2008-07-03 - Үнэн үү үгүй юу мэдэхгүй...
Бичсэн:
xvv
Зарим нэгэн цуурхал сонсогдоод л байна. Нууцаар зохион байгуулалтанд орж жагсаал, цуглаан зохион байгуулах гэж байна гэх мэт... Гэхдээ залуусаа нэгдэж зохион байгуулалтанд орох нь зөв ч түр хүлээцгээгээрэй. Харин тэмцэлдээ зэр зэвсэг ашиглаж, цагдаа, цэрэг рүү дайрч, ямар нэгэн байдлаар мөргөлдөөн гаргаад хэнд ч ашиггүй шүү дээ.
Хэдийгээр ийм зүйл болж байгаа ч цагдаа ч, цэрэг ч хүн. Тэд тушаалаа биелүүлж яваа хүмүүс. Тэдэн дунд ч эрх чөлөө ардчилалыг хүсч байгаа олон хүн байгаа. Монголчууд бид хоорондоо байлдлаа гээд энэ бүхнийг хутгасан буруутай хүмүүс нь харж инээгээд, баярлаад ашиглаад ...
|
|
Сэтгэгдэл (18)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-03 - Өөр зүйл
Бичсэн:
Friska
Бичлэг болгоны сэдэв нэгэн ижил болчихоор арай өөр зүйл хүсэж хайж эхэлдийн байна, угаасаа хэн юу хэлэх нь ч тодорхой...би үүнээс өөрийгээ дутаалаа. Гэрт хүртэл иймэрхүү яриа болжийншт:
-ёоо энэ хажуу айл засвар хийгээд түчигнүүлээд унтуулахгүйн.
-очиж цонхыг нь хагалах уу?
За тэр яахав. Ажил дууссаных амрангаа хүмүүстэй уулзаж хотод хэд хоночий гэтэл уулзах хүн олддоггүй байна, уухгүйм чинь уулзаад яахав гэсэн улс ч байна. 4 хоног онцгой байдал зарлаад байхдаа яахав дээ, 1-2 байхад хаваасаг байсийм минийхээр бол. Өчигдөр МҮТВ-ээр гарсан хөөрхөн кануг ажил дээр ирэнгүүтээ сүр болгоод ярих...
|
|
Сэтгэгдэл (15)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-02 - ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
Бичсэн:
g84
Дуугүй суухаар дуу аялж байядаа...
Гудамжаар яваа хэн нэгэн амандаа дуу аялж яваа бол тэр хэн нэгэнд ямар нэгэн муу юм хийх хүн биш гэж би гэнэхэн-ээр боддог. Тийм дээ ч өөрөө бусдад хор хүргэхгүй гэдгээ илэрхийлж дуу аялж явах маань элбэг...
Хүн гэдэг хорвоогийн хэрэг явдлыг ухаан бодолдоо тунгааж бодохдоо ихэнхдээ бодит байдлыг гэхээсээ өөрийнхөө төсөөлөл, мэдлэг боловсрол, туршлага, сурган хүмүүжүүлсэн арга барил, дадал зуршил гэх мэтчилэнгээр нөхөж, гүйцээн ойлгодог. Тиймдээ ч хорвоогийн амьдрал гэдэг чухамдаа ямар байхаас бус, бид түүнийг чухамхүү юу гэж төсөөлөн бодож байна түүнээс ог...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-02 - Цагдаа нарын ард нуугдаад...
Бичсэн:
xvv
Цагдаа нарт бол ямар ч буруугүй шүү дээ. Тэд нар тушаалаа биелүүлж л явсан. Тэднийг байлдааны буутай явах тушаал гаргасан тэр хүмүүс, бүхэл бүтэн 10 гаран цагийн турш Эвээр шийдэх ганц ч алхам хийгээгүй хоорондоо хэрэлдэж байсан. Одоо ч энд хэн хэн рүүгээ буруугаа чихэн маргалдах АН, МАХН-аас тэр ерөнхийлөгчөөс асуумаар байна? Өглөө эхлээд 15 цагийн үеэс чулуу шидэж эхлээд байхад гаартал нь огт чимээгүй суусан, бөгсөө хамгаалан нуугдсан, жирийн иргэд рүүгээ буу чиглүүлсэн тэр дээрх хүмүүсээс асуумаар байна. Тэднийг өмөөрөн бичиж байгаа ард түмнээсээ асуумаар байна. Бид ийм ардчилал, ийм ...
|
|
Сэтгэгдэл (27)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-02 - Өмбүү өмбүүү
Бичсэн:
xvv
За ингээд буцаад сайхан социализмыг байгуулах нь дээ. Тянь-Миний талбай дээр юу боллоо. Одоо ганцхан ТВ-тэй, түүгээрээ юу гаргаж байгааг нь Монголдоо байгаа нь харж байгаа байх даа...
Энхбаяр гуайг чинь арай ийм биш байх гэж бодож байсан чинь жинэхэнэ Зян Зи Енхубаяар юм шиг л миний жижкэн тархинд бодогдоно. Мусолини ч юмуу :( Нөгөө сүрхий ардчилсан оронд хуулийн сургууль төгсөж ирсэн Мөнх-Оргил ч бас Буш ахаасаа их юм сурч ирж дээ... :( Нөгөө хүмүүсийн итгээд, найдаад байсан С.Баярын тэд нарын байж байгаа байдал нь гөлийчөөд ТВ-ээр тэр суужийсан царайг нь...
Үнэхээр сонгуулийн булхай нь ил...
|
|
Сэтгэгдэл (32)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Oros surguuli tugsuugui ch Mongol helendee muug mini uuchilna biz. Uuchlahgui baisan ch bolno l doo. Tegeed harin uurlaad baiv, tanid l muu shuu
Найзууд
>Friska >xvv >g84 >300-н блог >tatah
|