд байхад  (яагаад ч юм вэ, бүү мэд) ялаа шумуул жунгинах нам гүмхэн бүгчим халуун зуны өдөр, эзгүй орхигдсон нэгэн өвөлжөөний дүр зураг эгээл нүдээр харж буй мэт сэтгэлд зур-аглагдаад салах биш.
учрыг олж эс чадсандаа дэмий л дараагийн тамхиа асаагаад ...
Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-01-25 - Номын сангаа бэлдэнээ.

Бичсэн: xvv
http://erhem.blogspot.com/2007/10/blog-post_11.html

Сая эндээс жагсаалтыг харлаа л даа. Тэгээд бодоод байсан чинь уран зохиолын ном гэдэг хүүхдийн сэтгэхүйн хөгжил, хүмүүжилд асар чухал зүйл юмаа. Бас 10 жилийн багш маань зузаан ном унших нь хүний ой тогтоолт, ургуулан бодох сэтгэхэд их сайн нөлөөтэй, эхлээд уншсанаа марталгүй дуусах хүртэл нь сануулж байдаг тийм номнууд хүний тархины багтаамжийг тэлдэг гэж нэгэнтээ хэлж байсан санагдаж байна. Түүн дотор зөгнөлт зохиолууд нь хүнийг тэмүүлэмтгий, ямар нэгэн зүйлийг ургуулан, түүндээ хүрэхээр зориглодог, хүүхдэрхүү ямар нэгэн зүйлээс айж ухард...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah