Миний нүдээр

2008-03-19 - Сутайн суран хөхүүд*

Бичсэн: g84
наран наашилж буй өдрүүдийн үүлэн чөлөөний завсарт,

 хөх сүүдэрт, Сутайн суран хөхүүд суугаад тамхи нэрнэ.

дээлийнхээ хормойг дэрвээд болохгүй байх тул, завилж суухдаа өвдөг хөлийг сайтар хулдаад тухалж авна. өөр хэн нэгэнд, амьтай бол цуцаж эцэхийг мэдэхгүй үлээх хүчирхэг уушгитай Алтайн салхи, мөн л сэтгэлд хөх өнгийг зураглан үлээх бөгөөд чухамдаа тэд л тэр салхинд эс жиндэн суух ажээ.

өндөр уулсын эгц налуу хажуу нь уулсынхаа хормойг харах боломжийг эс олгох авч цавчим өндөр уулсын салхитай нүцгэн энгэрт, юунд ч эс торох хээрийн салхитай хамт тамхиа хувааж татах эрчүүлд алс холын барааг...

Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-18 - Баярын мэнд!

Бичсэн: Friska
Зөвхөн Блогмн-ийн гээд ч яахав, мөн Блогмн бусынхандаа
Зөвхөн цэрэгт явсанд нь гээд ч яахав, ер нь бүх эрчүүддээ
Эр хүн гэдэгтээ итгэлтэй байгаа хүн бүрт

Баярын мэнд хүргье! Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэцгээгтүн...

Жич: Яг одоо Саванна-д хутга тавилгүй идэж, хундага тавилгүй ууж байгаа хэсэг залуу эрсэд баярын мэндийг квадратлаж хүргээд очиж чадаагүй дээ хүлцэл өчиж байна, түгжрээд байнаа...ойлгожугаз дээ.
...
Сэтгэгдэл (16) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-17 - ийм л

Бичсэн: 300-н блог
Өнөөдөр миний хүндэлж хайрлаж явдаг нэг хүн надад ингэж хэлж байна. Чи хурдан эхнэр авч амьдралаа төвхнүүл гэж. Хариулт нь арай болоогүй байна аа. Арай л болоогүй байна гэж хэлсэн. Тэгээд хойноос надад эхнэртэй болсоны давуу тал, чиний амьдралд ямар их дэм болдог талаар сурталчилаад хэсэг лекц уншив. Уул нь их л зөв юм ярих... даан ч надад гоонь эрийн минь амьдрал таалагдаад байдаг. Бөөн эрх чөлөө, бөөн үйл өрнөл, бүх л юмс бөөн бөөнөөрөө. Дурлаж хайрлаж, үзэн ядаж, сайлж муулж... Хэн нэгэнд хаягдаж нөгөөхийг нь хаяж, зугаацаж цэнгэж, Хэн нэгнийг шохоорхож, өдөж, эргүүлж... хөөцөлдөж, таалагдс...
Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-17 -

Бичсэн: Friska
Галсансүхийн нэг шүлэг таалагдав.

Ганцаардаж шаналдаг өрөө минь-Ганц нүдтэй
Ганц тэр нүдээр-Гадагшаа намайг
Харахад эмнэлгийн хана шиг цас
Харцыг минь ядраана. Хүсээгүй байхад
Бэлэглэсэн хайр чинь хачин хүнд юм
Бэлэглэсэн хайрыг чинь би даахгүй байна.
Нойрны эм шиг цас надаас бусдыг нь
Нойрсуулахад хорвоогийн хязгаарт хүргэх
Хос мөнгөн далавчийг ганц нүдтэй өрөөндөө
Харанхуй шөнөөр ухаанаа гарган урлахад
Хүрээд ир гэсэн хайр чинь хачин
Хөнгөн юм. Гэтэл хөнгөн хайрыг би хүсэхгүй
Байна. Олон ангит цуврал зүүд шиг
Барагдаж дуусахгүй бүрхэг өглөө бүхнийг
Базаж хумиад хогийн саван...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-15 -

Бичсэн: 300-н блог
Өчигдөр баахан нөхдүүдээр ажил хийлгэж хоносон юм. Дуу чимээн дунд  ачааны гар тэргэн дээр нойрондоо дийлэгдэн унтахад... Эмээгээ их л саналаа зайлуул... Бурханы оронд амар амаглан байх болтугай. Бага байхад эмээгийнхээ тэр тэрлэгийн нөмрөөд унтахад амар амгалан тайван нойрсдог байж. Тэр тэрлэгнээс эмээгийн маань үнэр, салхины үнэр, аргалын утааны үнэр, малын үнэр, сүү тарагны үнэрүүд холилдон тэр гэж хэлэмгүй их л дотно үнэр үнэртдэг байждээ. Тэр үнэр одоог хүртэл  сэтгэлд минь  дотно хэвээр хадгалаастай л... ай хөөрхий хүүхэд насаа гэж... Эмээгээ ямар их санаж байна аа....
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu

Найзууд

>Friska
>xvv
>g84
>300-н блог
>tatah